/Фэйсбүүк ашиглан мөнгө олох нь/ номыг бичсэн Ч. Цогт-той ярилцлаа.


Update Agency байгууллагын гүйцэтгэх захирал Ч. Цогттой ярилцлаа Фэйсбүүк ашиглан мөнгө олох нь номын талаар

Сайн байнауу?

– Сайн сайн байна уу танд болон энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст энэ сайхан өдрийн мэндийг хүргэе

– фейсбүүкээр дамжуулан мөнгө олох нь номыг шинээр худалдаанд гаргажээ. Яагаад сошиал маркетингийг сонгож, энэ талын ном гаргах болов?

-Энэ номыг бичих болсон шалтгаан гэвэл хэд хэдэн зүйлс бий. Жишээ нь хүн болж төрснийх ном бичих ёстой, нийгмийн хариуцлага гэгч том зүйлийн дор олон хүмүүст боломж нээж өгөх, энэ төрлийн ажил эрхлээд гэрээсээ ажиллах боломжтой байдаг гэдгийг ойлгуулах гэх мэтчилэн маш олон учир шалтгааны улмаас л бичсэндээ. Гэхдээ хамгийн гол зүйл бол өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах амьдралын хэрэгцээний мөнгөө олох боломж олгох зорилготой энэ номыг гаргасан байгаа. Анх энэ номыг гаргахад ихэнх хүмүүс итгэхгүй худал гэсэн хандлага ажиглагдсан. Энэ тэдний буруу биш л дээ нийгэм нь л ийм болгочихоод байгаа байх /инээв/

Ер нь бол сүүлийн үед залуус бэлэнчлэх сэтгэлгээ, оюуны хямралд орсон гэж хэлэхэд нээх хол зөрөхгүй болов уу. Ажлын байрны зар тавиад ирж уулзаж байгаа хүмүүс дээр жишээ авахад л БИ төвтэй мундаг хүмүүс орж ирээд л юу юуны духанд хүрэлгүй өндөр цалин нэхээд сууж байх жишээний. Уг нь бол тэд чинь эхлээд өөрийн ажлын туршлага, ур чадвар зэргийг үзүүлж харуулаад түүнийхээ дараагаар эдгээр зүйлсийн талаар асууж лавлах хэрэгтэй шүү дээ.

Тэгэхээр ер нь энэ ном бол дан ганц Facebook ашиглан мөнгө олох гэлтгүй ЗОРИЛГОТОЙ, ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, АЛСЫН ХАРААТАЙ болгох давхар санаа агуулсан тийм л ном болсон. Миний хувьд интернэт ашиглан мөнгө олох талаар 2009 оноос эхлэн судалж өөрөө хийж, олж үзсэн. Харин одоо бол хүн бүрт эрх тэгш боломж нээж өгмөөр л санагдсан байгаа. Мөн номноос орж ирэх ашигаараа ахлах ангийн болон оюутнуудад үнэ төлбөргүй сургалтууд тавихаар төлөвлөөд ажиллаж байна даа.

-Сошиал орчин тэр дундаа олон нийтийн сүлжээ болох фейсбүүк ашиглаж хэрхэн мөнгө олох боломжтой вэ? Жишээ татах зүйл байна уу. Манай улсад?

-Манай улсын хувьд маш олон төрлийн л боломж байгаа. Хүн бүр л амьдрал хэцүү байна, боломж алга, бизнесийн таатай орчин алга гэх мэтчилэн хэлэх болж. Гэхдээ хүнд зорилго байгаад хүсэл тэмүүлэл байвал боломжгүй зүйл гэж үгүй шүү дээ. Цаг хугацаа, Орон зайнаас үл хамааран та гадаад вальютаар цалинжаад явах боломжтой. Энэ үүд хаалга хүн бүрт л нээлттэй байгаа.

Интернэтээр мөнгө олох боломжтой олон төрлийн аргууд байдаг шүүдээ. Үүнд заавал мэргэжлийн мундаг мэдээллийн технологийн салбарын хүн ч юмуу эсвэл мундаг Англи хэлтэй байх шаардлагагүй шүүдээ. Энэ талаар сургалт явуулдаг газрууд ч хүртэл байж л байна. Жишээ нь та Meborny гээд сонирхоод хайгаад үзэх хэрэгтэй. Тэнд бүхэл бүтэн 34 төрлийн Монгол хүн ажиллах боломжтой мөнгө олох аргыг зааж байна шүү дээ. Тэндээс суралцаж дадлагажиж төгсөөд амжилттай явж байгаа залуус олон байна. Нэрийг нь дурьдаад яахав дээ. Цагаан хэл ам гэж нэг айхтар юм бий /инээв/

Ном гаргахаас өмнө 2 удаа хүмүүст нэг өдрийн сургалт орсон байгаа. Тэр сургалтын үеэр өөрийн дансны хуулга болон хэрхэн яаж мөнгө олдог талаар дэлгэрэнгүй үзүүлсэн. Ер нь сайны хажуугаар саар гэгчээр үүнтэй холбоотой хүмүүсийг луйвардаж байгаа хүмүүс ч ажиглагдсан шүү.

