ЭМД даатгуулагчдад 2019 онд эдгээр эм ХӨНГӨЛӨЛТТЭЙ олгогдоно.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 15-наас мөрдөж буй юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн түгээмэл худалдан авдаг эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр жагсаалтыг шинэчиллээ. Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.

Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог 17 нэрийн эмийг нэмж, цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хассан байна.

Дэлгэрэнгүйг http://www.emd.gov.mn/%D1%8D%D0%BC%D0%B4%D2%AF%D0%B7-%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D0%BE%D0%BB/ эндээс аваарай.

Sourse : medee.mn

*******************************

Дугархүү эмч: Цөс угаах аргыг зааж өгье

Энэ удаа би та бүхэндээ цөс угаах аргыг зааж өгье. Хүний биед цөс нь ямар үүрэг гүйцэтгэх вэ. Бидний идсэн хоолны өөх тос нь ходоодноос 12 хуруу гэдсэнд орох тэр агшинд цөсний цорго нээгдэж өөх тосыг задлах үүрэгтэй байдаг.

Цөс угаах нь дотоод эрхтний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг байна.

Цөсөө угааснаар цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ. Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохиолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм. Цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой.

Юуны түрүүнд хэвлийгээ эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв чулуутай бол угааж болохгүй.

Цөсөө угаахдаа:– Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна).– Өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1.5л,/сүлжээ дэлгүүрүүдээр зардаг болсон байна лээ шүү/ эсвэл 2 уут магний сульфатыг 1 литр Кукод хийгээд бага зэрэг бүлээсгээд ууна.

  • Дараа нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэнэ.
  • Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь.
  • Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай.
  • Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг.
  • Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Цөсийг жилдээ 2-3 удаа угаавал зохино.

Таалагдсан бол Share хийж бусдад түгээгээрэй!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
1
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format