Баян болох амархан уу?


“Эрүүл биед саруул ухаан оршино“ гэж нэг сайхан мэргэн үг байдаг даа. Орчин үед мөнгө бүхнийг шийддэг болжээ. Тиймээс баяжих хүсэл төрөлгүй яах вэ? Ихэнх хүмүүс үүнд тэмүүлэвч, тэр бүр болдоггүй байна. Тэдний зарим нь хөрөнгөтэй бөгөөд ихэнх хүмүүс цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Ийм хандлагыг өөрчлөхийн тулд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг. Хэн нэг нь сүмд очиж, зарим нэг нь бөө ид шидтэн рүү явж баян тансаг амьдрал хүснэ. Зарим нь сүүлийн үед маш их бий болсон янз бүрийн баяжих зөвлөгөө авна.

Оросын сэтгэл зүйч Александр Свияшийн “Баян болоход юу саад болж байна вэ?” ном Монголд чухамдаа ийм учраас амжилт авчирсан байх. Гэхдээ энэхүү ном нь уншаад маргааш нь баян болоод сэрдэг ид шидийн дохиур биш юм. Ном нь хүмүүсийн дотоод сэтгэлийг өөрчлөхөд туслах хэрэгсэл” гэж Александр Свияш онцлон тэмдэглээд “Бид маш их энергээ хүн төрөлхтөнийг өөрчлөхөд зарцуулж байна: эр нөхөр, эхнэрийн хоорондын тэмцэл, өөдгүй “дарга”, хөршүүдтэй ч юм уу. Өөрсдийгөө яллаж байна. Би тийм ч ухаантай биш, авъяасгүй, тийм тарган, ийм ч туранхай, тийм харагдаж байна гэх мэт. Маш их хэмжээний энерги нь эдгээр сэтгэлийн хөдлөлтөд зарцуулагдаж байна.

Харин алдагдсан энергийг бий болгох боломж энерги үгүй. Хэрэв та өөрийн амьдралдаа ямар нэгэн юм өөрчлөлт хийхийг хүсч байвал, шүүмжилэхээ боль, өөрийгөө муучлахаа зогсоо, харин ямар нэгэн зүйлийг хийж эхэл” гэлээ. Хүмүүсийг баян болоход нь өөрийн амьдралыг өөрчлөхгүй гэсэн өөдрөг бус хүсэл нь саад болж байдаг юм гэж Алекасандр Свияш үзээд “Ашиг орлого нэмэгдэх нь ихэнх” тохиолдолд мэргэжлээ сольсонтой болон ажлын ачаалал нэмэгдсэнтэй, найз нөхдөө алдсантай холбоотой, өөрийн сонирхож буй зүйлээ хийж чадахгүйгээс болдог юм. Харин хүмүүс үүнийг солих дургүй байдаг бөгөөд өөрсдөө ухамсарлахгүйгээр урьдын санхүүгийн хэмжээндээ үлддэг байна. Үүнийг бүсгүйчүүдийн нөхөрт гарсантай харьцуулан үзэж болох юм. Нөхөрт гарах гэдэг нь амьдралын хэв маягийг эрс өөрчилж, маш их шинэ үүрэг хүлээж, хариуцлага болон хувийн маш их цагийг зарцуулна гэсэн хэрэг юм. Тэгэхээр үүнийг мэдсээр байж санаатайгаар бүсгүйчүүд нөхөргүй “хэн ч тоохгүй байна” гэдэг. Өөрийгөө өөрчилж, амьдралыг сайхнаар харах нь баян байхын тулд биш, харин аз жаргалтай байхын тулд юм шүү гэж Александр Свияш тэмдэглээд “Мөнгө гэдэг бол харьцангуй ойлголт юм.

Хэрэв ажил хийгээд их мөнгө авбал, автоматаар жаргалтай болчихгүй шүү дээ. Хэрэв өөрийн уур хилэнг бадраан, сэтгэл хөдлөлөө гаргавал харин ч амьдралын шинэ асуудалд орж мэднэ. Шинэ өр зээл гарч, гомдол зэмлэл хүлээж, үүрэг хүлээх болно шүү дээ. Хэрэв хүн өөрийн хувь тавиландаа сэтгэл дундуур байвал бодох, тэр хичнээн их мөнгө авсан ч, дундуур л байх болно. Хэрэв инээмсэглэлийг сонговол, тэр инээмсэглэл одоогийн бага мөнгөтэй байхад чинь ч инээмсэглэх л болно. Харин үүний дараа та их мөнгө олохоор шийднэ, тэгээд инээмсэглэлтэй хамт мөнгө заавал ирнэ. Шинэ зүйлийг олж, амьдралын хэв маягаа өөрчилнө. Тэгээд байнга урагш тэмүүлдэг болно.

Хамгийн гол нь сэтгэл санааны байдал болохоос, мөнгө биш юм” гэлээ. Свияшийн номын чухам энэ зүйл ихэнх Монголчуудад таалагдаж, өөрсдийн амьдралыг өөрчлөхөд тус дэм болжээ. Тэгээд баян чинээдэг болохын тулд юу хэрэгтэй юм бэ? Өөртэйгөө ажиллах хэрэгтэй юм. Муу үзэл бодлоо хаяж, эерэг санаа бодлоо хөгжүүл. Энэ нь хүнээс өөрөөс нь шалтгаална гэж Оросын “эерэг бодролын мастер” Александр Свияш үзэж байна.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format