Б.Бат-Энэрэлийн анхны хайр Н.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа.


Телевизийн нэвтрүүлгийн үеэр сод авьяастан хүү Б.Бат-Энэрэлийн дурдсан түүний анхны хайр, нэвтрүүлэгч Н.Сувд-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

Б.Бат-Энэрэл та хоёрын “учралын” талаар яриагаа эхэлье. Анх сод авьяастан жаалтай хэрхэн танилцсан бэ. Б.Бат-Энэрэл танд “дурлах” болсон шалтгаан нь юу вэ?

-Юуны өмнө бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэe. Анх танилцсан түүх маань их сонин. Би ажлаасаа халагдаж ч болохоор нөхцөл үүсч байлаа. “Өлзий” телевизийн шууд нэвтрүүлгийн зочноор гавьяат С.Батсүх, Б.Бат-Энэрэл нар оролцох болоод би хуваарьт хөтлөгчөөр нь томилогдсон л доо. Тэгээд нэвтрүүлэг дундаа ч ороогүй байхад намайг хүн гижигдээд байгаам юм шиг би гэдэг хүн инээгээд эхэлсэн. Уг нь инээх юм юу ч яриагүй байхад л би зогсож чадахааргүй болтлоо инээгээд.

Намайг дагаж Батсүх гавьяат, зураглаач, найруулагч гээд тэнд ажиллаж байсан бүх хүн нулимсаа гартал инээсэн. Тэгээд би чинь телевизийн шууд эфирээр хоёр гараа өргөөд бууж өгсөн. Найруулагчдаа “Би цааш үргэлжлүүлж чадахгүй нь ээ” гэж хүртэл биeийн хэлэмжээрээ хэлж байсан. Ямартай ч ажлаас минь халаагүй юм. /инээв/Хэдхэн цагийн дараа л сошиалд “Тeлeзийн шууд нэвтрүүлгийн үeэр хөтлөгч нь инээдээ барьж дийлэхгүй эфирээ хаалаа” гэдэг гарчигтай мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Хэдхэн цагийн дотор хэдэн зуугаараа үзэж, үзсэн хүн бүр дагаж инээгээд eр бусын бичлэг болж хувирсан. /инээв/

Б.Бат-Энэрэл тэр үед инээлгүй “Та нар инээхээ болилдоо” гээд л суугаад байдаг их хөөрхөн бичлэг бий. Тэгээд л тэр цагаас хойш Гавьяат болон Б.Бат-Энэрэлийн гэр бүлтэй дотно ах дүүсийн холбоотой болсон. Одоогоос гурван жилийн өмнөх үйл явдал юм уу даа. Дурлах ч юу байхав дээ, нэг тийм сонин холбоос тэр инээднээс үүдэлтэйгээр эхэлсэн юм даа.

-“Танайд хоноё” нэвтрүүлгийн үеэр Б.Бат-Энэрэл таны талаар ярьсан. Таныг өөр хүнтэй үнсэлцлээ гээд гомдсон байна лээ. Та найз залуутай юу?

-Б.Бат-Энэрэл энд тэнд намайг их ярьдаг гэж эмээ нь хэлдэг л дээ. “Гэрэлтэй цонх”, “Доржийн гудамж”, “Танайд хоноё” зэрэг нэвтрүүлгээр ярьсан байдаг. Надад гомдсон шалтгаан нь, би амьдралдаа нэг удаа клипэнд тоглосон юм л даа.

Тэр клипэнд хацар дээрээ хальт үнсүүлдэг хэсэг байдаг. Тэрийг үзээд л нэг хэсэг гомдож явсан. Нөгөө “Би чамд хайртай” гэдэг кинон дээр Баяраа чинь өөрөө л ширээн дээрээс унасан юм байна лээ шдээ гэдэг шиг Б.Бат-Энэрэл өөрөө л хэтрүүлж бодоод гомдсон юм байна лээ шүү. /инээв/ Энэ талаарх бичлэгийг маш олон хүмүүс миний фэйсбүүк хаягруу тааг, мэншин хийж, найзын хүсэлт илгээж байна. Зарим нь “Арай ч дээ Сувдаа, Хөөрхөн хүүг гомдоосон байна” гээд л …. хүн бүр өөр өөрийн өнцгөөр харж байна.

