1,000 хүүхэд “төрүүлсэн” эцэг


Их Британийн эрдэмтэн Бертолд Вайснер 1,000 гаруй хүүхэд төрүүлжээ. Тэрээр дэлхийн II дайны дараа үрийн донор болж, үргүй болсон олон нөхрүүдийн нэр төрийг аварсан нэгэн аж. Дайнаас өмнө Их Британийн Анагаах ухааны сэтгүүлд сонирхолтой нийтлэл бичдэг байсан Бертолд Вайснер эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах туршилт дээр ажиллах болжээ. Тухайн үед асар их маргаан дэгдээж байсан дээрх аргыг Их Британийн олон эмнэлэгт хэрэгжүүлсэн юм.

Хиймэл аргаар үр тогтооход эмэгтэй хүнд ердөө 0.01 м 3 сперм хэрэгтэй аж. Хачирхалтай сонсогдох боловч эрдэмтэн Бертолд Вайснерын төрүүлсэн 1,000-аад хүүхдийн дийлэнх нь өөрсдийн биологийн эцгээ мэдэхгүй гэнэ. Тэднээс ердөө 10 гаруй хүн л үнэнийг олж мэджээ. Тэдний нэг нь өдгөө тэтгэвэрт гарсан их сургуулийн багш, 67 настай Петр Мотт аж. Харамсалтай нь бусад нь тэдний эцэг хэн байсныг мэдэхгүйгээр хорвоог туулжээ. Учир нь хиймэл аргаар үр шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүд хүүхэддээ эцэг нь хэн байсныг хэзээ ч хэлэхгүй гэдэг ам өгдөг байсан гэнэ.

Гэвч 2005 оноос хойш Их Британид үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн хүүхэд 18 нас хүрээд биологийн аав, ээжийнхээ талаар мэдэх эрхийг нээлттэй болгосон байна. Амжилттай үр шилжүүлэн суулгасан тухай баримтууд олон нийтэд ил болсноор Кантербюригийн арчбишопийн зүгээс хүний ёсноос гажууд гэх шүүмжлэлд өртсөн юм. Үрийн сайн донор болох хүн ховор байдаг ч орчин үед нэг донор 100-аас илүү хүүхэд “төрүүлэх” ёсгүй гэж үздэг байна.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format