ЭХНЭРЭЭ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЭРЧҮҮД ЗААВАЛ УНШААРАЙ ОЙЛГУУЛААД ӨГЬЕ!


Муухайд хууртахгүй байх…

Сайханд хууртах гэдэг шиг муухайд хууртах юм байна аа байна. Муухайд хууртах тухайгаа ярихаас өмнө хосуудын амьдралын хамгийн чухал үеийy талаар жоохон ярия. Миний бодлоор жирэмсэн болсноо мэдэх үеэс хүүхэд төрөөд хүүхэд нэг нас хүртэлх үе хамгийн эгзэгтэй, бас нэг талаар хамгийн тэвчээр шалгасан, хэрүүлтэй үе хосуудын дунд тохиолддог юм шиг байна аа.

Анх уулзаж танилцаад л нэг их гоё хүмүүс хэлхэлдэж яваад л, хэзээ хаана ч харсан гоёороо. Харин жирэмсэн болсоны дараа эмэгтэйн биеэнд өөрчлөлт гарж гормомын нөлөөллөөс мэдээж таргалах, памбайн хавдах, эв хавгүй болох, мэдээж хордлоготой бол юун бараг шүдээ угаах ч чадалгүй байдаг. Би л лав тийм л байсан. Нөгөө гоё хүүхэн байхгүй будаа. Тэгээд л болсон болоогүй юм нэхээд л, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй уурлаад л…

За энэ үед нөхрүүд эхлээд тэвчинэ, хааяа уурлана, нөгөө сайхан хүүхэн байхгүй. Нэг хормойгоо чирсэн бүдүүн хүүхэн. Тэрийгээ мэдэхгүй бас ууртай…

Удалгүй бөөн уйлаан майлаан болж байж хүүхдээ гаргалаа… Хүүхэд ч яахав угаасаа жаргалын дээд, түүнээс сайхан юм хаа байхав. Гэтэл нөхөрийн хүлээгээд төрчихвал сайхан болчино гээд байсан хайртай эмэгтэй нь улам царай алдаад жирэмсэн байхдаа ядаж усанд ороод байдаг байсан бол одоо бүр байхгүй, сайхан хөлс баас үнэртүүлээд, шөнө унтаагүй өрвийсөн. Ажлаас ороод ирэхэд гэр мэдээж замбраагүй, хоол унд бол бүр ч байхгүй. Эхнэр ядарцан, хүүхдээ ав гээд ууртай угтах жишээний.

Энэ л үе эрэгтэй хүмүүсийн хувьд хамгийн сорилтын үе… нөгөө бүх хүсэн хүлээсэн сайхан зүйлс байхгүй. Энэ үед л олон эрчүүдийн ёстой нөгөө ноён нуруу хугардаг мэт. Аргагүй нөгөө аваад суусан сайхан эхнэрийнх нь бүх зан чанар нь байхгүй болцон байхаар аргагүй. Адгийн нэг нь хүүхэн эргүүлж, алаг үрээ ээжтэй нь хаяж явж, арчаагүй нэг нь хаяад явчихаж чадахгүй байж муу эхнэрээ өдөр шөнөгүй өөлж, нойтон дэртэй хонуулж… Харин ёстой хүн шиг нэг нь загинуулсан ч хөлсөө гаргаж гүйгээд, эхнэртээ чадхаараа туслаад, муухай байсан ч сайхан байна аа гээд, гадаадууд шиг уянгалуулаад байхгүй ч Монгол эрийнхээ хээ хуурт таарснаар эхнэрээ хөөрхөн эрхлүүлээд амьдраад байх шиг…

Ер нь энэ хоёр жилд хосуудын харилцаа ямар байснаар тэдний цаашдийн амьдралын зураглал дүр төрх, зан характер тогтчихдог юм шиг. Энэ үедээ эхнэрээ зовоосоор байгаад ааштай авгай болгоод авчихсан бол тэр чигтээ эхнэр нь ааштай авгайгаараа тогтчихно. Сүүлд нь яаж ч харилцсан эмэгтэй хүний дотор хор шар байгаад намайг тэгэхэд энэ ингэсэндээ гээд сайхан харьций гэсэн ч болдоггүйн. Тэгээд яг энэ хоёр жилд хэрэлдэж муудалцсаар байгаад хосууд бие биенээ хүндлэх хүндэлээ гээгээд бие биетэйгээ хар яр гэж харьцаад, тэр яваандаа норм болчихдог. Харин Яаж ийгээд эвийлж энхрийлсээр байгаад хүүхдээ арай том болгоод авцан нөхрүүдийн хувьд эхнэрийн ааш зан улам л одоо наашилж, эгдүүтэй хөөрхөн болнуу гэхээс биш дахиж аашлахгүй.

За тэгээд нөгөө анх эхэлсэнрүүгээ буцаж очиход… Залуучууд сайханд нь хууртаад суучихсан гэдэг… Гэтэл та нар эмэгтэйчүүдийн хоёрхон жилийн энэ хүндхэн, тарган бүдүүн, эв хавгүй, ууртай уцаартай ер нь л юм юм нь бүрэлдсэн байдлийг нь даваад гарчихвал ямар ч эмэгтэй хүн хүүхдээ нэг нас хүрээд ирмэгц буцаад бие хаа нь тэгшрээд, нөгөө хормой чирсэн ааштай хүүхэн биш, гэрэтлсэн, гунхсан, бүр хүүхэд төрүүлсэн бүсгүй хүний цаанаа нэг тийм гоё зэвүүн төрхийг олчиохдог юм шүү дээ. Хамгийн ихдээ л хоёр жил. За тэрэнд нь л хууртавдаа!!! Онцгүй юм байна гээд хаяад явавдаа… Энэ чинь зүгээр л эмэгтэйчүүд бид нар хэтэрхий сайхан болхоор Бурхан биднийг үнэхээр хайртай нь хайрлаж яваг гээд хэсэгхэн хугцаанд гундаагаад буцаагаад сэргээхдээ бүр илүү өнгөлөг болгон сэргээдэг юм шүү дээ. Гэтэл тэр үед нь хаяж явчихаад буцаад эргэж буцаад байв… Юм бүхэн эргэж байрандаа ордог юм шүү. Хүүхнүүд бол бүр шартай, бүр өмнөхөөсөө илүү зэвүүн гоё болж чаддаг.
Бас энэ жирэмслэлт, төрөлт гэдэг асуудал амьдралын эхэн үедээ болдог нь бүр гоё яах ийхээ шийдээд хэн нь хэнийгээ мэдээд авчихна.

Аан тийм, нөгөө эхнэр жирэмсэн энээ тэрээ болцон, онцгүй байх үед бусад хүүхнүүд өөртөө арчаатай гоё харагдаад байгаа биз… хэхэ… тэд нар эмэгтэй л хүн юм болсон хойно жирэмслнэнэ, төрнө, яг л нөгөө бид нар шиг арчаагаа алдана. Ямар ч од мод, сайхан хүүхэн байлаа гээд таргалахгүй жирэмслэж, төрсний дараа мярдаггүй гэж байхгүй шүү.

За тэгэхээр эрчүүд минь, эмэгтэйчүүдийн муухайд хууртав!!!Худлаа шүү. Цаана нь зөндөө сайхан юм бий шүү! Нөгөө сэкси мэкси гоё хүүхэн яг хэвээрээ байгаа. Хэсэг хугацаанд элбэ үзүүлж байгаан… Хууртваа!!!!


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
1
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format