Тиймээс тухайн мэдээллийн үнэн бодитой байдлыг залгаж үзээд, уулзаж үзээд мэдэх боломжтой. Асууж лавлах зүйл байвал надтай цахим шуудан болон утсаар холбогдож болноо нээлттэй шүүдээ.

-Сүүлийн үед Монголчуудын Youtube хэрэглээ өсч байгаа. Үүнтэй зэрэгцээд Youtube-р дамжуулж мөнгө олох хүмүүс олон болсон. Тэгвэл фейсбүүк, Youtube 2-ын аль нь хялбар бөгөөд хүн бүрт хүртээмжтэй байдлаар санхүү босгох боломжтой вэ?

-Ер нь таны дурьдсан энэ 2 сайт чинь дэлхийд тэргүүлэгч 2 шүүдээ. Жишээ нь Youtube бол Google гэх №1 газрын харьяа. Ер нь интернэтээр контент бүтээгчидэд хамгийн их боломжтой салбар бол Google, Facebook 2 л болчихоод байна.

Google бол илүү Pay Per Click буюу даралт дутамд төлөх зарчимтай бол Facebook нь сурталчилгаа харагдсан хүмүүсийн тоо буюу хандалтад илүү төлбөр өгөх жишээтэй. Гэхдээ мэдээж хоёланд нь сурталчилгаа харагдаж тухайн үзэж байгаа хүнд таалагдвал дарах нөхцөл байгаа л даа.

Youtube дээр амжилттай ажиллаж байгаа Монгол залуус зөндөө байна. Тэд ягаад чанартай контент бүтээж түүнийгээ өдөр бүр Youtube – д хийдэг вэ? Энэ асуулт л бүх зүйлийн хариулт болж байгаа гэдэг итгэлтэй байна.

-Сошиал орчин дахь хэрэглээний төрөл бүрийн сувгууд байдаг. Эдгээрээс хамгийн хүртээмжтэй нь аль нь гэж дүгнэх вэ?

-Ярилцлага эхэлснээс одоог хүртэл энд нэг үг буруу хэлэгдээд яваад байна. Сошиал орчин, Сошиал маркетинг гэж надаас асуугаад байна. Ер нь бол Сошиал маркетинг гэдэг нь нийгмийн маркетинг гээд тэс өөр салбар болоод явчихна Сошиал медиа гэж дуудах нь зөв шүү. Бас сошиал орчин гэхээр нийгмийн орчин гэдэг утгатай болно тэгэхээр зүгээр л цахим орчинд гэж хэлвэл зөв байх.

За одоо яг асуултандаа хариулья. Ер нь бол яг тэр нь илүү энэ нь илүү гэж хэлэхэд маш хэцүү. Учир нь хувиараа бизнес эрхлэгч, эсвэл үйлчилгээ бараа бүтээгдэхүүнээ цахим орчинд хүмүүст таниулах гэж байгаа хэн бүхэнд өөр өөрийн зорилтот хэрэглэгч, зорилтот зах зээл гэж байгаа шүү дээ. Тийм ч учраас тухайн бизнесийн онцлогт таарсан хэрэглэгчидийн насжилт болон сонирхол зэргээс хамаараад аль сувгийг сонгон ашиглах нь гарч ирнэ. Жишээ нь өсвөр насны хүүхдийн бренд бол Youtube суваг ажиллуулдаг залуустай хамтран ажиллавал үр дүнтэй.

Жишээ нь Gremix, Mesmerism гэх мэтчилэн дан хүүхдүүд өдөр бүр бараг цаг тутам үздэг мундаг залуус бий шүү дээ. Тэдний хийж байгаа контент дунд хүүхдийн бүтээгдэхүүн илүү залуу үе рүү чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилвал илүү үр өгөөжтэй гэх мэтчилэн ангилаад явах байх.

-Фейсбүүкээр мөнгө олоход санхүүжилт нь хаанаас яаж, хэрхэн орж ирдэг вэ. Зах зээлийн багтаамж хэр байдаг вэ?

