Өөрийгөө ойлгуулах хялбар 7-н арга


Дөнгөж хүрмэгц л тэр чамайг ойлгоно. Хайртынхаа биед 5-хан секунд хүрэхэд л өөрийгөө ойлгуулах боломжтой гэнэ. Энэ нь ямар ч үгнээс илүү хүчтэй гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан баталж байна. Хосуудын харилцааг бат бөх байлгадаг гол түлхүүр нь ойлголцох. Хэн ч мэдэх зүйл л дээ. Гэхдээ ойлголцохын тулд заавал сэтгэлээ уудалж, нүүр тулж ярилцах хэрэггүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Зарим үед ганц ч үг унагалгүйгээр өөрийгөө ойлгуулж болдог шүү дээ. Нөгөө хүнийхээ биед 5 секунд хүрэхэд л хайр, халамж, уур бухимдал, баяр баясал зэрэг сэтгэл хөдлөлийг илэрхийлж болдогийг саяхны судалгаа харуулжээ. Нэгнийхээ биед хүрэх нь хүний харилцааны их эртний хэрнээ хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Нялх байхдаа анх сурдаг “хэл” учир энэ хэлийг хэн ч зөн совингоороо хурдан ойлгож, мэдэрч чадна.Тэгэхээр эртний энэ “хэл”хосуудад маш хэрэгтэй зүйл. Биднийг бодвол үг цөөтэй байдаг эрчүүдийн хувьд өөрсдийгөө ойлгуулах хамгийн хялбар арга бол энэ. Хэрүүл маргаан үүсгэлгүйгээр бодол санаагаа ойлгуулах хамгийн хялбар хэрнээ үр дүнтэй арга.

Хийх дургүй зүйлийг нь хийлгэмээр байвал …

Хоёр алгыг нь нийлүүлээд гартаа барь (залбирах гэж байгаа мэт) Гараа залбирах байдалд барих нь эрх мэдэл, хяналтыг илтгэдэг. Улс төрчид, компанийн захирлууд, дээд албан тушаалтнууд үг хэлэх үедээ энэ хөдөлгөөнийг байнга ашигладаг. Тэгэхээр гарыг нь өөрийнхөө гарт барих нь тухайн байдалд чи шийдвэр гаргагч байр суурьтай байна гэсэн дохиог өгч байгаа хэрэг. Эцсийн дүндээ чи түүнийг хялбархан ятгаж чадна. Харин эцэст нь залуу чинь чиний үгэнд яагаад орсноо ч мэдэхгүй гайхах вий

“Яг одоо чамайг хүсч байна”..

Гуяны дотор хэсэгт нь хүр Эр хүний бахархалд нь ойрхон болохоор үр дүнтэй байдаг юм биш л дээ. Энэ хэсэг нь өөрөө их мэдрэмтгий. Яагаад гэхээр эрхтэнийх нь мэдрэлийн төгсгөлүүд энд байрладаг. Мөн булчин хамгийн багатай байдаг учраас арьс нь илүү зөөлөн. Гуяны дотор хэсгээр нь гараа явуулж илэнгүүт л тэр шууд л хүссэн хариу үйлдлийг чинь хийж эхэлнэ.

Залуу чинь уурлаж, бухимдсан байгаа бол ..

Шилэн хүзүүг нь ил Ингэх нь тайвшруулдаг хоёр үйлчилгээтэй. Үсийг нь хуруугаараа самнаж илэх нь хүний төрөлхийн энхрийлүүлэх зөнг сэрээнэ. Энэ дохиог аль ч газрын шувуу, ан амьтан бүгд л хэрэглэдэг. Ингэх нь түүнийг тайвшруулж, айх зүйлгүй, хамгаалалтад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин дараагийн үзүүлэх нөлөө нь юу вэ гэж үү. Хүний нурууны булчин хүзүүний хэсэг хүртэл үргэлжилдэг. Энэ хэсэгт хүний стресс, ачаалал хуримтлагддаг. Түүнийг бухимдуулж байгаа зүйл нь хүзүү хэсэгт нь өвчин болдог гэсэн үг л дээ. Энэ хэсгээр нь илж, булчинг нь суллах нь бүхэл биеийн иллэг шиг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

Түүндээ эрхэлмээр, анхаарал, халамжийг нь хүртмээр байвал ..

Түүн рүү гараа дээш нь харуулаад сунга Алгаа дээш харуулан сунгах нь тусламж хүссэний дохио. Түүнийг гараа чинийх дээр тавих үед чангахан атгавал дэмжлэг, халамж хүсч байгааг чинь төвөггүй илэрхийлнэ. Анхаарлыг нь ингэж татах нь үгээр илэрхийлснээс ч илүү үр дүнтэй. Чиний гарыг гараараа “хучих” нь түүнд эрх мэдэлтэй, хүчтэй байгааг нь мэдрүүлж, чамайг халамжлах сэдлийг төрүүлнэ.

