“Харшил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин”


Сүүлийн үед харшил гээч өвчин хүмүүсийг зүдрээх болжээ. Ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс зэрэг харшлахгүй юм, харшилгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 40, монголчуудын таван хувь нь харшлаас хамааралтай багтраа өвчтэй амьдарч байна. Энэ талаар ЭМШУИС-ийн тэнхмийн эрхлэгч, Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Мөнхбаярлахтай ярилцлаа.

-Харшил юунаас үүсдэг ямар өвчин юм бэ?

-Харшил бол соёл иргэншлийн өвчин. Хотжилт, соёл иргэншил, амьдралын хэв маяг, орчин өөрчлөгдөхийн хэрээр хүний бие махбодь дасан зохицож чадахгүй байгаа учраас харшилтай болж байна. Хэдэн зуун жилийн өмнө ургамлын тоос, гэрийн тэжээвэр амьтан байж л байсан. Тэр болгонд харшил өгөөд байгаагүй. Харин сүүлийн үед энэ нь харшлын үндсэн шалтгаан болж байна. Хүрээлэн буй орчин, агаарын бохирдолтод хүний бие дасан зохицож чадахгүй байгаагийн илрэл нь харшил.

-Яагаад дасан зохицож чадахгүй байна?

-Хүний биед дархлааны тогтолцоо гэж бий. Үүний байгалийнх нь үндсэн зориулалт гаднаас орж ирж байгаа аливаа халдварын эсрэг тэмцэж, хүний биеийг эрүүл байлгах. Гэтэл хүний бие махбодийн дархлаа тогтолцоонд өртөж байдаг халдварын хүчин зүйлийн хэмжээ багасахын хэрээр түүний үүрэг өөрчлөгддөг. Тиймээс урьд нь харшлахгүй байсан ургамал, амьтны эсрэг хэт хүчтэй дархлааны урвал үүсдэг юм.

-Тамхи татдаг жирэмсэн эмэгтэйчүүдээс харшилтай хүүхэд төр­дөг гэлээ. Үүнийг хэрхэн баталж байгаа юм бэ?

-Дэлхийн олон эрдэмтэн судлаач үүнийг тогтоосон. Тиймээс эмэгтэйчүүдийг аль болох тамхи татахыг хориглож байгаа. Жирэмсэн эмэгтэй тамхи татвал төрөх хүүхдийн цусанд нь харшлын үед ихэсдэг дархлааны уураг өндөр гардгийг тогтоосон. Ийм хүүхдэд илэрдэг хамгийн анхны шинж тэмдэг нь диатез буюу тууралт. Гурван нас хүртлэх хугацаанд диатез өвчин багасдаг боловч харшламтгай фон нь тухайн хүүхдэдээ байж л байдаг. Тиймээс цэцэрлэгт орох, олон нийттэй харилцах үед арьсаар илэрдэг харшил нь амьсгалын зам юм уу өөр хэлбэрээр үүсдэг.

-Дам тамхидалт үүнд нөлөөлөх үү?

-Харшилгүй төрсөн хүүхэд дам тамхидалтад их өртвөл багтраатай болдог.

-Хүмүүс ихэвчлэн юунаас харшилж байгаагаа мэддэггүй. Дураа­раа эм уух нь түгээмэл байдаг. Эх­лээд хаана хандах хэрэгтэй вэ?

-Энэ хамгийн чухал зүйл. Харшил эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин. Тиймээс эхлээд юунаас харшилтайгаа тогтоох, харшилтай болсон тухайн шалтгаанаасаа зайлсхийх арга хэмжээг мэргэжлийн эмч нараар заалгаж, мэдэж авах ёстой. Ингэж чадвал урьдчилан сэргийлэх боломжтой.

-Харшлын сорил хаана авдаг юм бэ?

-Улсын болон хувийн олон эмнэлэг байна. Тухайлбал, Улсын клиникийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэн­дийн төв, Арьсны өвчин судлалын төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн харшлын кабинет зэрэгт хандаж, онош тодруулах шаардлагатай.

-Эдгэрдэггүй, эмчлэгддэг өвчин гэхээр бүрэн төгс эдгэрэхгүй гэсэн үг үү?

