Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

1.1 Ololt.com™ сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь Update Agency хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.
Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

1.2 Update Agency нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

2. Оюуны өмчлөл

2.1 Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

2.2 Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Update Agency зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

2.3 Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

3. Гуравдагч этгээдийн контент

3.1 Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.

3.2 Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.

3.3 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.

4. Сурталчилгаа

4.1 Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

4.2 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд Сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд Сайт хариуцлага хүлээхгүй.

5. Барааны тэмдэгт

5.1 Сайтад нийтлэгдсэн Update Agency харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус байгууллагын өмчид тооцогдоно.

5.2 Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

6. Шинэчлэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2018 оны 01-р сард сарын 01-нд шинэчлэгдсэн болно.

error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format