“Би чамд хайртай”…

Хоёр хацрыг нь алгаараа барь … Эрэгтэй хүний нүүр маш мэдрэмжтэй байдаг. Энэ нь тэдний нүүрэн дээр эмэгтэй хүнээс илүү их үс ургадагтай холбоотой гэнэ. Тэгээд ч арьс нь эмэгтэй хүнийх шиг эмзэг биш учраас өөрийгөө илэрхийлэхдээ чөлөөтэй ашиглаж болно. Залуугийнхаа хацрыг хоёр гараараа барих нь романтикт тооцогддог. Тийм болохоор киноны бараг л бүх үнсэлтийн хэсэг дээр ингэж гардаг. Нүүр нь хүний биеийн хамгийн эмзэг хэсгүүдийн нэг учраас та хоёрын дундах чин сэтгэлийн дотно харилцааг гайхалтай илэрхийлж чадна.

“Чи минь хамгийн сайхан шүү”…

Өгзгөн дээр нь алгад Эрчүүд үүнийг “Чи бол жинхэнэ ЭР ХҮН” гэж ойлгодог. Тэднийг дэмжиж, үнэлдэг гэдгийг ойлгуулах хялбархан арга гэх үү дээ. Ямар ч хамаагүй багийн тоглолттой, томоохон спортын тэмцээн үзээрэй. Хожсоныхоо дараа дасгалжуулагч, тамирчид бүгд л ингэж бие биенээ урамшуулдаг. Тиймээс энэ үйлдлийг тэр өөрийг нь сайшааж байна гэж хүлээж авна.

“Намайгаа уучлаарай” …

Хоёулаа сууж байх үедээ өвдгөн дээр нь гараа тавь Уучлал гуйж байх үедээ өвдгөнд нь хүр. Залуутайгаа илүү холбогдоход чинь тусална. Хэлэх гээд байгаа зүйлийг чинь илүү сайн хүлээж авна. Нүүр, эсвэл гаранд нь хүрснээс илүү өвдгөнд нь хүрвэл өөрт нь хэт их халдсан мэт санагдахгүй. Тиймээс чамд их уурласан байсан ч аюулгүй. Өвдгөнд нь хүрэх гэж гараа сунгахдаа биеэ жаахан тонгойлгоорой. Тэгвэл “хайр минь үнэхээр гэмшиж, жинхнээсээ уучлал хүсч байгаа юм байна” гэсэн дохио тархинд нь очино. Өмнө нь ийнхүү “бөхийх” нь өөрийг нь “өргөмжилж” байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх учраас уучлалтыг чинь илүү хурдан хүлээж авна

Хариу үйлдлийг нь тайлъя

Гараараа түүнд хүрэх үед ямар хариу үзүүлэхийг нь шууд мэдэрч болдог учраас санаа бодлыг нь унших боломжтой. Нүүрний хувирал, хоолойны өнгийг нь ажиглах шаардлагагүй гэсэн үг. Толгойд нь ямар бодол эргэлдэж байгааг ойлгохын тулд дараах дохиог ажиглаарай

Биеэ чангална

Чамайг биед нь хүрэх үед биеэ чангалж байгаа нь мэдрэгдвэл сандарсан эсвэл чиний биеийн хэлэмжийг хүлээж авахгүй байна гэсэн үг. Жишээ нь, чамайг өвдгөнд нь хүрэх үед хөлөө татвал уучлалтыг чинь хүлээж авах дургүй байна гэж ойлгож болно.

Чам руу ойртоно

Биеэрээ чам руу аажмаар ойртоно. Шилэн хүзүүг нь илэх үед толгойгоо чам руу эргүүлбэл нөлөөнд чинь автаж байгаа хэрэг. Тэгэхээр чамайг нохойгоо салхилуулах эсвэл маргаанаа зогсоохыг хүсвэл зөвшөөрнө гэсэн үг.

Биеэ холдуулна

Чамаас бүр холдохгүй ч биеэрээ чам руу биш эсрэг тал руу хазайвал чиний ярьж байгааг сонсож байгаа ч чиний хэлснийг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Эргэлзэж байгааг нь илэрхийлэх биеийн хэлэмж юм.

Хөдөлгөөнгүй зогсоно

Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна гэдэг нь хамгийн муу дохио. Яриаг чинь огт сонирхохгүй, өөртөө хаалт босгосон гэж ойлгож болно. Тэгэхээр яриагаа зогсоогоод чамайг сонсох өөр цагийг хүлээ.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
1
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format