Мөнгөний айдас буюу мөнгөгүй байхын зовлон


Шалгалтаас, аалзнаас, өндрөөс, олны өмнө үг хэлэхээс, өөрчлөлтөөс… гээд хүн юунаас ч айж болно. Айдас бол хэвийн үзэгдэл. Өөрийгөө хамгаалах гэсэн оролдлогын илрэл төдий л хэрэг. Зарим үед л төрдөг айдасын зэрэгцээ амьдралын турш дагадаг айдас ч гэж бий. Үүний нэг нь мөнгөтэй холбоотой айдас юм. Айдсынхаа учрыг сэтгэл зүйч, хуульч болон хошин зөвлөгөөний тусламжтайгаар ойлгоод үзвэл ямар вэ?

1. Автобусанд ганц ч төгрөггүй явж байхдаа кондуктортай таарах…”

ХУУЛЬЧИЙН ҮГ: Энэ тохиолдолд чамаас автобуснаас буухыг л хүснэ. Тийм дүрэм журамтай. Шүүх хэрэг болох хэрэг ч биш, чамайг зодож нүдэх эрх хэнд ч байхгүй. Өөрөөр хэлбэл, чамд айгаад байх шалтгаан байхгүй гэсэн үг

2. “Гайгүй ресторанд ороод ^тооцоо хийх үед мөнгө минь хүрэхгүй байвал яана гэж айдаг. Тийм болохоор үнэтэй ресторанаар явдаггүй.

ЗӨВЛӨГӨӨ: Найзууд руугаа утасдаж тусламж гуйгаад нэмэргүй бол рестораны менежерт учраа тайлбарлан барьцаанд үнэмлэхээ үлдээхээс гадна Америкийн олон ангит кино “Маrried With Children” дээр гардаг шиг аяга таваг угааж өгөх санал тавьж болно л доо…. Наргиа шүү! СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ҮГ: Энэ төрлийн айдсын цаад шалтгаан янз бүр байдаг ч гол төлөв тухайн хүн бусдаас дорд харагдахаас айдагтай холбоотой. Эрчүүдийн айдас гэгддэг ч бүсгүйчүүдэд ч мөн адил айдас төрөх нь бий. Хэрэв ийм айдас төрж эхэлсэн бол чи нийгмийн “тоглоом”- нд хэт орсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, амьдралд чинь нэр хүндийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Өөрт байгаа бүх зүйлээс мөнгөнөөс өөр юмыг нь үнэлж эхэл. Материаллаг үнэт зүйлс бус харин гэр бүл, найзуудтайгаа өнгөрүүлэх цаг хугацаа, фитнесээр хичээллэх боломж зэргээ мэдэрч, үнэлж сурах хэрэгтэй.

3. “Байрныхаа төлбөрийг удаан төлөхгүй яваад байвал байрнаасаа хөөгдөнө гэж айдаг.

Мөнгөний боломжоос шалтгаалан тулгаж төлөх,бүр хугацаа өнгөрсөн хойно хүртэл төлөх тохиолдол гардаг. Байрнаас үнэхээр хөөдөг болов уу?”

СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ҮГ: Нэгдүгээрт, холбогдох хууль журамтай танилц. Ер нь хүн өөрийн мэдэхгүй юмыг элдвээр хэтрүүлэн бодож, тэгээд айгаад байдаг… Хоёрдугаарт, статистикийн тоо баримт судалж үзэж болно. Төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар байрнаасаа үнэхээр хөөгдөж байсан хүн хэр их байна? Хэдэн сарын (жил), ер нь хэчнээн хугацаанд төлбөр төлөөгүй байх тохиолдолд хөөгдөж байна вэ гэдгийг судал. Энэ бүхнийг мэдэж чадвал чи асуудал үүсэхээс өмнө төлбөр хийх мөнгөө олох аргаа олсон байх болно. 4. “Их хэмжээний бэлэн мөнгө авч явах үед энд тэндгүй хулгайч л байгаа юм шиг санагддаг. Мөнгөө кассанд тушаах хүртлээ түрийвчээ байнга тэмтэрч, шалгаж явдаг.”

НАЙЗЫН ЗӨВЛӨГӨӨ: Уран сэтгэмжээ ажиллуулаад, жирийн нэг өдөр ажил руугаа явж байна, цалин буух болоогүй, түрийвчэндээ 1000-хан төгрөгтэй явж байна гэж төсөөл. Үнэхээр тус болдог шүү. Өвлийн хүйтэнд автобус хүлээж зогсох зуур өөрийгөө далайн эрэг дээр шатам халуун наранд байдгаараа халууцан хэвтэж байна гэж төсөөлдөгтэй адилхан үр дүнтэй байдаг.

