Бөгжний тухай ойлголт


Эмэгтэй хүнийг бусдаас ялгаатай харагдуулдаг таван гоёлын нэг бол бөгж. /Ээмэг, бугуйвч, бүс, алчуур/ . Бөгжийг монголчууд бэлзэг, бөлзөг гэж ч нэрлэдэг ба гэр бүл болсон бол эр нь хаан сүйх, эм нь хатан сүйх бөгжийн ядам хуруундаа зүүдэг байна. Хуруундаа бөгж зүүсэн эмэгтэйн гар цэвэрхэн, дэгжин харагддаг. Ямар бөгжийг зүүсэн гэдгээр нь төдийгүй аль гарын аль хуруундаа зүүсэн байна вэ? гэдэгт их утга учир агуулагддаг.

Үнэт шигтгээтэй том бөгжийг өдрийн цагаар зүүдэггүй

Бөгжийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүгд зүүдэг. Сэтгэл зүйчдийн үзсэнээр бөгж зүүсэн хуруу ач холбогдолтой байдаг гэнэ. Бөгжөөр хүн эргэн тойрондоо ямар нэгэн мэдээлэл хүргэхийг эрмэлздэг. Тиймээс ямар мэдээлэл хүргэдэг болохыг мэдэж аваарай.

Ядам хуруун дахь бөгж гэр бүлтэйг илтгэнэ

Мэдээж энэ бол “гэр бүлийн байдал”-ыг илтгэсэн хэсэг. Баруун гарын ядам хуруунд (католикуудын хувьд зүүн гар) гэрлэсэн хүмүүс бөгж зүүдэг уламжлал эртний Египетээс улбаатай. Тэд ядам хуруунаас зүрхэнд хүрэх хайрын судал эхэлдэг гэж итгэдэг байв.

Долоовор хуруун дахь бөгж эрх мэдлийг илтгэдэг

Бөгжийг чулуу, чимэглэлээр гоёх нь хүч чадал, бардам зан, засаглалын төлөө тэмүүлж байгааг илэрхийлдэг. Баруун гарын “эрх мэдлийн бөгж” нь хэрсүү занг илтгэдэг бол зүүн гарын долоовор хурууны бөгж агуу, хөөрүү өвчинд дуртай гэдгийг илтгэнэ. Долоовор хурууны бөгжийг Цезарь, Догшин Иван, VIII Генрих зэрэг жанжин, төр баригчид зүүдэг байв.

Дунд хуруун дахь бөгж “Би хөөрхөн” гэсэн утгыг илэрхийлнэ

Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу хайртай бэлзгийг тань маш сайн харуулж чадна. Долоовор хуруунд зүүхэд түрэмгий мэт харагдаж байсан бөгжийг энэ хуруунд хийхэд илүү зөөлөн, дулаан болдог. Тиймээс ч Мэрилин Монро алмаазны тухай дуулж байхдаа дунд хуруундаа бөгж зүүсэн байх. Дашрамд хэлэхэд энэ хуруунд бөгж зүүх гэж байгаа бол алмаазныхаа хэмжээг ч нарийн сонгох хэрэгтэй. Бөгж том, анзаарагдам байх тусам эзэн нь сэтгэл булаам байдлаа орчин тойронд

Эрхий хуруун дахь бөгж эр хүний гарт онцгой үүрэг гүйцэтгэдэг

Сэтгэлзүйчдийн үзсэнээр бөгжийг энэ хуруундаа зүүдэг хүмүүс ямар ч хамаагүй аргаар өөртөө итгүүлэхийг оролддог нэгэн гэнэ. Ялангуяа энэ нь сексийн хувьд хамаатай.

Чигчий хурууны бөгж уран бутээлч авьяастай гэдгээ таниулах хэрэгсэл

“Бүтээлч авьяастай” гэдгээ илтгэхийн тулд чигчий хуруугаа гоёх хэрэгтэй. Чигчий хуруун дахь бөгж нь жүжигчин, уран зураач, загвар зохион бүтээгчдийн байнгын дагуул. Марлен Дитрих л гэхэд энэ хуруундаа бөгж зүүхийг эрхэмлэдэг байв. Гэхдээ урлагийн бус хүмүүс энэ хуруундаа бөгж зүүсэн байвал энэ хүн сонирхолтой бөгөөд нийтийн тогтоосон хүрээнээс халихыг эрмэлздэг нэгэн гэнэ.

Хөлийн хуруун дахь бөгж бусдаас ялгарах дуртай хүний гоёл

Сүүлийн үед хөлийн хуруундаа бөгж зүүх нь ихэсчээ. Ялангуяа моод хөөсөн охид, өсвөр насныхан хөлийн хуруундаа бөгж тааруулах их дуртай болсон байна. Энэ бөгж хөлийнхөө аль хуруунд зүүснээс үл хамааран эзнээ бусдаас ялгарах дуртай, өөрийгөө хэт дөвийлгөн үнэлдэг гэдгийг илтгэдэг аж. Сэтгэлзүйчдийн үзсэнээр эдгээр хүмүүс бусдын анхаарлыг таталгүйгээр амьдарч чаддаггүй, бусдаас өөрийгөө ямагт дээр тавьдаг гэнэ. Манайхан бол гарлагын үүдийг хаадаг гэж сүжиглэн чигчий хуруундаа бөгж зүүдэг байна.

Аливаа бөгжийг насны онцлог, гар хурууны хэлбэр, хэмжээ, өмссөн зүүсэнтэйгээ хослуулж зүйх хэрэгтэй. 18-тай охин том алтан бөгж зүүсэн нь нэг сайхан харагддаггүй биз дээ? Арван хуруундаа бөгж зүүсэн хүн бас сайхан харагдах уу? Хүний хуруунд байгаа бөгжийг өөрийн гараар авдаггүй гэдэг. Учир нь тэр хүний өвчин зовлонг өөрийн биед авдаг гэж үздэг.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
2
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
2
lol
omg omg
2
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format