-Хүүхэд төрөхдөө, төрсний дараа ямар нэгэн харшилтай болсон бол энэ байдал хадгалагдана гэсэн үг. Мутацид орсон тэр өөрчлөлтийг эмийн тусламжтайгаар засч чадахгүй. Харин шинж тэмдэг илэрч, зовиуртай байгаа тохиолдолд тэр зовиурыг нь эмчилж арилгаж болдог.

-Харшлаас урьдчилан сэргийлэ­хийн тулд яах ёстой вэ?

-Юунд харшилтайгаа мэдээд түүндээ тохирсон л арга хэмжээ авах ёстой. Урьдчилан сэргийлэлтийн гурван түв­шин байдаг. Нийтийг хамарсан арга хэмжээ байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах, хотжилтыг саа­руу­лах, орч­ны бохирдлыг багасгах. Байгальтайгаа аль болох ойр байх. Хөдөөний хүмүүсийн өвчлөл хотод амьдарч байгаа хүнийхээс 2-3 дахин бага байна. Харшилтай болсон зүйлээ­сээ хамгаалах, нэгэнт харшлаар өвчил­сөн бол түүнийгээ хүндрүүлэхгүй байх нь чухал.

-Харшил амь насанд аюултай юу?

-Аюултай. Юунаас харшилтайгаа мэдэхгүй явсаар тухайн шалтгаанаас болоод гэнэт шооконд орж, 15-хан минутын дотор амь нас аюултай байдалд орох нь ч бий. Харшлаа эмчлүүлэхгүй удаан явбал хүнд хэлбэрийн астам болдог. Мөн арьсан дээр маш их цэврүүтэй тууралт гарч аминд аюул учруулдаг.

-Ангина, бронхит, астам зэрэг нь харшлаас үүсэх үү. Эдгээрийн ялгааг товч тайлбарлахгүй юу?

-Ангина гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл. Энэ нь ихэнхдээ архаг байдлаар тохиолддог. Бронхит нь амьс­галын замын төрөл бүрийн халдвараар үүсдэг. Вирус, нянгаар үүсэхээс гадна архаг тамхичин хүмүүсийн дунд тохиолддог гуурсан хоолойн үрэвсэл. Харин астам нь харшлын болон харшлын бус шалтгаанаар үүсдэг. Энэ нь амьс­галын доод замын гуурсанцрыг нэлэнхүйд нь хамарсан үрэвсэлт өвчин. Шинж тэмдэг нь голдуу багтраагаар үүсдэг.

-Хүүхдүүд харшлаар өвчлөх нь ихэсч байна гэсэн. Шалтгаан нь юу юм бол оо?

-Харшилтай хүмүүсийн 80 хувь нь 20 хүртэлх наснаасаа эхэлж харшил­тай болсон байдаг бол үлдсэн хувь нь насанд хүрсэн хойноо харшлаар өвчилдөг учраас хүүхэд, өсвөр үеийн дунд хамгийн түгээмэл тохиолддог юм. Энэ өвчин нь архагшдаг. Өөрөөр хэлбэл, дахиж, намжих байдлаар ээлжлэн явагддаг. Тиймээс өвчнөө сэдрээхгүй байж, сэдэр­сэн тохиолдолд эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Улирлын чанараас хамаарч харшил өөр өөр байдаг уу?

-Тийм. Таваас есдүгээр сарын хооронд ургамлын тоосны харшил эхэл­дэг. Ар­ваас хоёрдугаар сар хүртэл агаарын бохирдол ихэсч, үүнээс харшил үүсдэг. Хүйтний энэ улиралд вирусийн халдварын өвчлөл их тохиолддог. Ха­рин хавар болохоор тоосжилтын хэм­жээ нэмэгдэж, амьсгалын замын болон нарны харшил нэмэгддэг.

-Харшил удамшдаг уу. Шинж тэмдэг нь юу байдаг вэ?

-Удамшдаг. Харшлын шинж тэмдэг олон янз. Хоол хүнсний харшлын шинж тэмдгийн 80 хувь нь арьсны тууралт, үлдсэн нь амьсгалын замаар илэрдэг. Харшлын шалтгаанаас хамаарч илрэх шинж тэмдэг харилцан адилгүй. Хам­гийн түгээмэл нь арьсны тууралт хэлбэрээр илэрдэг эмийн харшил.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format