Шөнө унтаж байхад гэнэт сэрээд, бие хөшөөд, хөдлөж чадахгүй байх үе тохиолдож байсан уу?


Шөнө унтаж байхдаа эсвэл түр зүүрмэглэх зуур гэнэт сэрээд, ойр хавийн чимээ сонсогдох боловч, өөрийгөө яаж ч хүчилсэн биеэ хөдөлгөж чадахгүй байдаг уу үүнийг дэлхий нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд Хар дарах, Сүнсэнд даруулах, гэх мэтээр хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг нойрны саажилт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна.

Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Мөн 15-аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна.

Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд уг үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна. Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд:

  • Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх
  • Нүдээ нээж, хаах
  • Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх
  • Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх
  • Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх
  • Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна.

Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.

Мөн энэ нь хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах нь бас чухал шүү. Дээрх зүйлс бүгд эрдэмтэн, мэргэдийн судалгаагаар батлагдсан тул өөрт чинь ийм зүйл тохиолдоход эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
1
love
lol lol
0
lol
omg omg
1
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format