1 цагт 30 гадаад үг цээжлэх арга /ХАДГАЛААД АВААРАЙ/


😳😳 Эрдэмтний судалгаагаар 2000 үгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 үг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бүр 10 мянган үг цээжилбэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх үгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт сайжирна. Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлүүлэхийн тулд дахиад 5000үг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000үгтэй байхад л эхэн үедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр үгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг.

Цагт 30 гадаад үг цээжилж сурна гэхээр зарим хүн итгэдэггүй. Тэгвэл Волгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хүн цагт 100 гадаад үг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгүй байгаа хүмүүс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг.

Одоо цагт 30 гадаад үг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцъя. Энэ аргын үндэс нь ой тогтоолтын аргууд байгаа. Холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргах арга гэх мэт. Ихэнх хүмүүс гадаад үг цээжилж байхдаа тэр үгийнхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр үйлдэл хийж байна гэсэн үг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч үгийн утга нэг л байдгийг бүгд мэднэ.

Жишээлбэл: монголоор “үзэг” гэдэг үгийн оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бүх үгний цаана “үзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ объектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ үгийг монголоороо хэлэх шаардлагагүй зүгээр төсөөлөхөд л хангалттай.

Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зүйл болгон байшингийн төсөөлж байгаа дүрсэн дээрээ холбож цээжлэнэ. “Pen” гэдэг үгтэй дуудлага нь төстэй монгол үг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг үгтэй дуудлага төстэй “пин” гэдэг үг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд үзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно.

Ингэхдээ хатгах үеийн бүх мэдрэмжүүдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бүүр илүү үр дүнтэй/, гарах дууг нь сонсож, үзгэнд “пингийн” хананы үзүүлж байгаа эсэргүүцлийг мэдэрнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана. Үгнүүдээ өгүүлбэр болгон цээжилвэл илүү хялбар хэл сурах болно. Хамгийн их ашиглагддаг 500 өгүүлбэрийг орууллаа хадгалаад аваарай АМЖИЛТ ХҮСЬЕ


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
2
hate
confused confused
0
confused
fail fail
4
fail
fun fun
11
fun
geeky geeky
4
geeky
love love
68
love
lol lol
7
lol
omg omg
5
omg
win win
17
win
facebook
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format