Гэрийн нөхцөлд СЭВХ, нөсөө толбо арилгах шидэт маск


Бидний дунд сэвхтэйгүй хүн бараг үгүй билээ. Манай орны эрс тэс, хуурай уур амьсгал, амьдрал ахуйн байдал, биеийн дархлаа, хэрэглэж байгаа эм тариа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон зүйлээс шалтгаалаад арьсны тэжээл алдагдаж нүүр харлан, сэвхтдэг. Тэгээд түүнээс салах гэхдээ “сэвх арилгаж, цагааруулна” гэсэн болгоныг авч хэрэглэсээр байгаад хүн харахын аргагүй царайтай болчихсон байдаг.
Хүмүүс сэвхтэх, харлах, цахлайтах, батгаших үедээ эмчид үзүүлэх ёстой байтал зах, дэлгүүрт очсоноосоо алддаг. Таны бие эрүүл байвал арьс тань эрүүл байх учиртай. Тэгэхээр одоо би та бүхэнд сэвхээ арилгаж, цайруулах бүрхэвч (маск) бэлтгэх зөвлөгөө өгөе.

Сүүн бүрхэвч 

Хоёр хоолны халбага тараг эсвэл хоормогыг нэг хоолны халбага нүдсэн овъёстой хольж хутгана. Түүнийгээ нүүрэндээ жигд тараасны дараа 20 минут хүлээгээд бүлээвтэр усаар угаачихаад, тэжээлийн тос түрхэнэ. Ийм маск хуурай, хэвийн арьстай хүмүүст тохирдог.

Төмсний маск 

Дунд зэргийн төмсийг ууранд хальстай нь болгоод, нэг өндөгний шар, цайны халбага зөгийн балтай хольж нухна. Нухашаа хэт хөргөлгүйгээр нүүрэндээ тавиад 15-20 хором хүлээнэ. Дараа нь бүлээн усаар угаагаад тохирдог тосоо түрхээрэй. Хуурай арьстай хүн үүнийг хэрэглэхэд арьс нь цайрч, сэвх нь арилдаг.

Өргөст хэмхийн маск 

Хоёр гурван хоолны халбага шинэ өргөст хэмхийн шүүсийг хоолны халбага түүхий сүү, нэг өндөгний цагаан, чимх төмсний гурил /крахмал/ – тай холино. Нэгдүүлсэн бэлдмэлээ нүүр, хүзүүндээ түрхчихээд 15-20 минутын дараа халуун усаар угааж авна. Уг бүрхэвчийг тослог арьсанд хэрэглэнэ.

Зөгийн бал тарагны маск 

Хоолны халбага зөгийн балыг мөн тийм хэмжээний тарагтай хольж хутгана. Түүнийг арьсандаа жигд нялж 20 минут болгоод халуун усаар угаасны эцэст тослог ихтэй тос түрхэнэ.

Ингэж арчилсаны дүнд сэвх бүдгэрэх нь таны биеийн байдал насны онцлогоос хамааралтай ч жирэмснээс үүдэлтэй сэвхтэлтэнд 1,5-2 сар, төрөлхийн цоохорт 3-4 сар тасралтгүй хэрэглэх шаардлагатай. Өөртөө анхаарал тавьсан хэн боловч ялалтанд хүрдэгийг санаж өөрийгөө тордоорой.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
1
fun
geeky geeky
0
geeky
love love
4
love
lol lol
3
lol
omg omg
5
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format