ТУРК улсад харласан болон визний зөрчилтэй иргэдэд /ЗӨВЛӨГӨӨ/


Бүгд найрамдах Турк улсад харласан болон визний зөрчилтэй иргэд хилээр гарах орох, оршин суух үнэмлэх авахад анхаарахн зааварчилгаа болон бусад мэдээллүүдийг хүргэж байна.

  1. Турк улсад орж ирээд оршин суух үнэмлэх хөөцөлдөн авч чадаагүй болон аваагүй иргэд 1 удаа Турк улсын хилээс буцан гарч 24 цагаар дотор буцан орж ирээд /Şartlı giriş/ буюу Онгоцны буудлын гаалийн хэлтэстэй гэрээ хийж тусгай зөвшөөрөл авч 10 хоногийн дотор цаг авч оршин суух үнэмлэхтэй болох боломжтой.
  2. Истанбулын шинэ нисэх онгоцны буудал маш том бөгөөд аль болох цагаасаа эрт очихгүй бол онгоцноос хоцрох магадлал өндөр.
  3. ОХУ-ын Москва хотыг сонгож 2 талын билетээ заавал бичүүлэх.
  4. /КИПР улс хүлээж авахгүй, УКРАЙН буцаах магадлалтай/ билетээ бичүүлэхдээ Turkish Airlines-р бичүүлэх, Пегасус болон Победа 24 цагаар орж гарах Монгол иргэдэд хүндрэл учруулж байгаа болно.
  5. Booking-р буудлын захиалга өгсөн байх /анхаарах/
  6. Москвагийн нислэг шинэ нисэх буудал буюу İstanbul Havaliman-р үйлдэж байгаа тул аль болох эртхэн очих.
  7. Mecidiyeköy-н автобусны буудал дээр “H2” гэсэн дугаартай шар автобус Истанбул картаар 5 тл-р хүргэж байгаа болно.
  8. Буцаад ирэхдээ ч адилхан үнэтэй адилхан маршрутаар буцах.
  9. Онгоцны буудлаас гарахдаа “Otobüs Ulaşım” гэсэн лифтэнд сууж 1 давхарт бууна.
  10. Онгоцны буудлын 1-р терминалаар орж THY-с билетээ аваад торгууль төлөх цагдаа буюу “Vize ihlali işlemleri” гэсэн бичигтэй цонхонд очиж торгуулиа бодуулж торгуулийн хуудсаа аваад “Gümrük Maliye Veznesi” гэсэн хаягтай цонхонд торгуулаа тушааж мөнгө тушаасан баримтаа “Vize ihlali işlemleri” гэсэн хаягтай цонхонд эргэн очиж маргааш дахин буцааж ирнэ гэдгээ хэлж бүртгүүлнэ.
  11. Торгууль төлсөн баримтаа аваад цагдаа дээр очиж бүртгүүлэхдээ баруун талын цагдаа дээр очно. /анхаарах/ зүүн талын цагдаа нь депортын цагдаа бөгөөд баруун талын цагдаа дээр очиж паспортад гарах тамгаа даруулахдаа заавал ийм өдөр буцаад орж ирнэ гэдгээ зайлшгүй хэлж бүртгэлээ хийлгэх хэрэгтэй
  12. Буцаад ор ирэхдээ анхаарах асуудлууд
  13. Хилийн цагдаа дээр ирж паспортаа үзүүлэхдээ торгууль төлсөн баримтаа үзүүлж /Şartlı giriş yapmak istiyorum/ гэж хэлнэ. Таныг нэг газарт 30 минут орчим хүлээлгэх бөгөөд тантай гэрээ байгуулна. Зарим хүмүүсээс Турк хэлний мэдлэг шалгаж байна. Хилийн цагдаатай аль болох эелдэгээр харьцах хэрэгтэй.
  14. Ямар нэгэн асуудалгүй ороод ирсэн тохиолдолд 10 хоногийн дотор цагаа авч даатгалаа хийлгэн бичиг баримтаа хууль дүрмийн дагуу бүрдүүлж өгч оршин суух үнэмлэхтэй болох боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 0 507 825 39 31 дугаараас лавлаж асуух эсвэл Монгол Ахан Дүүсийн холбооны байранд ирж лавлаж болно.

Харласан хугцааны торгууль бодох систем: https://turkpermit.com.tr/CezaHesaplama


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
1
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format