ТОП МОДЕЛЬ Д.Пүрэвсүрэн “ХАЙР АА ҮНСЬЕ” ГЭДЭГ ҮГИЙГ БИЕ БИЕДЭЭ ХАРАМГҮЙ ХЭЛДЭГ!


Мянга мянган бүсгүйчүүд түүнд захидал илгээдэг. Тэр болгоныг тээршаалгүй хариулахыг хичээдэг ээж бол топ модель Д. Пүрэвсүрэн. Амьдралын хэв маяг, хооллолт, жор, хувийн зохион байгуулалт, хүүхдийн хүмүүжил, йога, гоо сайхны нууцад нь нэвтрэхийг хүсэгчид ч олон. Өдгөө 4 дэх хүүхдээ тээж буй топ бүсгүйд хамгийн их ирдэг асуултанд нь хариулт авахаар “Ээжүүдийн төв”-өөс зохион байгуулсан уулзалтанд очлоо.

Айл бүрт асуудал үүсгэдэг ухаалаг утасны хэрэглээг хэрхэн хязгаарлах вэ гэдэг сэдэн нэн тэргүүнд тавигдаж байна. Пүүжээ дунд охин болон хүүгийнхээ хоолыг идүүлэхийн тулд хүүхэлдэйн кино үзүүлдэг байснаас хүүхдүүдийнх нь хараа муудаж, шил зүүдэг болсон гэнэ. Түүнээс хойш охин, хүү хоёр нь ухаалаг утсыг мартаад жил хагас болж байгаа. “Хүүхэд л болсон хойно 7 хоног утас нэхэж уйлна. Яваандаа мартчихдаг. Тиймээс ээжүүд тэвчээртэй байх хэрэгэй”. Тэр дунд охин болон хүүгээ дунд ангид ортол нь утас бариулахгүй гэж шийджээ. Харин том охин Г. Мөнхжин нь 23-н цагт утасны хэрэглээгээ хязгаарладаг зарчимтай.

Ээж бүрт өөртөө гаргах цаг хомс. Гэхдээ боломжгүй зүйл байхгүйтэй адил Пүүжээ төрсөн эгчийнхээ тусламжтайгаар том, дунд охиноо сургуульд, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж чаддаг. Үүнээс гадна 7 хоногийн 3-н өдөр жирэмсний йогийн хичээл заадаг. Заримдаа найзуудтайгаа уулзана. “Хүүхдийн тоо олшрох тусам ажлаа зохицуулах нарийн аргатай болдог” гэдэг үнэн шүү. Мөн тэр идэвхтэй хөдөлгөөнд уриалахаас гадна бие махбодийг залуу хэвээр нь хадгалах боломжтой гэж үздэг. Өдөрт өөртөө 2-хон цаг зарцуулчих.

Жүүс, ундаа, коло бол бага насныхны уух дуртай зүйл. Харин Пүүжээгийн хүүхдүүд усыг маш ихээр уудаг гэсэн шүү. Тэд жүүс уудаггүй бөгөөд хааяа л кола уудаг гэлээ. Харин топ модель өдөрт дор хаяж 3-н литр ус  уудаг.

“Төрсний дараа өөрийгөө орхигдуулдаг ээж нар цөөнгүй. Гэртээ суугаад л навсайгаад л байвал нөхөрт, хүүхдүүдэд ямар санагдах вэ. Тиймээс амьдралыг идэвхтэй байлгах хэрэгтэй. Ээж та гялалзаад л байвал гэр бүлийнхэнд чинь сайхан шүү дээ”.

“Бид хоёр хүүхдүүддээ зөв хүн байх хэрэгтэй гэж захидаг, сургадаг. Боловсрол мэдлэгийг сургууль тэртээ тэргүй олгоно. Би үнэндээ хатуу ээж. Нөхөр маань эсрэгээрээ. Хүүхэд загнаж байхад битгий өмөөр гэж хэлдэг. Хүүхдүүдэд ээж муу, аав сайн хүн гэж ойлгогддог. Айлын ганц байх өөр. Олуулаа бол бүр ч өөр. Манай 2 бага юмаа их булаацалддаг. Тийм болохоор ямар нэг зүйл авч өгөхдөө нэгийг авч өгөөд нөгөө хоёртойгоо хувааж ид, хэрэглэ гэж хэлдэг. Аминч үзэл суулгахгүй гэж тэр шүү дээ. 6-тай, 4-тэй хүүхдүүд хэрнээ маш сайн өндөг шардаг. Мэдээж тэд эхэндээ цэвэрхэн хийхгүй. Түүнийг нь тэвчээртэйгээр хүлээн зөвшөөрч, зааж өгөх хэрэгтэй. Өмнүүр нь орж хийх нь буруу. Мөн хүүхдүүдтэйгээ нээлттэй бай. Би том охинтойгоо илэн далангүй ярилцдаг. 18-н нас хүрж байж бэлгийн харилцаанд орно шүү гэж хэлдэг. Оронгуутаа хэлээрэй. Тэр үед охидын спираль тавиулна гээд чөлөөтэй ярилцдаг. Үүнд нуух хаах зүйл байхгүй”.

“Хүүхдүүд бол аав, ээжийнхээ тусгал. Манай хоёр тоглохдоо хайр аа, үнсье гэдэг үгийг их хэлдэг. Бид хоёр тэр үгийг их хэлдэг гэх үү дээ. Бүсгүйчүүдйин маань гаргадаг нэг алдаа бий. Нөхрийнхөө зан төлвийг өөрчлөх гээд байдаг. Хэзээ ч хүний төрөлх араншинг өөрчлөх боломжгүй. Түүний оронд өөрийгөө өөрчил гэдэг үг хүртэл бий шүү дээ. Хоорондын ойлголцол, гэр бүлийн дулаан уур амьсгал, халамж, хайр гээд бүх нандин зүйл ярилцахаас эхлэлтэй гэж боддог”.

Топ Пүүжээд хүмүүс хайртай байдаг шиг бурхан ч бас түүнд хайртай гэмээр. Анхны амьдралаа авч үлдэж чадаагүй түүнд бурхан 2 дахь ханийг нь заяахдаа баялаг бүтээгч, бузгай баян, хайрын дээд нэгнийг илгээсэн. Тэр нөхрийнхөө тухай ярихдаа нүд нь гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа. Тиймээ , тэр жинхэнэ хайртай учирч, нэг насаар хамт амьдрах заяаныхаа ханийг олжээ.

Эх Сурвалж ~ Соронз


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
3
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format