Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл удахгүй эхэлнэ.


БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 15 дахь удаагийн бүртгэл энэ сарын 11-12-ны хооронд цахимаар бүртгэнэ. Энэ жилийн хувьд цахимаар бүртгэлийн дугаар олгож байгаа нь иргэдийг олон цагаар гадаа зогсоохгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байна.

Бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 9:00 цагт нээж, 2019 оны гуравдугаар сарын 12-ны 18:00 цагт хаагдана.

Цахимаар бүртгэгдэж дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл шууд явагдах юм.

Бүрдүүлэх материал

  • Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
  • Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
  • Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
  • Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
  • Өөрийн биеэр бүртгүүлэх

Анхаарах зүйлс

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-аас 39 настай байх
  • Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримж гаргуулж байгаагүй байх
  • Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

2019 ОНЫ 15 ДАХЬ УДААГИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ХИЙХ ГАЗРУУД

Онооны тогтолцоо гэж юу вэ? https://docs.google.com/viewerng/viewer?url=http://hudulmur-halamj.gov.mn/uploads/pdf/e0b26de356137b15ea5f39a4f972a41acc663ede.pdf

Sourse : News.mn


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
2
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
2
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format