Ухаантай эмэгтэйчүүд хэрхэн “үгүй” гэж хэлдэг вэ?


“Үгүй” гэдэг үгтэй бид заавал ямар нэг асуудалтайгаар холбогддог. Зарим нь хэлж чаддаг ч, дараа нь үргэлж нөгөө хүнийхээ сэтгэлийг шархлуулсан байх вий гэдэгт санаа зовж суудаг. Харин зарим нь амжуулж чадах юм шиг л санаад, хэн нэгний гуйлт, нэмэлт ажил, даалгавар, төлөвлөгдөөгүй урилга зэргийг хүлээгээд авчихдаг. Яг үнэндээ чиний “За” гэж хэлсэн мөртлөө бүрэн гүйцэд биелүүлж чадаагүй бүхэн, эхнээсээ “үгүй” л гэдэг хариултаар цуцлагдах ёстой байсан. Өөрийгөө буруутгах мэдрэмжгүйгээр, итгэлтэйгээр татгалзаж сурахын тулд чи эхлээд юунд цаг гаргаж, юунд гаргахгүй байхыгаа тодорхой болгож, сонгох хэрэгтэй. Хүмүүсийн хамгийн том айдас нь нөхөрлөлөө сүйтгэх байдаг. Энэ бол чамд зөвлөж буй 5 алхам:

Юунд “За” гэж хэлэх вэ?

“Үгүй” гэж хэлэхэд сурах талаар бодож эхлэхээсээ өмнө чи амьдралдаа юуны төлөө “за”, “тийм” хэмээн зөвшөөрч чадахыгаа тодорхой болгоорой. Хэрэв чи гэр бүлийнхээ төлөө хэзээд “за” гэж хэлэхийг хүсч байвал, үүнээс хойш гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх цагаас хумсалсан ямар ч илүү ажилд татгалзана гэсэн үг. Хэрэв эрүүл мэнд чинь чиний хувьд юунаас ч илүү чухал гэж үзвэл, чамайг стресст оруулах ажил, фитнесс клубыг чинь таслуулах зүйлд “үгүй” гэж хэл. Өөрийнхөө хувьд хамгийн эрхэм, хэзээд “за” гэж хэлж чадах юмсыг тогтоосноор, чамд “үгүй” гэж хэлэхэд тун амархан байх болно.

Өөртөө цаг олго

Ямар нэг хүсэлт, гуйлтанд тэр дор нь хариу өгөхөөс зайлсхий. Энэ нь чамайг эсрэг талынхаа яаруу харцнаас болоод, аргаа баран “за” гэж хэлэхээс аврах болно. (Ммм…За тэгье даа. Би хүүхдийг чинь өнөө орой харъя) гэх юм уу, хүсэлтэнд сэтгэлийн хөөрлөөр, дарамтаараа хандаж болохгүй.

Үгүй гэдэг үгээ эелдэг зөөлнөөр хэл

Үнэнтэй нүүр тулах нь зарим хүний хувьд хамгийн хэцүү байдаг. Ялангуяа хэн нэгний сэтгэлийг шархлуулах вий гэж айх сэтгэл үнэхээр аймаар. “За-үгүй-за”-гийн зарчмаар яв. Эхлээд, юуг зөвшөөрч байгаагаа хэл (“Манай ээж бид хоёр Бямба гариг бүрийн өглөө хамт гадуур хооллодог.) Тэгээд “үгүй” гэдгээ хэл (“Тийм болохоор би чамд дэлгүүрээ янзлахад туслаж чадахгүй нь”). Гэхдээ ингээд л зогсчихож болохгүй. Хэн нэгний итгэлийг үгүй хийснийхээ дараа, өөрийнхөө “тусламаар л байгаа” сэтгэлийг дахин нэг “за”-гаар хааж батла. (“Гэхдээ би хооллож дууссаныхаа дараа очиж болох юм”). Ингэснээр чи түүний “хоосон хаалга мөргөсөн” бухимдлыг тайлж, тайвшруулах болно.

Б төлөвлөгөө гарга

Хэрэв эсрэг талын хүн чинь чамайг татгалзсаны хариуд сөрөг зан авир гаргавал хэцүү байсан ч тэвчээрэй. Үүний оронд гүнзгий амьсгаа аваад, түүний үгийг сонс. Дараа нь шулуун шударгаар, гэхдээ ахиад л зөөлнөөр өмнөх хэлсэн “үгүй”-гээ бататга. Ингэхдээ товч бөгөөд тодорхой байгаарай. Түүнд горьдлого төрүүлж болохгүй.

Өөрийгөө жаахан тайвшруул

Мэдээж огтхон ч муу үр дагаваргүйгээр үгүй гэж хэлж сурахад туршлага, дадал хэрэгтэй. Зарим бүсгүйчүүд нэг хүнд татгалзсаныхаа дараа тэр хүнийхээ ая талыг бүтэн 7 хоног харж явдаг. Ингэж стрессдэх байсан юм бол, тэр үед “үгүй” гэж хэлсний хэрэг гарахгүй шүү дээ. Хэзээд өөрийгөө аз жаргалтай, эрүүл, амар амгалан байлгах сонголтыг хийж сурвал тэр нь муу хүн болж буйн шинж биш, харин ч магтууштай хэрэг юм. Чи яаж “үгүй” гэж хэлдэг вэ?

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format