Амьдрал тоглоом биш шүү Охидууд аа….


Амьдрал тоглоом биш шүү охидууд аа….. Хань нөхөр болох хүнээ сайн сонгохгүй бол хэдэн жилийн дараа гэхэд өөрийгөө танихгүй болтлоо хөгширсөн байх болно. Сайн сайн гэж саймширсан бүхэн сайн байдаггүй, хайртай хайртай гэж донгодсон бүхэн хайрлаж чаддаггүй юм. Итгэж явсан залуу чинь нэг л өдөр орхин хэвлийдээ үртэй хоцроод аборт гэдэг аймшгийг туулахгүйн тулд өөрөө өөрийгөө л хайрла хамгаал. Өвдөлт шаналалыг чи мэдрэхээс өнөөх хайртай дуртай залуу чинь мэдрэхгүй. Чамайг дагуулаад эмнэлэг яваад үзүүлдэг, хамтдаа ярилцаад шийддэг, өөрийнхөө таашаалыг бус чиний эрүүл мэндийг боддог залуу чи монгол орноос хайгаад олоход бэрх. Өрх гэр толгойлох юм шүү, үрийн минь эцэг болох юм шүү гэж эр хүнийг шинжээрэй. Хайртай хэмээн үглэж,цэцэг бэлэглэж, романтик наалинхай загнасан бүхэн хань болоод байхгүй.
Нэг гэрт орно, үр хүүхэд төрүүлнэ, өвдөж зовох үе байна, хамаатан садан амьдралд орж ам мурийх үе ч бий, хүүхэд төрүүлээд чи мариалж ч мэднэ, одоо ярьдаг шигээ арчаатай байх ёстой гэхээсээ илүү бүтэн нойртой хонох юмсан гэж үрээ манцуйлсан эхний сардаа л чи санаашрана. Чи ямар ч боллоо гэсэн, чи яаж ч өөрчлөгдлөө гэсэн чамайг л гэдэг чиний төлөө дуугардаг, чиний талд зогсдог залуутай ханилаарай. Тэрнээс биш чиний эсрэг зогсоо мянган хүнтэй нийлээд чичилдэг эр биш. Хэт нэр төрдөө хайртай, хуурамч эрчүүд ийм байдаг.
Энэ нийгэмд эмэгтэй хүн болж төрөх хэцүү. Муу эрийн эхнэр болсон бол бүр ч хэцүү. Манай монгол эрчүүдийн хийморь сүлд гэж айхтар юм байна. Хог асгахаар, хоол хийхээр, хувцсаа угаахаар доройтоод ирдэг мөн ч хийморийн сулралтай шүү дээ. Эхнэр нь байлаа гээд чи ээж шиг нь халамжлах албагүй, ээж болж үрийг нь төрүүллээ гээд эр хүний өмч болж байгаа хэрэг биш, хүсэл мөрөөдлөө хэзээ ч битгий орхи. Эр хүн эхнэрээ хуурч болдог юм биш, эхнэр хүн хариуд нь явалдах ёстой юм биш. Эр эмийн ариун ёсыг сахиж байх эрүүл энх гэр бүл бэхэждэг юм. Эр хүнийг нэг л уучил, итгэлийг чинь хоёрдахиа алдвал амьдралаасаа явуул. Амьдралд гэр бүлийн төлөө заавал шаналах тэвчих ёстой гэсэн дүрэм байхгүй.
Айлын бэр болоод хүний хүн болдог, авааль нөхөр хүүхдээ л бодсон “сайн эхнэрүүдийн” цаг улирч одсон. Хүсэл мөрөөдөл залуу нас чинь хүлээгээд байхгүй. Чамд ухуулдаг сайн гэргий, сайн бүсгүйн дүрийг чи биш бусад хүн бодож олсон. Бусдын хүлээлтээр биш өөрийн бодлоор амьдраарай. Чамайг хайрласан эр чамайг сайн гэргий биш хүсэл мөрөөдөл зорилготой аз жаргалтай бүсгүй байгаасай гэж хүснэ. Эр хүн бүхэн муу биш шүү.
Эцэст нь хэлэхэд хэт их хийморь сүлдтэй эр, худалч эр, чиний эрүүл мэндийг боддоггүй эр, аав ээжийнхээ өврөөс гараагүй эр, залхуу эр, шалиг эр,чамайг гоочлогч өө эрэгч шүүмжлэгч эрээс хол байгаарай охид минь. Хайртай дуртай гээд чи бүхэл амьдралаа дэнчин тавих хэрэггүй. Одоо сайхан байж болох ч ирээдүйг хэн ч таашгүй шүү дээ. Амьдрал богинохон хүн нэг л удаа амьдарна.
бод бод бас дахин бодоорой


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format