Таны хүүхэд гэрийн ажилд тусалдаг уу ?


Германд 11 настай нэгэн хүү ээж нь гэрийн ажил хийхэд тусал гэсний төлөө цагдаагийн газар руу залгаж “Намайг ажил хий гэж дарамтлаад байна” гэж ярьсныг сонсоод эрүү мултрах гэж байсан бол Монголд ч 102 руу залгасан тохиолдол бий гэнэ шүү.

Таны бяцхан хүү, охин тоглоомоо хураадаг уу. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа. Хүүхэд гэрийн ажил сайн хийдэг бол хариуцлага үүрэх чадвартай болохын зэрэгцээ бусдыг хүндэтгэдэг, өөртөө итгэлтэй хүн болон төлөвшдөг. Энэ талаар танд тустай дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Та хүүхдэдээ насанд нь тохирсон ажил оноох нь хамгаас чухал. Дааж давшгүй хэцүү ажил өгөх нь хүүхдэд тус дэм болохгүй харин ч сөрөг нөлөөтэй. Хүүхдэд 2 настайгаас нь багахан хэмжээний үүрэг өгч эхэлж болно. Жишээ нь: тоглож дуусаад тоглоомоо хураах гэх мэт.

Хүүхэд өөрт оноосон ажлыг сайн хийж гүйцэтгэхэд эцэг эхчүүд, асран хамгаалагчийн тусламж дэмжлэг, зоригжуулалт, урамшуулсан үг хэрэгтэйг бүү мартаарай.

Эхлээд аргыг нь зааж өг

Ганц удаа хэлээд л хүүхэд тань тэр ажлыг хийчихнэ гэж бүү бод. Энэ бол маш их тэвчээр шаардсан ажил. Хүүхдүүд эмх замбараагүй өрөөг цэвэрлэх гэж хаанаас эхлэхээ мэдэхгүй итгэл алдардаг. Хүүхэд хэр жаахан байна, төдийчинээ жижиг ажил үүргийг түүнд даалгах хэрэгтэй. Түүнд тохирсон, хийж чадахаар ажлыг даатгавал хүүхэд хийж чадсандаа урамшин, цаашид ажил хийх урам зориг нь ихээр нэмэгддэг. Хүүхдээ дэмж, түүнд яаж хийх арга замыг зааж өг, түүнтэй хамтран хийж эхэл. Угаасаа хүүхэд өөрөө таны хийж байгааг үлгэрлэн дуурайх болно. Тиймээс хүүхдэд гэрийн ажлыг хийх ёстой л ажил хэмээн тулгахын оронд хийсэн хойно нь түүнийг магтан урамшуулж бай. Та хүүхдэдээ өөрийн хариуцлагыг ухаарах хүртэл нь түүнд хийх ёстой зүйлсийг нь сануулж, хийсэн хойно нь заавал шалгаж бай. Хүүхдээсээ урмын, урамшууллын, магтаалын үгийг бүү харамла.

Нас нь ахих тусам хүүхэд дуртай, дургүй ажлаа мэдэж, уг үүрэгт ажлуудыг тэнцвэртэйгээр ашиглаж сурна. Хэрвээ ах дүүтэй бол оноож буй ажлаа байнга ээлжлэн өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд бүр нөгөө хүүхдийн хийдэг ажлыг бас хийдэг болно. Аажим аажмаар хүүхдэдээ оноож буй ажлаа бага багаар хүндрүүл. Ингэвэл хүүхэд үүрэгт ажлаасаа залхахгүй, өөртөө итгэх итгэл нь улам үр нэмэгдэнэ.

Таны ажлыг хөнгөлж, хүүхдийн хийж чадах ажлууд

• Өөрийн орыг хурааж, өрөөгөө эмхлэх

• Хоолны ширээг засаж, хооллосны дараа цэвэрлэж хураах

• Тоос арчих, хог шүүрдэх

• Цэцэг услах, гэрийн тэжээмэл амьтан арчлах

• Угаасан хувцас дэлгэж хатаах

• Хоол хийхэд туслах Гэрийн ажил хийх нь хүүхдэд ямар тустай вэ?

• Өөрийн авьяас чадвараа тэнцүү хуваарилж сурна.

Жишээ нь: Нэг өдөр өөрийгөө олон ажлаар дарахгүй.

• Цагийг зөв хуваарилж сурна. “Даваа гаригт давтлагатай учраас өрөөгөө цэвэрлэх хангалттай цаг байхгүй юм байна. Тиймээс өөр нэг боломжтой өдрөө өрөө цэвэрлэх хуваарийг тавья” гэх мэт.

• Гэрээ цэвэрлэх, эмхлэн цэгцлэх, гэрийн тэжээмэл амьтныг хооллон тэжээх, талх авах гэх мэтийн үүргийг бие даан хийж сурна.

• Өөрийгөө удирдан захирч сурна. “Би үүнийг хийхийг хүсэхгүй байгаа ч гэлээ, хийх ёстой” Ийм аргаар хүүхдэд үүрэгт ажлаа биелүүлэх, хариуцлага хүлээх чадвараа хөгжүүлэхэд нь бид туслах боломжтой. Та хүүхдээ урамшуулан шагнахын тулд түүнд хэдэн жижиг бэлэг худалдан авч зэхэх хэрэгтэй. Гэхдээ хүүхдийг хийсэн ажил бүрийнхээ дараа шагнал урамшуулал хүлээх сэтгэлгээнд дасгаж болохгүй.

Хүүхэд тань гэрийн ажлаа хийсний төлөө хэзээ ч түүнийг мөнгөөр урамшуулж болохгүй. Ингэвэл хүүхдэд маш өөр сэтгэлгээ бий болох аюултай.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format