Нүдний шилээ хэрхэн сонгох вэ?


Нүдний шилний туслалмжтайгаар гадаад төрхийнхөө давуу талыг гаргаж, дутагдалтай талыг нууж болно. Мөн түүнчлэн бизнес хатагтай, эсвэл ухаалаг, даруухан эмэгтэй, моодны дэгжин бүсгүй, сэргэн мандалтын үеийн авхай гээд л имижээ ч бүрэн өөрчилж болно. Хамгийн гол нь шилнийхээ хүрээг зөв сонгох нь чухал. Энэ нь нарны шил сонгоход ч хамаатай.

Гурвалжин царай.

Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн (“эрвээхэй” маягийн) нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том болгож, тэнцвэржүүлж харагдуулдаг байна.

Анхаарах зүйл:

Нүдний шил хэт том бөгөөд хөмсгийг тань халхлах ёсгүй. Том хүрээтэй, хамар дээрээ өргөн хаалттай шил бүү зүү. Хурц өнгө, дөрвөлжин хэлбэрээс зайлсхийх хэрэгтэй.

Дугуй царай.

Тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шил сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Мөн түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг илүү нарийн болгож харагдуулна. Гонзгой царай. Хамгийн азтай нь ийм царайтай бүсгүйчүүдэд дугуй, тэгш өнцөгт, мууран гээд ямар ч хүрээтэй шил зохимжтой. Тэдэнд нарийхан металл, хурц, том хуванцар гээд ямар ч хүрээ таардаг.

Тэгш өнцөгт царай.

Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүст дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн (хар, хүрэн г.м.) зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царай хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
6
love
lol lol
1
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format