Инээж байгаа хүнээс л зөвлөгөө ав


Амьдрал бол зовлон гэсэн буддагийн үгийг санахтун. Гэвч эдгээр зовлон зүдгүүрийг туулж, гомдол гутралыг амсч, алдаа эндэгдлээ зассаар ганц олдох амьдралдаа аз жаргалыг олохоор хүн бүр тэмүүлдэг. Энэ тэмүүллийн гал цог нь, хөдөлгөгч хүч нь итгэл юм. Амьдралын утга учрыг хүн бүр өөрөөр тодорхойлж болох ч түүний хөдөлгүүр нь итгэл. Мөнгөөр бүхнийг зохицуулж болно гэсэн итгэл, хайраар бүхнийг даван туулж чадна гэсэн итгэл л байдаг.

Итгэлийн очоор зүгээ гаргаж амьдрал хэмээх далайд зүг чигээ олдог. Харин энэ гал дөл унтарч байгааг харах, унтарчихсан байсныг мэдэлгүй зүүд зэрэглээнд төөрч яваагаа мэдэх нь амьдралын багана нуран унаж байгаа гэлтэй болдог гэдгийг дэндүү ихээр мэдэрлээ.

Гунигтай ч бас сургамжтай…. яг энэ л үедээ залуус бид ямар омголон гээч. Ээж аав ах эгч гэдэг бол бидний хувьд харь ертөнц бидний хүсэхгүй амьдралын нэг хэлбэр байдаг. Иймээс бидэнтэй адилхан сэтгэдэг, адилхан өнцгөөс хардаг найз нөхдөөс зөвөлгөө хүсч, тэдэндээ сэтгэлээ уудалдаг боловч нэг л талаас асуудлыг харж нэг л хайрцагандаа амьдарч байгаагаа бид өөрийнхөөрөө яваа ухаалаг амьдрал гэж эндүүрдэг ч юм шиг… Ухна ишигнийхээ зовлонг ойлгодоггүй ээ гэсээр явдаг бол энэ зангаа эртхэн гээх хэрэгтэй. Өөрийгөө олон төрлийн ертөнцөөр хүрээлүүлж, асуудал тулгарахад энэ асуудлыг аль хэдийн давж гараад ард нь аз жаргалтай инээж байгаа тэр л хүмүүсээс жинхэнэ түшиг тулгуурыг итгэл найдварыг эрж ол. Бидний зовлонг хуваалцах найз нөхөд чинь юу гэж зөвлөдгийг бодоод үзээрэй.

Яг зөв, чиний зөв, яанаа хүмүүс угаасаа ийм гэхчлэн асуудлыг чиний өнцөгөөс харж аливаа асуудалд дуу нийлүүлдэг. Магадгүй бид ийм л хүмүүсийг найз гэж сонгодог болохоор арга ч үгүй биз ээ. Яг үнэндээ асуудлыг гаднаас нь ажиглаж чадахгүй бол чамаас огт өөр хүнээс зөвлөгөө асуу. Тэр тусмаа өөрөөсөө илүү оймс элээсэн, энэ л асуудлыг шийдчихээд инээж яваа хүнээс зөвлөгөө ав. Тэднээс л чи итгэлээ ол. Ухаарлыг нээ. Чи хэн болохыг хүсч байна.

Тийм хүний үгийг сонс. Өөрийгөө хайрцагнаас чөлөөл. Өөрөө өөртөө эрх чөлөө олго. Бодол сэтгэлээ чөлөөл. Үүний тулд чинийхээс өөр ертөнцийг хүндэтгэн сонсож үзээрэй.

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format