Ямартай ч надад “Хайртай” гэж хэзээ ч марталгүй, энд тэнд хэлж явдаг нь учиртай л байх. Хүмүүс тоглоод л “Энэ охин чинь чамайг том болох үeд эмээ болчихноо”, “Өөр хөөрхөн охин байгаа” гээд л цаашлуулдаг юм. Үнэн л дээ. /инээв/ Мэдээж эрүүл саруул өсөж сайхан эр хүн болох цагт юун Сувдаа л болно шүү дээ./инээв/Миний хувьд энэ гахай жил надад их ээлтэй жил байна. Би өөрт тань урд нь ярилцлага өгч байхдаа ганц биe гэж хэлж байсан шүү дээ. Одоо бол хоёр биe болсон.

Зүрхнийхээ гүнд бол заяаныхаа ханьтай одоо л учирсан юм шиг мэдрэгдэж байгаа. Ийм мэдрэмж хүнд тэр бүр төрөхгүй л болов уу. /инээв/ Тэр хүн маань миний хүүхэд байхдаа төсөөлж хардаг байсан хүн мөн байна. Бид хоёрыг бурхан шашин учруулсан. Үргэлж талархмаар. Би болон тэр хүний жаахан ч гэсэн зөв явсны шагнал нь энэ учрал байхаа. Eр нь санаа зөв бол заяа зөв шүү дээ.

-Би таныг БНСУ-д сургууль төгссөн, чадварлаг нэвтрүүлэгч гэдгийг тань мэднэ. Харин уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Эрхэлдэг ажлынхаа талаар, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар ярихгүй юу?

– Би айлын бага охин. Үнэхээр сайхан хоер ахтай. Тэд намайг маш зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Намайг төрсөн цагаас хойш миний төлөө амьдарсан хүмүүс бий. Н.Түвшинбаяр, Н.Түвшинтулга гэдэг л дээ миний ах нарыг. Таны мэдэж байгаачлан БНСУ-ын Тeлeвиз урлагийн сургуульд нэвтрүүлэгч мэргэжил эзэмшсэн. Дараа нь Монголдоо ирээд СУИС-ийн магистрын зэрэг хамгаалсан.

Одоогийн байдлаар хоёр ажил зэрэг хийж байна. UBS телевизэд хөтлөгч, нэвтрүүлэгч мэргэжилээрээ, СУИС-РТМУС-д Илтгэх урлаг, Хөтлөх ур зүй гэсэн хичээл зааж, оюутнуудад багшилж байгаа. Би мундагтаа энэ ажлуудыг хийж байгаа биш. Намайг үнэн голоосоо дэмждэг маш олон багш, удирдлага, гэр бүл гээд эрхэм хүмүүс байна. Тэр хүмүүс байхгүй бол би хэн ч биш шүү дээ. Багшлаад нэг жил болох гэж байна. Хамгийн хайртай хүмүүс минь оюутнууд маань болох гээд л байна шүү. /инээв/

Надаас илүү сайн явж, сайхан амьдраасай гэж хумхийн тоосны төдий атаархалын сэтгэлгүйгээр бодож чаддаг хүн бол БАГШ хүн юм байна лээ. Өөрөө багшлаад ойлгосон. Багшлах гэж дээ оюутнуудтайгаа хамтдаа хөгжөөд л явна. Намайг өдий зэрэгт хүргэсэн багш нартаа талархаад баршгүй ээ. Баярлалаа багш нар минь. Заа тэгээд энэ бүхнийг бий болгосон хүмүүс бол дээр дурдсан ээж, аав, хоёр ах маань юм даа. Сайхан гэр бүлээс сайхан ханьд очно гэдэг их хувь тавилан шүү.

Гэхдээ цаг ямагт зүтгэж амьдралаа өнгөлөх хэрэгтэй байх.-Тийм шүү. Үйл явдал, арга хэмжээнд Сувдаатай таарахад байнга л инээмсэглээд явж байгаа харагддаг. Байнгын эелдэг, дөлгөөн зан араншин хэнээс танд уламжлагдсан бэ?-Баярлалаа, таны нүд л намайг их гоёор хардаг юм байна даа. /инээв/ Солонгосд сурж байгаад ирэхэд Монгол залуус ихэнх нь хөмсөгөө зангидсан байдалтай зөрж өнгөрдөг байлаа. Тэгээд энэ хүмүүс яагаад ийм ууртай байна гэж боддог байсан.

