Бэлгийн сулрал гэж юу вэ ?


Бэлгийн сулрал гэж юу вэ? Тvvний шалтгаан? Бэлгийн сулралаас хэрхэн сэргийлэх вэ? Бэлгийн сулралтай хvнийг эмчилж болох уу? гэх зэрэг өдий төдий асуулт гарч ирдэг. Бэлгийн сулрал гэдэг бол эрэгтэй хvн хурьцал vйлдэж чадахгvй байхыг хэлнэ. Vvнийг анагаах ухаанд “импотенция” гэж нэрлэдэг. Бэлгийн сулрал гэдэг нэр томъёог зөвхөн эрэгтэй хvнд хэрэглэхээс биш, эмэгтэй хvнд бэлгийн сулрал гэж байдаггvй, харин бэлгийн хөрөлт нэлээд элбэг тохиолдоно.

Бэлгийн сулрал нь бэлэг эрхтний хөвчрөлт сулрах буюу хөвчрөхөө болих, эсвэл vрийн шингэнээ тvргэн алдах гэсэн vндсэн хоёр хэлбэрээр илэрнэ. Эдгээр нь дангаараа юм уу эсвэл нэг нь нөгөөтэйгээ хавсарч тохиолдож болно. Ямар ч атугай эмэгтэй хvн царай зvс сайтай байхыг хамгаас эрхэмлэдэг бол эрэгтэй хvний хувьд тухайд хурьцах чадвартай байх л хамгаас чухал. Хичнээн сайхан залуу байлаа ч гэсэн “чадахгvй” бол яах юм бэ? гэж хvvхнvvд хоорондоо шивнэн ярих нь нэгийг бодогдуулдаг. Бэлгийн сулралтай эрчvvд тvvндээ маш их шаналж, сэтгэлээр их унадаг.

Vvнийг vгээр илэрхийлэх аргагvй. Бэлгийн сулралын хамгийн гол шалтгаан нь сэтгэлийн хямрал /80,6 хувь/ болохыг сvvлийн vеийн судалгаа харуулж байна. Бэлгийн сулрал нь сэтгэлийн шалтгаант өвчнvvд, тухайлбал мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал, зvрх, бөөрний өвчин, сvрьеэ, чихрийн шижин, шээс бэлгийн замын архаг өвчнvvд, ходоод гэдэсний болон арьс өнгөний зэрэг олон өвчний vед тохиолдоно. Тvvнчлэн тархи, толгой, нуруу нугасны гэмтэл, бэртэл, нойр алдах, витамин дутагдах, дотоод шуурлийн булчирхайн өвчнvvд зэрэг нь бэлгийн сулралыг vvсгэж болно. Бэлгийн сулралтай эрчvvд эдгэшгvй хvнд өвчин эмгэг туссан мэтээр ойлгон шаналж, сэтгэлээ онгойлгох гэж архи дарс ууж, тамхи тэтах нь тvvний эрvvл мэндэд улам хор хvргэнэ. Архи, тамхи бол бэлгийн vйл ажиллагаанд vлэмж муугаар нөлөөлөөд зогсохгvй, эмчлэхэд ч төвөг учруулдгийг анхаар. Бэлгийн сулралгvй атлаа өөрийгөө ийм сулралтайд тооцдог гэнэн хvмvvс бидний амьдралд цөөнгvй таардаг. Тэд өөрсдийгөө ямагт голж чамлахаас гадна бэлгийн vйл ажиллагаандаа хэт өндөр шаардлага тавьж, бэлгийн чалхаа өрөөл бусадтай харьцуулан, улмаар тэднээс дорд vзэж бэлгийн сулрал гэсэн “онош” өөрсдөө тавих нь бий. Vvнийг хуурамч бэлгийн сулрал гэнэ. Энэ нь голцуу өөртөө итгэл муутай, vргэлж эргэлзэн тээнэгэлздэг, бvрэг, хэлсэн хийсэн болгоноо дандаа задлан шинжилж, цэгнэж байдаг сэтгэл зvйн онцлогтой хvмvvст тохиолддог.

Ийм хvнд эмэгтэй хvний анзаараагvй хэлсэн нэг л эвгvй vг сэтгэлийн хvнд шарх vvсгэдгийг анхаарууштай. Мөн эрчvvд маань эмэгтэйчvvдээсээ илvv амархан сэтгэлээр унадаг, нийгмийн эмзэг зvйлийг дааж чадахаа больсон гэнэ. Эмнэлэгт хандсан эрчvvдийн дийлэнх нь сэтгэлзvйн ядаргаатай, бие организм нь хямарчихсан ирдэг аж. Мөн доороосоо даарснаас бөөр, шээс боловсруулах эрхтнvvд нь муудсан байх нь тvгээмэл аж. Энэ бvгдээс болж эрчvvд бэлгийн сулралд орох аюултай юм. Мөн эртний дорно дахины анагаах ухаанд “Хvн ходоодоороо өвчилж, нуруугаараа өтөлдөг” гэсэн vг бий. Сvvлийн vед эмнэлэгт хандаж хандаж байгаа эрчvvдийн ходоод хямарч, өвдсөнөөс болж уруул омголтож, гарын алганы арьс хуурч, хумс сөрөх зэргээр өвчилсөн байх явдал нэмэгдсэн гэнэ. Энэ нь хэрэглэж байгаа хоол, хvнснээс шалтгаалах нь нийтлэг. Мөн энэ өвчин архитай ч холбоотой.

Архичин хvн бэлгийн сулралд орох нь элбэг байдаг. Бас хэтэрхий биеийн хvчний хөдөлмөр, хар ажил хийдэг хvмvvсийн хамаг энерги нь дуусч бэлгийн сулралд орох нь элбэг байдаг ажээ. Ихэнх тохиодлолд бэлгийн сулрал нь эмчилгээ авна.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
1
omg
win win
1
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format