Түрээсийн орон сууцанд хамрагдаж байртай болохыг хүссэн иргэдийн анхааралд


Засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгсөн. Тэгвэл энэ сарын 25-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журмыг батлах асуудлыг хэлэлцэж, тэргүүлэгчдийн хуралд өргөн барьжээ.

Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулахад “ Нийслэлийн орон сууцны корпораци түрээсийн орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ удаа Хөгжлийн банкны зээлээр барьсан “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцны корпораци руу шилжүүлэх шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банктай гэрээ хэлцэл байгуулах асуудлыг ярьж, хэлцэл хийхээр ажиллаж байна. Мөн Түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журмыг баталж байгаа. Хотын зүгээс түрээсийн орон сууцны түрээсийн хүүг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Эхний өгсөн саналаар түрээслэнгээ байраа өмчлөх иргэдэд таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэйгээр төлөхөөр боломж олгохоор ярьж байгаа.

Түрээслээд өмчлөх хэлбэрт хамрагдах иргэдийн түрээсийн тооцооллыг бэлэн болгосон. Гэхдээ Хөгжлийн банктай хийх гэрээ хэлцлээр хүү буурвал дагаад үнэ буурах юм. Ер нь иргэдийн сард төлөх төлбөрийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зорьж байна. Иргэд урьдчилгаа төлбөр хийсэн байдлаасаа шалтгаалан сард ойролцоогоор 700- 800 мянган төгрөг төлөх боломжтой.

“Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид дутуу ажлаа гүйцээхээр ажиллаж байна. Хөгжлийн банкны хэлцлийн асуудал хараахан дуусаагүй байгаа зэргээс хамаарч, цахим бүртгэлийг албан ёсоор долдугаар сарын 22-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Цахим бүртгэлийг долоо хоног зохион байгуулж, наймдугаар сараас иргэд байрандаа ороод эхэлнэ”гэлээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, үр дүнтэй танилцан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6 дахь заалт, Өргөдлийн байнгын хороонд 2019 онд нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэдээс түрээсийн орон сууцны асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож хэлэлцэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.

Мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хийв. Тэрбээр, тус яамны зүгээс ТОСК-ийн захиалгаар 2013-2016 онуудад улсын хэмжээнд 512 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Мөн, Буянт-Ухаа 2 цогцолборт 972, Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцүүлж батлуулсан. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсаны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.

Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгасан. Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тусгасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлж ажиллах.

Мөн ”Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргах, зайлшгүй зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг Халамжийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас судлаж танилцуулах шаардлагатай байна гэлээ.
Бусад мэдээллийн дэлгэрэнгүйг зурагт хуудсаар танилцуулбал, 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, орон нутагт баригдсан орон сууц, тухайлахад Говь-Алтай аймгийн 120 айлын орон сууц ашиглалтад орсон эсэх мөн уг орон сууцыг түрээслэх эсхүл худалдах талаар тодруулав.

Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал өгсөн тайлбартаа, бид саналаа боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн боловч мөнгө байхгүйн улмаас Засгийн газарт өргөн бариагүй болно.

Харин түрээслэх, худалдах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч, мөн саналаа хэлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газарт эрх зүйтэй холбоотой асуудлаар хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format