Хамтын амьдралын тухай айдас


Хайр дурлалын харилцаанд гардаг айдсууд ба түүнийг хэрхэн давах талаар зөвлөгөөнүүдийн удаах нь хамтын амьдрал дахь айдас. Нямбай залуу “Би түүний амьдарч дассан тэр урлагийнхны замбараагүй байдлыг тэвчиш чадах болов уу?”, шар шувуу-бүсгүй “Тэр ярьдаг шигээ үнэхээр төгс бор шувуу мөн үү?” гэж гайхшаа барна. Хамтын амьдралын эхний шатанд нөгөө хүндээ төрүүлсэн төсөөллийг нураачих вий гэсэн айдаст автсан бид хамтрагчийнхаа урмыг хугалахаас, өөрсдөө хууртахаас айж байдаг. Хамтын амьдралд урьдын адил зөвхөн хамгийн сайн талуудаа үзүүлэх боломжгүй, хоёр тал хоёулаа цэсээ цухуйлгаж эхэлнэ.

Танд зөвлөхөд: Таагүй сюрпризүүдээс зугтахын тулд нэг дээвэр дор орох гэж тэгтлээ адган яарах хэрэггүй. Харьцаагаа шалгах шилдэг арга бол эхлээд амралтаа цуг өнгөрөөх явдал. (Зочид буудал, зуслан, аяны майхны аль нь ч болно). Нэгнийх нь амьдрал нөгөөгүйгээрээ элсэн цөл шиг санагддаггүй, хэнээс ч хамааралгүй, дээд зэргийн эрх чөлөөтэй хоёр хүний харьцаа л хавьгүй бөх байдаг юм.

Хамтдаа байх болсноор харьцаа тань хэрхэн хөгжиж, юу нь өөрчлөгдөж, цугтаа юуг бүтээв гэдэг асуултанд үе үе хариулж байгаарай. Ингэснээр “Бид хоёулаа болон тус тусдаахарьцааныхаа ямар түвшинд байна вэ?” гэсэн хамгийн гол асуултын хариуг олоход хялбар болно.

Та хоёрын харьцааны ямар нэг зүйлийг дахин эргэж харах хэрэгтэй ч болж магад, энэ нь үргэлж тийм ч таатай байдаггүй. Та ганцаараа сууж байгаад урьд өмнөх дурлалын явдлуудаа нэхэн сана. Та ингэхэд юунаас айдаг байсан бэ? Таны айдас үнэхээр бодит үндэслэлтэй байсан уу? Энэ айдсаа даван туулсан үеэ дахин эргэцүүл. Энэ бүхэн одоогийнхоо хүнтэй байхдаа харьцааны хурц өнцгүүдийг тойрч гарахад тань тусална.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format