Эр хүнийг түлхэх 5 утгагүй шалтгаан


Бидний ихэмсэг багийг тайлахын тулд эрчүүд мөн ч их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог доо. Эхлээд утасны дугаар авах гэж өвдөг сөхрөхөөс наагуур юм болно, дараа нь бидэнд таалагдах гэж онигооны бүтэн ном цээжлэх юм уу, бүх цэцгийн дэлгүүрүүдийг дуусгах хэрэгтэй болдог.

Гэтэл бидний зарим нь тэдний хөдөлмөрийг үнэлэлгүй, зөвхөн хэлбэр талаар нь шалтаглаж жинхэнэ сайн залуусыг түлхэж орхидог. Чи яг одоо доорх шалтгаануудын аль нэгийг нь хэлээд, харьцаагаа таслах гэж байгаа бол дахин нэг бодоорой.

1. “Тэр гоё машин унадаггүй”

Заавал Бенз юм уу Ягуар унаж байж чамтай болзох эрхтэй болно гэж үү? Үнэндээ унаж байгаа машин нь эр хүний бэл бэнчинээс өөр юуг ч илэрхийлэхгүй. Зөвхөн найз бүсгүйчүүдийнхээ өмнө гялтганасан машинаас бууж харагдах гэсэн хүслээсээ болоод чамайг хайрлах сайн эрийг түлхэх нь тийм ч сайхан санаа биш юм. Мишель Обама анхны болзоон дээрээ Баракын машины шал нь цоорхой байсныг харсан ч, тоогоогүй. Хэрэв тэр Баракыг зан ааш, хандлагаар нь биш машинаар нь дүгнэсэн бол өдийд юу болох билээ? Түүнээс илүү үнэтэй тэрэгтэй эрчүүд чиний хойноос үхэн хатан гүйдэг байж болох ч, хүнийг одоо хэн байгаа нь бус ирээдүйд хэн болох нь тодорхойлно гэдгийг бүү мартаарай.

2. “Тэр 180 см биш”

Монгол эрчүүдийн 10 хувь нь л 180-аас дээш өндөртэй байж мэдэх юм. Тэр 10-хан хувьд орж байгаа эрчүүд дундаас, чамд тохирохыг олно гэдэг чиний “шүүлтүүр”-ийг дахиад 2 дахин нарийсгаж байна гэсэн үг. Чамайг хайрлаж чадах эрийг өндөр биш гэж голоод дараа нь харамсаж ч магадгүй. Хүнийг биеийн чац нь биш сэтгэлийн чац нь л тодорхойлно. Өндөр байлаа гээд хөгийн биш гэсэн үг биш, намхан байлаа гээд чамд тохирохгүй гэсэн үг биш юм.

3. “Тэр дээр үеийн юмнууд хэрэглэдэг”

Тэр iPod-ны оронд CD тоглуулагч хэрэглэдэг байг. Лэптопны оронд Pentium-4 хэрэглэдэг байг л дээ. Тэр үеийнхээ залуус дундаас “орчин үеийн” гэсэн тодотголд багтаж чадахгүй байж мэдэх ч энэ нь түүнийг түлхэх хүчтэй шалтгаан болохгүй. Магадгүй тэр ариг гамтай хэрэглээг илүүд үздэг, эсвэл материаллаг зүйлд нэг их хошуурдаггүй ч юм билүү? Гэхдээ түүний сэтгэлгээ дээр үеийнх биш байвал л болох нь тэр. Түүнийг таньж мэдэх хугацааг өөртөө олгоорой.

4. “Тэр надад хэтэрхий сайн ханддаг”

Энэ шалтгаан хамгийн утгагүй нь гэж мэд! Хэрвээ чи хэн нэг эрийг энэ шалтгаанаас болж хаях гэж байгаа бол өсвөр насны охины дэмий ихэмсэг зангаасаа салж чадаагүй яваан илрэл юм. Харамсалтай нь өөрийг нь зовоодог муу залуутай учирчихаад гомдоллодоггүй мөртлөө, зөвхөн өөрийнх нь төлөө бүхнээ зориулж байгаа эрээс салахын түүс болдог бүсгүйчүүд олон бий. Тэгсэн хирнээ “Орчлонгийн сайн залуус хаагуур явна вэ?” гэж эрэл хайгуул болохыг нь яана. Хатагтай минь, чамайг тэдний нэг биш гэж итгэж байна шүү!

5. “Тэр стильгүй”

Чи олны харцыг өөр дээрээ унагаад сурчихсан загварлаг бүсгүй байж болно. Гэтэл чиний хойноос гүйгээд байгаа эелдэг залуу дор хаяж л ажлын өмдөн дээр пүүз өмсөж болдоггүйг мэдэхгүй байгаад нь бухимдаад байна уу? Сайхан мэдээ дуулгахад, хувцаслалт бол хамгийн амархан өөрчилж болох зүйл юм. Хэрвээ тэр үнэхээр чамд таалагдахын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа мэт аашлаад байвал, тэгээд бас түүний зан ааш нь чамд тийм ч муугүй санагддаг бол стилийн талаар найрсаг зөвлөгөө өгөөд үзээрэй.

Тэр одоо чиний тушаалыг биелүүлэхэд бэлэн байгаа. “Шинэ хувцас ав” гээд л хэлчихвэл тэр дэлгүүр лүү гараад гүйчихнэ. Тиймээс энэ шалтгаанаар түүнийг түрүүл түлхэхээ азнаарай. Чамд эдгээр шалтгаанаар хэн нэгнийг түлхээд дараа нь харамсаж байсан туршлага бий юу?

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
1
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format