Ичимдэг эрхтэнээ зөв арчилж, эрүүл байлгах талаар Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөж буй 10 чухал дүрэм


Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр анхаарал хандуулж, арчлах ёстой зүйлсийн нэг нь ичимдэг эрхтэн буюу умдаг орчмын хэсэг юм. Өдөр тутмын буруу арчилж, мэдлэг мэдээлэл муутайгаас болж, эмзэг эрхтнээ өвчлүүлэх тохиолдлууд цөөнгүй. Иймд бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эмчийн өгсөн, эмзэг эрхтнээ хэрхэн арчлах тухай үнэт зөвлөгөөнүүдийг хүргэе.

№1 Үтрээгээ угаах 

Бэлэг эрхтнээ бүрэн угааж, арчлахгүй бол эвгүй үнэр гарах, шингэн зүйл ялгарах, зэрэг тав тухгүй байдалд хүргэдэг. Иймд бүсгүйчүүд өдөр бүр халуун бүлээн цэвэр усаар бэлэг эрхтнээ угааж, дотуур өмдөө тогтмол сольж байх хэрэгтэй. Үргэлж савантай усаар угаах нь үтрээний “pH” балансыг алдагдуулж, цаашлаад өвчлөлд ч хүргэнэ. Иймд савантай болон савангүй усаар сөөлжлөн угааж хэвшээрэй.

№2 Үтрээгээ утах

Сүүлийн үед бүсгүйчүүд үтрээгээ уураар утсанаар, үтрээний эрүүл ахуйг сайжирдаг хэмээх зүйлд итгэх болсон. Ингэхдээ тэд зориулалтын сандал дээр дотуур өмдөө тайлан сууж, үтрээгээ халуун ууранд утдаг аж. Ингэснээр гормоны хэмжээг тогтворжуулж, үтрээний эрүүл, аюулгүй байдлыг хангадаг хэмээн итгэдэг. Гэвч аливаа зүйлсийн тунг тааруулахгүй бол олон аймшигтай сөрөг үр дагаварт хүргэж болно. Учир нь, халуун ууранд удаан ууранд сууснаар бэлэг эрхтэн орчмын арьс түлэгдэж, цаашлаад үрэвсэл болж мэднэ. Мөн уур нь үтрээнд байрлах байгалийн бактерийг үгүй хийж, мөөгөнцрийн халдвараар өвчлүүлдэг байна.

№3 Пэрсингээс татгалз

Биеэ цоолж, ээмэг зүүх нь тухайн хүний хувийн асуудал боловч эмзэг эрхтнээ цоолж, цоолбор хийлгэх нь маш аюултай. Бүсгүйчүүд ихэвчлэн сахилгагүй зан, бусдаас ялгарах гэсэн хүсэлдээ автаж, эрүүл мэндээ гаргуунд гаргадаг. Эмзэг эрхтнийхээ орчим цоолбор хийлгэснээр асар их өвдөлтийг мэдрэхээс гадна арьсны өвчлөл, мөөгөнцөртөх цаашлаад хорт хавдраар өвчлөх магадлал өндөр юм. Үүгээр зогсохгүй элдэв халдварт өвчин, үрэвсэлтэй нүүр тулж ч мэднэ.

№4 Бариу дотуур өмд

Дотуур өмд нь биед тухтай болоод цусны эргэлтийг сайжруулах үүрэгтэй. Харин хэт бариу дотуур өмд нь үтрээг цочроож, умайн үсийг дотогш ургуулах асуудлыг дагуулдаг. Иймд та болж өгвөл зөөлөн даавуу материалтай, биед хамгийн тухтай дотуур өмдийг сонгож, хэрэглээрэй. Эс бөгөөс төд удалгүй мөөгөнцрийн болон бактерийн халдвар авч, хүндхэн байдалд орж мэдэх байна шүү.

