Өөрийгөө хайрлах 13 арга


Өөрийгөө уучил. Хүн бүр л алдаа гаргадаг. Та явах ёстой замаараа л явж байгаа учраас өөрийгөө юм бүхэнд буруутгахаа даруй болигтун. “Би л ингээгүй байсан бол ингэхгүй байх байсан юм. Би яагаад ийм бүтэлгүй юм бэ?” гэх мэт бодлыг урвуулаад “Миний оронд өөр хүн байсан бол ч бас л ингэх байсан. Хааяа алдах ч зүгээр шүү” болгож бод. Алдаан дээр анхаарлаа төвлөрүүллээ гээд та ямар ч сайн юм өөртөө татахгүй. Магадгүй та өмнө нь маш том буруу алхам хийсэн байлаа ч уучил. Энэ хорвоо дээрх хамгийн сайн найз чинь болох ТА өөрөө хүртэл өөрийгөө буруутгавал хэн таны талд зогсох болж байна?

  1. • Хүлээн зөвшөөрөгдөх гэсэн оролдлогыг “тонилго”. Хэн нэгэнд таалагдах, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх ямар ч хэрэггүй зүйл юм. Хүн бүхэн л байгаагаараа байх эрхтэй. Та ч бас. Хэрэв та найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хэн нэгний “аясаар” үргэлж байх шаардлагатай болдог бол тэр хүслээ бодлоосоо зүгээр л хөөж явуул. •
  2. Хүн бүрт бурханлаг чанар байдаг. Та өөрөө өөрийнхөө дотор орших бурхантай ярилцаж түүндээ итгэж байгаарай. Тэр нь Будда, Есүсийн хэн нь ч байсан хамаагүй. Эсвэл ямар ч оноогдсон нэргүй, зөвхөн таны сэтгэлд л оршдог амьдралыг тань заан чиглүүлэгч тэрхүү “бурхан” байж болно.
  3. • Өөрөө өөртөө дурла. Таныг юу бий болгодог талаар бодоод үзээрэй. Бид хэн нэгэнд дурласан үедээ түүний өө сэвийг хүртэл олж харахаа байчихдаг шүү дээ. Яг л түүн шиг та өөрийнхөө зөвхөн сайн сайхан чанаруудыг өнгөлж торд. Төгс бус байдал л таныг ТА болгож байгаа тэр онцлог “шигтгээнүүд” болохыг ойлгосноор та сөрөг талуудаа ч өхөөрдөн энхрийлэх болно.
  4. • Хичээл зүтгэл гаргасан гэдгээрээ бахарх! Та юм бүхэнд ялагч нь байх албагүй. Хамгийн сайнаараа хичээсэн гэдгээрээ л бахархаж болох мөчүүд амьдралд олон байдаг. Таны дэргэд ядаж оролдож ч үзэлгүй шантарсан олон хүн бий.
  5. • Зоригтой мөрөөд! “Хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэдэг үгийг бүрмөсөн мартаж орхи. Төрөлхийн “урт хөлтэй” бол богинохон хөнжлөнд баригдах хэрэг юусан билээ? Өдөр бүр мөрөөдөх нь таньд амьдрал урагшилж байгааг сануулж, баяр баяслыг мэдрүүлнэ.
  6. •Хөгжилд. Өөрийнхөө амьдралд хөгжил цэнгэлийг оруул. Амьдрал бол тааламжтай байхаар заяагдсан зүйл. Үүнийг битгий хүндээр тусгаж ав. Зүгээр л тааваараа амьдрах боломжтой байхад бид яагаад өөрийгөө алхам тутамдаа айдас, сөрөг бодлоор дүүргэдэг юм бол?
  7. • Үнэхээр дуртай зүйлийнхээ төлөө зоригтой бай. Та өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлснээрээ өгүүлэшгүй их эрх чөлөөг мэдэрч болох юм. Өчигдөр орой нь үзсэн киноныхоо тухай ярихын өмнө нь заавал “Би уг нь савангийн дуурь” үздэггүй л дээ гэж оршил хийх хэрэг байгаа гэж үү? Хүн болгонд л бусдаас нууцаар дурладаг ямар нэг зүйл байдаг. Гэвч чин сэтгэлээсээ дуртай зүйлээсээ ичих нь өөрийгөө хайрлахгүй байгаан шинж юм.
  8. • Дахиад жаахан аминчхан бай. Хэрэв таны сэтгэл санаа таагүй байвал, ингэж гуниглах нь танд хичнээн муу нөлөөтэй талаар бодоод үзэхийг зөвлөж байна. “Ингэвэл надад л муу шүү дээ” гэж бодоод өөрөөсөө сөрөг зүйлсийг түлхэж холдуул.
  9. • Өнгөрсөндөө баяр хүргэ. Болоод өнгөрсөн зүйл бүхэн өнөөдрийн ТА гэдэг хүнийг бий болгосон. Өөрөөр хэлвэл өнгөрсөн үе үүргээ сайн гүйцэтгэчихээд явсан байдаг.
  10. • Өөрөө өөртөө баяр хүргэ. Заримдаа таны дотроос нэг сайхан онгирчихмоор мэдрэмж төрдөг үү? Хийж чадна гэдэгтээ тийм ч итгэлгүй байсан зүйлийнхээ ард гарчихвал та гудамжинд ч “Хөөх, би ч мундаг юм аа” гэж хэлж болно шүү дээ. Тэгээд дараа нь өөрийгөө жин нэмчихнэ гээд идэж чаддаггүй бялуугаар, эсвэл сарын өмнөөс л хорхойсоод авч чадаагүй яваа шинэ загварын цамцаар урамшуулаарай.
  11. • Хоолны тухай бодлоо өөрчил. Юу гээч? Бид шоколад идэхдээ “Энэ “нөхөр” ч намайг маргааш гэхэд таргалуулчихна даа” гэж бодон бодон амандаа хийдэг. Хорвоогоор дүүрэн байгаа сайхан амттанг дотроо муу гэж ангилан байж идэх нь таньд дараа нь буруу зүйл хийсэн мэт сэтгэгдэл үлдээхээс өөр юу ч өгөхгүй. Түүний оронд “Шоколад ч сэтгэл санааг тайвшруулдаг гэсэн шүү” гэж бодоод улам амтархан идэж байгаарай.
  12. • Сард нэг өдрийг төлөвлөгөөгүй өнгөрүүл. “To-do” жагсаалтаа мартаж, нэг өдөр зүгээр л урсгалыг дага. Найзууд чинь таныг уулзахаар дуудвал төлөвлөгөөнийхөө талаар тайлбар тавилгүй “За” гэж бушуухан хэлээд, гарахдаа бэлдэх, тийм зав чөлөөгөөр дүүрэн өдрийг өөртөө бий болгож сураарай.
  13. • Өдөр бүр нэг айдсаа даван туул. Ярихаас эмээсээр байгаа тэр хүн лүү гээ утсаа аваад юу ч бодолгүй шууд залга. Хурал дээр босож үг хэл. Хэн нэгэнтэй өөрийнхөө санаачлагаар танилц. Өдөр бүр айдсаа даван туулж, өөрийнхөө хувьд эрсдэлтэй гэж боддог зүйлсийнхээ ард гарах нь биднийг амьд байгааг мэдрүүлэх шиг болдог.

Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
2
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format