Нүүр ном ашиглан мөнгө олох гэж байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл асуудаг асуулт бол яг наад асуулт чинь байдаг л даа. Арга ч үгүй биз дээ. Олон хүмүүс хийгээд ирхээр би бага мөнгө олно гэж тэд нар шууд боддог юм шиг байна лээ. Тиймээс маш энгийнээр хариулья гэж бодлоо. Ер нь бол BOOST гэж зүйл байдаг шүү дээ тиймээ. Тэр зүйл нь юу вэ гэхлээр өөрсдийн зар сурталчилгааг Facebook т мөнгө төлж шууд гаргах үйлчилгээ юм. Энэ нь бага зардлаар шууд олон тооны хэрэглэгчдэд сурталчилгааг хүргэдэгээрээ давуу талтай байдаг.

Энэ Boost – нд гарж байгаа нийт зардлын 50 – 60% хүртэлх мөнгөн дүнгийг Монголд энэ ажлыг хийж байгаа болон хийх гэж байгаа хүмүүс хуваан хүртэнэ гэсэн үг юм. Өнгөрсөн оны байдлаар жилд дунджаар Монголоос Facebook – т 18 орчим сая доллар гарсан байдаг. Тэгэхээр үүний 50% гэж бодоход 9 сая доллар байгаа. Зах зээлийн хүртээмж гэвэл 9 сая долларыг энэ төрлийн ажил хийж байгаа болон хийх гэж байгаа хүмүүс хуваан хүртэх боломжтой гэсэн үг юм. Энэ нь хэр зэрэг боломжтой вэ гэдгийн баталгаа юм даа.

-Хүн бүр шууд фейсбүүкээр мөнгө ольё гээд ажиллахад бэрхшээл байгаа юу. Та бүхний бичсэн номон дээр фейсбүүк дээр яг ямар журам дүрмээр ажиллавал амжилт олох тухай тусгагдсан уу?

-Аливаа зүйлийг хийх гэж байгаа бол эхлээд туршлагажаад мэдлэг мэдээллээр сайтар хангагдсаны дараа ажиллаж эхэлнэ шүү дээ. Манайхан хэт их аливаа зүйлийг бэлэнчлэх гээд байдгаасаа болоод иймэрхүү ажилд хойрго байх нь элбэг. Хүмүүс шууд л өнөөдрөөс мөнгө олж эхэлнэ гэж боддог юм шиг байгаан.

Номон дээр бүх арга заавар зөвлөгөө бүрэн багтсан байгаа. Энэ ном чинь өнгөтөөр зурагт тайлбартай хийгдсэн ном шүү дээ. Тэгэхээр үүнийг авсан хүн зааврын дагуу ажиллаж арга барилтай болсны дараа зохих хэмжээний шаардлагуудыг хангаж мөнгө олох боломжоо нээлгэдэг гэж ойлгож болно. Мэдээж ном авсан хүмүүс надтай цахим шуудангаар эсвэл утсаар холбогдоод зөвлөгөө авах боломжтой.

Сүүлийн үед ч цахим шуудан болон утасны дуудлаганд дарагддаг болоод байгаа шүү. Гэхдээ хамгийн сайхан нь юу вэ гэхлээр ном худалдан авсан хүмүүсийн сэтгэгдэл болон тэдний илгээж байгаа урмын үгс л байна даа. Миний зорилго нэг ёсондоо биелж байна гэж ойлгож байгаа. Ер нь цаашдаа маш олон залуучуудад боломж олгохоор төлөвлөн ажиллаж байна.

-Тэгэлгүй яахав олон олон залууст ийм гоё боломжийг нээж өгж байгаа юм чинь таатай хүлээж авалгүй яахав. Номыг хаанаас худалдан авж болох вэ?

-Баярлалаа. Манай борлуулалтыг хариуцсан Идэрчулуун гээд залуу байгаа 9993-9693 дугаараар холбогдоод номоо захиалаад ҮНЭГҮЙ хүргүүлээд авч болноо.

-Зөндөө олон зүйлсийн талаар ярилцлаа миний мэдэхгүй ч зүйл олон байна их сонирхолтой байлаа. Ингээд яриагаа дуусгая даа ярилцсанд баярлалаа

-Танд ч бас баярлалаа танай хамт олонд болон нийт уншигчиддаа цаашдын ажил үйлсэд өндөрөөс өндөр амжилт хүсье

Номын нээлтийн зургаас хэсэгхэнийг оруулав /Emart худалдааны төвийн 5 давхарт/


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
2
hate
confused confused
0
confused
fail fail
1
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
12
love
lol lol
6
lol
omg omg
4
omg
win win
1
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format