Аргагүй л байх л даа утаатай, цалин хүрэлцээ муу, амьдрах нөхцөл муу гээд л тоочоод байвал хөмсөгөө зангидах 1000 шалтгаан байна. Гэхдээ, амьдрал богинохон шүү дээ. Инээх нэг шалтгаан байж л байгаа. Хүүхдийн гэнэн цайлган нүдээр хорвоог хараад үзээсэй гэж хүсэж явдаг. Eр нь зовлон, гунигт өөрийгөө захируулж амьдарвал харамсмаар байхаа. Сөрөөд л гарах хэрэгтэй. Хүний биeийг олж төрнө гэдэг чинь л их хариуцлага, их том бэлэг шүү дээ. Намайг жаргалтай инээд хөөртэй, баясалтай амьдрахад бурханы шашин хөтөлсөн. Багш нар минь ухааруулж байдагт гол нөлөөлөл нь байгаа.

-Та XXI зууны буддист эмэгтэйчүүдийн нэг. Өглөө бүр мөргөлөө үйлдэж, гэгээрэл, бурхан шашны талаар нэвтрүүлэгээ бэлтгэсээр л байна уу?

-Ухаарахуй хэмээх буддын шашны сургаалийг энгийн хэл найруулагатай хүргэдэг нэвтрүүлэг маань түр хугацаагаар завсарласан байна. Боломж л олдвол заавал нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Өдөр бүр 21 удаа сунаж мөргөж байгаа.

-Бага насны хүүхдийн хүчирхийллийн талаар таагүй мэдээ байсхийгээд л урсах боллоо. Энэ бүхэн нийгэм ямар болсныг харуулж байна. Энэ нийгмийг хэрхэн зөөлрүүлэх вэ. Залуу хүний хувьд нийгмийн сайн сайхны төлөө юу хийж чадах вэ?

-Нийгмийн сайн сайхны төлөө хамгийн түрүүнд хөгшин ч бай, залуу ч бай өөрөө зөв үг, үйлдэлтэй, зөв сэтгэлтэй амьдрах хэрэгтэй. За тэгээд чадал нь хүрч байвал бусдад тустай үйл хийх.

Миний хувьд гишгэсэн мөр бүхэндээ чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Хүнд худлаа хэлчихгүй юмсан, хуурахгүй юмсан, хүний юмыг зөвшөөрөлгүй авахгүй юмсан гэсэн зарчимтай байхыг л эрмэлзэж байгаа. Энэнээс хэтэрч чадахгүй л байна. Миний хийж чадах юу билээ гэж байнга боддог. Ойрд бурханы шашны сургаалиудыг ойлгуулах зорилготой подкаст хийж нийгэмд түгээхийг маш ихээр хүсэх болсон.

Найз залуугаасаа хамтран хийхийг гуйсан байгаа. Бид хоёр чинь нэг багшийн шавь, нэг ёсондоо номын ах дүүс. Тэр маань ухаалаг, залуу хүн гэхэд тэр бүр хүмүүсийн ойлгоод хэрэгжүүлээд байдаггүй зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлдэг мундаг хүн бий. Тэрийг нь ганцхан би сонсоод бишрээд суумааргүй л байна шүү дээ. Eр нь ганцаараа хаа ч хүрч чадахгүй шүү дээ. Энэ ярилцлагыг уншиж байвал Подкастаа хийж эхлэх үү? гэж хэлмээр байна. /инээв/

Бурханы шашин надад гайхалтай олон давуу талыг бий болгосон. Сая хоёрдугаар сард “ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГА” нэртэй 108 сургаалтай тэмдэглэлийн дэвтэр санаачлан гаргасан. Маш цөөхөн тоогоор хэвлүүлсэн. Боломж гарвал дахин энэ мэт зүйлсийг нийгэмдээ түгээх болноо. Баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Source : https://news.mn/


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
1
love
lol lol
0
lol
omg omg
1
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format