5. “Би банкны картандаа мөнгө хадгалах дургүй.

Мөнгөтэй гэдгээ мэдэрдэггүй, тэгээд ч банкны “хакер” хулгайчдаас айгаад байдаг юм. Тийм болохоор цалин буух өдөр бүх мөнгөө картнаасаа авчихдаг.” НАЙЗЫН ЗӨВЛӨГӨӨ: Энэ тохиолдолд дараахь хоёр зүйлийг санаж (эсвэл мэдэж) байх хэрэгтэй. Нэгд, ямар ч банкны үйлчлүүлэгчийн мэдээллийн санд гадны этгээд нэвтрэх бараг боломжгүй болсон. Картаа алга болголоо гэхэд банкандаа хандаад тэр даруй картаа хаалгаж болно. Хоёрт, банкны карт байхад Интернетэд худалдаа наймаа хийх, зузаан түрийвчгүй хөнгөхөн аялж болох гэх зэрэг давуу талуудын тухай бодоод үз дээ. Өөрийн үндэслэлгүй айдсыг сэтгэл ханамж болгож өөрчлөхийг оролдоод үзээрэй.

6. “Гадаадад байхдаа картаар тооцоо хийж явдаг.

Тэгээд амралт дуусахаас өмнө картан дахь мөнгө дуусчих вий гэж үргэлж айдаг” СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ҮГ: Мөнгөгүй үлдэхээс айдаг гэхээр өөрийн боломжинд тааруулж амьдардаггүй юм болов уу гэсэн бодол төрж байна. Магадгүй арай хямд аялал сонгоод явбал айдас чинь алга болох байх. Тансаг амралтын газрын оронд хямдыг сонгох нь мэдээж чамд таалагдахгүй байх. Гэхдээ энд чамд хэрэгтэй нэг зүйл бий. Баруун зүүнгүй картаараа тооцоо хийхийн оронд өөрийн зардалдаа хариуцлагатай хандаж, төсөв гаргаж зардлаа тооцож сурах болно шүү.

7. “Ганц аяга кофены мөнгөтэй яваа үедээ би хэзээ ч кафе ордоггүй.

Нэг найзыг маань кофе уусных нь дараа бусдад ширээ суллаж өгнө үү гэж гарах шаардлага тавьсаныг санахаар бие арзас хийх шиг болдог.”

8. “Супермаркетад баахан хүнсний зүйл авчихаад кассан дээр мөнгө хүрэхгүй зогсохоос айдаг.

” ХУУЛЬЧИЙН ҮГ: Мөнгөө төлөөд, өөр зүйл захиалалгүй зүгээр сууж байгаа хүнийг кафегаас хөөж гаргах эрх хэнд ч байхгүй. Учир нь үйлчилгээний төлбөр хийгдсэн. Гагцхүүресторан дүүрэн, үйлчлүүлэгчдийн дараалал үүсэн тохиолдолд л рестораны зүгээс хүсэлт тавьж болно. Өөрөөр хэлбэл чамаас зөвшөөрөл авна гэсэн үг. Супермаркетын хувьд бүр ч асуудалгүй. Мөнгө хүрэхгүй байвал аль нэг барааг буцааж болно.

9. “3арим хүмүүс дотроо байнга тооцоо хийж байдаг.

Жишээ нь, кофе шопд худалдаж авсан 4000 төгрөгийн үнэтэй мөхөөлдөсний оронд хэдэн өдрийн хоолны хүнсний ногоо худалдан авч болно гээд бодоод суучихдаг. Би яг тийм болохоор ресторан кафегаар ерөөсөө явдаггүй.”

НАЙЗЫН ЗӨВЛӨГӨӨ: Ресторанд хооллох зорилгоор сар бүр тодорхой хэмжээний мөнгийг цааш хийж болно шүү дээ. Бид зүгээр л хоол идэхийн төлөө биш, харин амттай хоол хийж, тансаг тавган дээр тавьж өгснийхөө дараа сайхан хооллоорой гэж хэлэх рестораны тавтай орчин, найрсаг үйлчилгээний төлөө мөнгө төлж байна гэж бодож үзсэн үү?

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
1
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
1
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format