Гэдэс бүсэлхийгээрээ Гуалиг болоход тань туслах сандалтай 6 дасгал


Энэ дасгал нь оффисын ажил хийдэг хүмүүст маш их давуу талтай. Гэсэн хэдий ч, удаан хугацаанд суух нь таны эрүүл мэнд, бие махбодод хор хөнөөл учруулах болно. Эрдэм шинжилгээний 47 төсөлд хийсэн дүн шинжилгээгээр удаан хугацаагаар сууж буй хүмүүсийн ихэнхи нь хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалтаас болж зовж шаналах нь бий.

Хэвлийн булчинг бэхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулж, өөхийг шатаахад туслах дасгал. Үүнийг хийхийн тулд түшлэгтэй сандал дээр арагш налаад цэх сууна. Хөлөө шалан дээр бүтэн тавьж, нэг хөлийн өвдөгнөөс барьж цээж рүүгээ татна. Ингэхдээ нуруу цэх байхаас гадна, хэвлийгээ татаж өгнө. Хэвлийн доод булчингаа илүү сайн чангалхын тулд гараараа барилгүйгээр хөлөө өөрөөр нь татна. Хөл тус бүр 20-30 удаа давтана.

Энэ нь гэдэсний бүх булчингуудад үйлчлэх болно. Хөлөө нийлүүлээд гараараа сандалын хоёр хажуунаас барьж сууна. Нуруугаа цэх байлгаж хөлөө хамтад нь өвдгөөр нь нугалж цээж рүүгээ татна. Таны хэвлий булчингуудад халах мэдрэмж төрөх болно. Хөлөө буцаахдаа шалан дээр тавилгүй буцаан татна. 10-20 удаа давтана.

Хэвлийн хажуу өөхийг шатаахад тусална. Энэ дасгал нь 2 дугаар дасгалыг хийхээс гадна, Хөлөө татахдаа нэг өгзгөн дээрээ сууна. Биеэ хоёр тийш болгож ээлжлэн хийнэ. Хоёр талдаа 10-20 удаа давтана.

Гуя болон хэвлийн өөх шатаахад тусална. Хөлөө салган шалан дээр бүтэн тавьж, гараа шулуунаар зүүн гараараа баруун хөлийн өлмийнд хүрнэ. Тал тус бүр 20-30 удаа давтана.

Таны илүүдл өөхийг маш хурдан шатаах болно. Таны гэдэс, нуруу, мөрний булчинг чангална. Энэ дасгалыг хийхийн өмнө таны ашиглаж буй сандал шалан дээр гулсахгүй, хөдөлгөөнгүй байгаа эсэхийг шалгаарай. Сандалын хоёр хажуунаас гараараа тулж, биеэ дээш өргөнө. Энэ байрлалаа 15-20 секундын турш хадгал. Дараа нь аажмаар анхны байрлал руу буцаж, богино завсарлага аваарай. Дасгалыг 4 удаа давт.

Энэ дасгал нь таны бэлхүүс болон хэвлийн доод ташуу булчинг сайхан болгоно. Үүнийг хийхийн тулд гараа толгойныхоо ард авч, сандал дээр цэх сууна. Баруун хөлөө өвдгөөрөө өргөж зүүн тохойгоо өвдгөндөө хүргэ. Зөв хийхийн тулд биеийн дээд хэсгээрээ бага зэрэг эргэх ёстой. Тал тус бүрт 15 -аар 4 удаа давтана.

Мэдээллийн эх сурвалж : www.Ololt.com

 

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
3
hate
confused confused
4
confused
fail fail
4
fail
fun fun
7
fun
geeky geeky
4
geeky
love love
120
love
lol lol
20
lol
omg omg
14
omg
win win
9
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format