Дэлгүүр хэсч байхдаа хийх 30 дэггүй үйлдэл


Тайзны гэрлийг зөвхөн өөр дээрээ тусгахыг хүсч байна уу? Эсвэл зүгээр л жаахан уйдаагааг гаргаж, дэггүйтмээр байна уу? Дэлгүүр хэсэх зуураа дараах 30 хөгжилтэй, “хачирхалтай”, жирийн хүний хиймээргүй этгээд үйлдлүүдийг хийгээд үз дээ.

1. Дэлгүүрийн тольны өмнө зураг авахуулах гэж байгаа мэт поз авч зогс

2. Супермаркетэд оочерлож байхдаа гараа нугас шиг хөдөлгөж бүжиглэ

3. Найз бүсгүйчүүдтэйгээ цуг дэлгүүрт гял цал хувцаслаж ороод, яг кино жүжигчин шиг аашил (ямар олон хүмүүс та нарын тухай ярилцахыг, бас бие хамгаалагч нь та нарт яаж хүндэтгэлтэй харьцахыг ажиглаж дотроо шоол)

4. Их Дэлгүүрүүдийн нүүр будгийн тестертэй хэсэгт очоод өөртөө цоо шинэ төрх бүрдүүл

5. Урсдаг шатны эсрэг зүгт авирч, эсвэл уруудаж тогло

6. Хэрэв чи бүжиглэх дуртай бол, fb-гийнхээ найзуудыг уриалан дэлгүүр дотор өөрсдийн flash mob бүжгийг хий

7. Хамгийн хэсэх дуртай дэлгүүр лүүгээ долоо хоногт нэг удаа гүйдэг, дасгалын дэглэмтэй бол

8. Хувцасны өлгүүр дунд нуугдаад, хэн нэгнийг хажуугаар нь өнгөрөх үед хоолойгоо өөрчлөөд “Намайг өмсөж үз”, “Намайг худалдаад авчих л даа” гэж шивнэ

9. Биелэгдэшгүй даалгавар киноны аяыг чанга тавиад, нууц ажилтан шиг царайлж алх

10. Бичиг хэргийн дэлгүүр дээр очоод, худалдагчаас нь шугамаараа чиний гарын, хөлийн, биеийн уртыг хэмжиж өгөхийг хүс

11. Дэлгүүрийн угаалгын өрөөний ханан дээр ямар нэг улс төрийн чухал асуулт бичиж үлдээ

12. Ар талдаа GAP, эсвэл Juicy Couture гэсэн бичигтэй өмд өмсөж үзээд, худалдагчаас нь тэр өмд чиний өгзгийг том харагдуулж байгаа эсэхийг асуу

13. Ямар нэг уран зураг, эсвэл дэлгэцийн хөдөлдөггүй зураг руу гөлөрч зогсоод, хажуугаараа өнгөрсөн хүмүүсээс “Чи ч бас энэ зурган дээрх нууц тэмдгийг харж байна уу?” гэж асуу

14. Бүхээгэнд оролгүйгээр цамцан дээгүүрээ хөхний даруулга өмсөж үз

15. Хувцас солих бүхээгэнд ороод цамцаа тайлж байхдаа чангаар “Нүцгэн байхыг минь битгий хараарай” гэж дуул

16. Худалдагчид манекенд өмсүүлсэн хувцас ямар зохимжгүй байгааг хэлж, өөрийнхөө дураар хэдэн хувцас сонгож өмсүүл

17. Дэлгүүрийн хяналтын камер луу хараад нүүрээ тольдож үсээ янзал

18. Дэлгүүрийн чанга яригчаар зар хэлж эхлэх үед чихээ таглаж “Энэ хоолой л биш шүү” гэж чангаар хэл

19. Жирийн урсдаггүй шатны эхний гишгүүр дээр зогсоод, хүмүүст “Энэ эскалатор эвдэрчихсэн бололтой” гэж хэл

20. Худалдаж авсан хувцсаа буцаахдаа “Миний нохойд таалагдсангүй” гэдэг шалтгаан хэл

21. Номын дэлгүүрт өнжиж, өдөржин сэтгүүл унш

22. Эрэгтэй хүний тасагт очиж, хослол, өмд, эрэгтэй цамц өмсөөд “Яг миний стиль байна” гэж хэл

23. Тавилгын дэлгүүрт ороод бүх орон дээр нь хэвтэж үз

24. Их дэлгүүрийн жижиг усан оргилуур луу аяга таваг угаагч шингэн дусааж хөөсрүүл

25. “Хар даа, би нүцгэн байна” гэж хашгираад хэр олон хүн эргэж харахыг нь шалга

26. Дэлгүүрийн аль нэг тасгийн гадаа загвар өмсөгч шиг алхаж, зогсож, тэр дэлгүүрийн сурталчилгааны ажилтан мэт аашил

27. Дэлгүүр дотор хоёр найзтайгаа цуг нуугдаж тогло

28. Ямар нэг утгагүй гаргалаа хий (Бурхан минь! Пепсиний лааз цэнхэр, Коланы лааз улаан! Гэтэл тэд яг адилхан амттай!)

29. Танихгүй залуугийн сууж байгаа сандлын нөгөө үзүүр дээр нь суугаад аажим аажмаар түүн рүү дөхөж, шүргэх хүртлээ ойрт

30. Янз бүрийн хувцас туршиж үзэн, найзуудаараа зургаа авч өгөхийг хүс

31. Дэлгүүр дотор найз бүсгүйчүүдтэйгээ цуг ороод зөвхөн өөрсдийнхөө л ойлгох хэлээр ярилцаж инээ

Анхааруулга: Энэ үйлдлүүдийг хийж байхад чинь зарим хүмүүс чам руу хачирхан харж, инээж магадгүй. Зарим нь бүр чамтай нэгдэж, цугтаа сахилгагүйтэхийг хүсэж ч мэднэ. Ямартай ч чи өөрийгөө л баясгаж, өөрийгөө шоолж, инээж чадвал болох нь тэр. Чи ч бас өөрийнхөө дэлгүүр дотор хийж байсан инээдтэй үйлдлүүдээс хуваалцаж болно шүү. Дэггүйтэлд чинь амжилт хүсье!

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/6414.html


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
2
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format