Зөв хооллох нь хөгшрөлтөөс хамгаална


Өнөөдрийг хүртэл хүн төрөлх­төн залуужуулах шинэ аргыг байнга эрэлхийлсээр байгаа билээ. Хүн бүхэн л өнгөлөг, сай­хан харагдахыг хүсдэг ч ийм шидтэй эм бэлдмэл, үнэтэй фитнес клубт очиж хичээллээд ч, өндөр үнэ бүхий гоо сайхны хэрэгсэл хэрэглээд ч тэр бүр үр дүнтэй байдаггүй. Харин та залуугаараа байх боломжгүй ч зөв хооллох замаар хөгшрөх үйл явцыг удаашруулах боломж байдгийг санаарай. Хүн бүрийн бие махбодийн хэрэгцээ, бодисын солилцоо, өвчин эмгэг, нас, биеийн ачаалал харилцан адилгүй төдийгүй идэх хоол хүнсний хэмжээ ч өөр өөр байдаг.

Хоол судлаачдын хэлснээр, залуужуулдаг хүнс гэж байгальд байхгүй. «Анагаах ухааны үүднээс авч үзвэл залуужуулдаг хоолны дэг гэж ч байхгүй. Гэхдээ хөгшрөх үйл явцыг удаашруулах боломж байдаг аж. Бие махбодийн үйл ажиллагаанд амин чухал тодорхой нэр төрлийн уураг бүхий хүнс, ногоо, жимс, амин дэм, эрдэс бодисыг хэрэглэж байх нь таныг эрүүл, залуу байлгахад нэн тустай. Эрт хөгшрөхөөс зайлсхийхийн тулд хүн бага ядарч, цөөн өвдөж, сэргэлэн цовоо байхаар хооллох ёстой» гэж Оросын ШУА-ийн хоол судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн клиникийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ольга Григорьян ярьж байна.

Хоол судлаачид өдөрт 3-5 удаа их хэмжээний ногоотой хоол, өдөрт 2-4 удаа жимс жимсгэнэ болон будаа идэж, саахар, давс, согтууруулах ундааг аль болох бага хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ энд өөрийн гэсэн өвөрмөц онцлог бий. «Залуу байлгах тун»-г гаргахдаа тухайн үед таны бие махбодид чухам ямар бүтээгдэхүүн илүү хэрэгцээтэй байгааг тодорхойлоод тохируулж хэрэглэх хэрэгтэй. Жимс, ногоо бүр өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, улаан лооль болон бусад улаан өнгөтэй ногоонд ликопен гэдэг бодис их хэмжээгээр агуулдаг. Судалгаанаас үзвэл, энэ бодис хүчтэй исэлдүүлэгч бөгөөд артерын судас нарийсалтыг зогсоох үйлчлэлтэй. Бууцай, эрдэнэ шиш болон бусад шар, ногоон навчит ногоо нүдний эрүүл мэндийг дэмжиж, нүдний болор цайх, нас ахихын хэрээр нүдний торлог бүрхэвч муудах зэрэг өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.

Броколли, цэцэгт, цагаан навчит болон хятад байцаа сульфорафан гэдэг бодис агуулдаг. Энэ нь хорт хавдар, чихрийн шижин, нянгийн эсрэг үйлчлэлтэй юм.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format