№5 Умдагны үс

Бүсгүйчүүд маань загварлаг дотуур өмд, усны хувцсыг өмсөх болсноор умдагныхаа үсийг хусах, ваксдуулах зэргээр янз бүрийн аргыг хэрэгжүүлсээр байгаа. Гэвч энэ нь сөрөг талтай болохыг эмч нар анхааруулж байна. Учир нь үсээ авахдаа сахлын хутга, вакс зэргийг хэрэглэснээр арьсны гадаргууны хамгаалалтын бүрхүүл болон үсний уутанцрыг гэмтээдэг. Бүсгүйчүүдийн бэлэг эрхтний арьс маш эмзэг тул гэмтэх эрсдэл өндөртэй аж. Мөн хуссаны дараа үс ургахдаа илүү өтгөрч, арьсны дор буглаа үүсгэж, загатнуулах, цаашлаад бүр их хүндрэлийг үүсгэдэг.

№6 Үнэртэй саван хэрэглэх

Та эмзэг эрхтнээ угаахдаа зөвхөн зориулалтын саванг ашиглаж байгаарай. Гар нүүрийн тансаг үнэртэй савангаар угаах нь бэлэг эрхтэний эвгүй үнэрийг дарж өгөх хэдий ч олон сөрөг үр дүнтэй аж. Эхлээд үтрээ нь загатнаж, харшил өгөх бөгөөд элдэв зүйлс туурдаг байна. Харин энэ нь хүндрэх аваас аймшигт үрэвсэл, өвчин болж хувирна.

№7 Тампон

Зарим тохиолдолд тампон хэрэглэх нь биед амар, элдэв асуудлаас сэргийлж өгдөг. Гэвч удаан хугацаагаар үтрээндээ байлгах нь аливаа өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Үтрээний халдвар авсан бүсгүйчүүдийн ихэнх нь сарын тэмдгийн үеэр удаан хугацаагаар тампон хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Иймд та өвчлөлөөс өөрийгөө хамгаалахыг хүсвэл тампон хэрэглэхээс аль болох зайлсхийж, хэрэглэсэн тохиолдолд ойр ойрхон сольж хэвшээрэй.

№9 Вазелин түрхэх

Бүсгүйчүүд эмзэг эрхтэн нь улайж, хорсох төдийд вазелин түрхэж, арга хэмжээ авдаг. Гэвч энэ нь мөн л буруу аж. Бэлэг эрхтэн нь маш эмзэг тул элдэв зүйлс түрхэх төдийд харшилж, цаашлаад арьсны өвчлөлд хүргэж ч мэднэ. Харин үтрээ тань загатнаж, улайгаад байвал тос түрхэхээс илүүтэй эмчид хандаж, зөвлөгөө авбал дээр аж.

№9 Умдгийн батга

Нүүр, хүзүү, нуруу, цээжин дээр батга гардаг шиг умдага орчмоор ч батга гарч болно. Харин тус батгаар хэрхэвч оролдож болохгүй аж. Эс бөгөөс байдал бүр л дордож, нэг байсан батга нэлээн хэд болж үржигдэнэ. Хэрэв батганд гар хүрэлгүй зүгээр орхивол аяндаа өөрөө эдгэрч алга болох юм. Зарим тохиолдолд бэлгийн замын халдварт өвчний шинж байх магадлалтай тул, эмчид хандаарай.

№10 Болгоомжлох

Хэрэв хурц үзүүртэй зүйлсээр санамсаргүй умдаг орчмын арьсаа зүсч орхивол маш их цус алддаг. Энэ нь цаашлаад элдэв өвчний эх үүсэл болж ч мэдэх тул та гэртээ анхны тусламж үзүүлэх гэж хичээлгүй шууд л эмнэлэгт хандаарай. Мөн өөрийгөө гэмтээж болох зүйлсээс ямагт хол хөндий байж, гарч болох эрсдлээс өөрийгөө сэргийлж байгаарай.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
1
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format