Монголчууд Япон улсад ажиллах боломж нээгдэж байна


Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Япон улсад шинэчлэгдсэн цагаачлалын хууль хэрэгжиж эхэлснээр гадаадаас мэргэжлийн ажилчид олноор авах боломж нээгдэж байна.

Өөрөөр хэлбэл өмнө хэрэгжиж байсан дадлагажигч ажилчны хөтөлбөрийн дутагдалтай талыг нөхөж, ажиллах хүчний хомсдлыг жинхэнэ утгаараа нөхөх зорилготой гаргасан хууль хэрэгжиж эхэлж байгаа юм.Гадаад ажилчны виз нь дотроо “Type-1”, “Type-2” гэсэн хоёр төрөлтэй. Type-1 виз нь Монгол, Камбож, Хятад, Малайз, Мьянмар, Балба, Филиппин, Тайланд, Вьетнам гэсэн Азийн есөн улсаас мэргэжлийн ур чадвар болон япон хэлний шалгуур хангасан мэргэжлийн ажилчдыг Японд ирүүлэхэд зориулагджээ.

Харин Японд гурван жилийн дадлагажигч ажилчны хөтөлбөрийг дүүргэсэн хүмүүс Type-1 визийг шууд авах боломжтой юм.Шалгуур хангасан гадаадын иргэд Япон дахь ажилд зуучлагч байгууллагуудын тусламжтай гэрээ байгуулах компаниа олох ажээ.Type-1 визтэй иргэд Японд тав хүртэл жил ажиллах эрхтэй. Гэхдээ гэр бүлээ Японд ирүүлэх боломжгүй юм.

Харин илүү нарийн мэргэжлийнхэнд зориулсан Type-2 визний шалгуурыг хангах дээр дурдсан Азийн орнуудын иргэд хязгааргүй хугацаагаар Японд гэр бүлийн хамт ажиллаж амьдрах боломжтой болж байна.Одоогоор Type-2 визний ангилал зөвхөн барилга, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарт үйлчилж байгаа ажээ.

Японы засгийн газар ирэх таван жилийн хугацаанд нийт 340,000 гадаад ажилчин авах зорилт тавьсан байна. Одоогоор тус улсад 1.2 сая ажиллах хүчний дутагдал байгаагийн ихэнх нь барилга, хөдөө аж ахуй, загас агнуур, зочид буудал, рестораны салбарт байгааг албаны тоо баримт харуулж байгаа юм.

Эх сурвалж: Nikkei


Таалагдсан бол Share хийж бусдад түгээгээрэй!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
1
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
3
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format