Таны амьдралыг нурааж чадах 10 үг


Яагаад гэр бүлийн амьдрал тэсэшгүй муухай болдог вэ? Хамтран амьдрагч, гэр бүлийнхээ хүнийг галзуурахад ганц хуруу дутуу байдалд хүргэхийн тулд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ямар үг хэллэг хэрэглэдэг вэ? Эдгээр болон бусад асуултанд мэргэжлийн сэтгэл зүйчид хариулж байна. Үг хэллэг дангаараа гэр бүлийн харилцааг нураадаггүй нь хэнд ч ойлгомжтой. Гагцхүү бидний зан байдал, хандлага үгээр илрэхдээ хамтын амьдралыг хурцадмал, заримдаа бүр тэвчихийн аргагүй там болгон хувиргадаг. Гэхдээ үг аливаа харилцааг нурааж чадахуйц хүчийг өөртөө агуулж байдгийг санаж байх хэрэгтэй.

Хайртай хүмүүсийн дотно харилцааг сэвтүүлж, үгүй хийх “увдис”-тай үгсийг тодруулахаар мэргэжилтнүүд, сэтгэл зүйчдийн дунд тусгай судалгаа хийсэн юм. Ингэхэд зүү орох зайгүй хосын хооронд ангал үүсгэх чадалтай хэдэн үг хэллэг байдгийг илрүүлсэн байна.

1. Хамтран амьдрагчаа (гэр бүлийн хүнээ) буруутгаж, ялласан үг хэллэг. “Чи гэртээ орж ирэхдээ гутлаа арчиж ерөөсөө сурахгүй юм аа”, “Чи дахиад л ажилдаа хоцорч байна шүү дээ”, “Чи замаараа хоол унд аваад ирж чадахгүй л байна уу?” гэх мэт. Шүүмжлэл хоёр янз байдаг. Нэг л дутагдлыг засч залруулах, бурууг нь ойлгуулж ухамсарлуулахад чиглэгдсэн бүтээлч шүүмжлэл. Гэтэл дээрх хэллэг нь зэмлэж яллах зорилготой болох нь харагдаж байна. Ингэж хэлж байгаа хүний ганц зорилго нь хамтран амьдрагчдаа ял үүрүүлэх явдал бөгөөд энэ санаархал нь “ерөөсөө”, “дахиад л”, “чадахгүй л байна уу” зэрэг үгнээс мэдрэгдэж байгаа юм.

2. Хамтран амьдрагчаа ичиж зовооход чиглэгдсэн үг хэллэг. “Чи яаж ингэж чадав аа?!”, “Хамгийн өөдгүй (арчаагүй, мангар) хүн л ингэдэг юм ш дээ” гэх мэт. Иймэрхүү маягаар бусдыг буруушааж байгаа хүн цаад хүнээсээ: “Нээрээ л би ёстой арчаагүй амьтан юм аа”, “Би яасан өөдгүй эр (эмэгтэй) вэ”, “Надаас илүү сайхан хүнтэй чи амьдрах ёстой” гэсэн хариулт сонсохыг хүсч байдаг.

3. Үндэс язгуураар нь доромжилсон үг хэллэг. “Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш гэдэг дээ”, “Булганыхан бульхайтай, будаан дээрээ зодоонтой гэдэг ч ёстой ортой юм” гэх зэрэг хэллэг тэр үндэс, нутгийн ямар ч хүнийг эмзэглүүлдэг.

4. Угсаа гарлаар нь доромжилсон үг хэллэг. “Танайхан удам судраараа өөдгүй улс ш дээ”, “Чи ээж шигээ үглээ юм”, “Чи аавыгаа дуурайсан заяагүй амьтан” гэх нь мөд мартагдахгүй (хэрэв хэзээ нэг цагт мартаж болох л юм бол) доромжлол болдог.

5. Эр (эмэгтэй) хүний эрхэм чанарыг доромжилсон үг хэллэг. “Чи наад бие галбираа хараач ээ, чамаас хүн амьтан айж үргэхээр болж”, “Авгайгаа тэжээж чадахгүй арчаагүй амьтан, эр хүн ч гэж дээ” зэрэг үг хэллэг хүний ханийн сэтгэлийг унтраадаг.

6. Хамтран амьдрагчийнхаа сул тал, эмзэг чанарыг онцолсон үг хэллэг. “Чи ер нь манайд байгаагаа мэдэх үү? Энэ байрыг чинь манай аав, ээж авч өгсөн юм. Чи өөрөө байртай болчихоод л онгирч бай”, “Чи цамц ч хүн шиг индүүдчихэж чадахгүй юм аа” зэрэг зэмлэл сонссон хүн сэтгэлийнхээ голд ортол гомддогийг та мэдэх үү?

7. Хамтран амьдрагчийнхаа дотоод амьдралыг тайлбарласан, дүрсэлсэн үг хэллэг. “Чи дандаа л хар амиа хичээж байх юм”, “Чи намайг санаатай гомдоодог” гэх мэт. Ялангуяа ийм санаагүй, бодолгүй хүнд иймэрхүү үг тун эмзэг тусдаг байна.

8. Хамтран амьдрагчийнхаа хэрэгцээ, шаардлагыг хангах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн үг хэллэг. Хүний хэрэгцээ, шаардлага хязгааргүй. Хүсэхэд хясах хэчнээн бэрхийг хүн бүр мэдэх байх. “Энэ бүхний дараа би чамтай сексдэх болж байна уу?”, “Би чамтай учраа ололцмооргүй байна”, “Чи тэр сайхан хүнээрээ хоолоо хийлгэ” гэх нь ямар ч хүнд таалагддаггүй.

9. Хамтран амьдрагчийнхаа үнэ цэнийг үгүйсгэсэн үг хэллэг. Ганц хүн гал болохгүй гэдэг. Тэгвэл “Чамгүй бол би энэнээс илүү сайхан амьдарна”, “Чамайг би өрөвдсөндөө л гэрлэсэн юм ш дээ”, “Чи миний сайхан амьдралд саад болж байна” гэж үглэх нь ганцаараа үлдэхийн цондон болно.

10. Хамтран амьдрагчаа үл тоомсорлосон үг хэллэг. “Чам шиг юмтай ярихыг ч хүсэхгүй байна”, “Чамайг хармааргүй байна”, “Чиний юу гэж бодох надад ер падгүй” гэх зэрэг хэллэг хос хоёрын хооронд үүссэн ангал улам гүн, улам өргөн болж байгааг гэрчилнэ.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
1
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format