Хэзээ ч баяжиж чадахгүй хүний 9 шинж тэмдэг /Уншаад алдаагаа засаарай/


Олон жил ажиллаж мөнгө оллоо ч цуглуулж, хураасан зүйлгүй, амаа барьж сууна уу? Хэмнэж, хураахыг хүссэн ч нэг л болж өгөхгүй байгаа эл асуудал нь ялангуяа манай улсад маш түгээмэл бөгөөд авдаг цалин нь бага боловч хэрэглээний төвшин хэт өндөртэй тул мөнгө хурааж, баян болно гэдэг бүтэшгүй мэт санагддаг юм. Ингээд та бүхэндээ хэзээ ч баяжиж чадахгүй хүний шинжүүдийг танилцуулж, хэрэв эдгээр шинж танд байдаг бол аль болох засахыг зөвлөе.

1. Хэт их төлөвлөх Мөнгө хэрхэн олох вэ, хэрхэн амжилтад хүрэх вэ? гэж бодохоосоо илүүтэй хадгалж, хуримтлуулна хэмээн хэт их тооцоолол гаргаж, өдрийн бодол шөнийн зүүд болдог хүмүүс их бий. Хийж бүтээж байгаа зүйл үгүй боловч амаараа л хурааж хуримтлуулах талаар ярих нь таныг хэзээ ч баян болгохгүй. Үүний оронд хэрхэн яаж бүтээх вэ, яаж их мөнгө олох талаар шинэ зоримог санааг бодож олсон цагт аяндаа таны халаас руу мөнгө урсан орж ирнэ.

2. Хөрөнгө оруулалт хийгээгүй Баяжихын тулд хийх ёстой хамгийн чухал зүйл бол хөрөнгө оруулалт. Энэ нь яг л будаатай адил юм. Зүгээр нэг түүхий будааг хадгалаад л байвал яг хэвэндээ байна, харин ус хийж, халаавал өсч үрждэг. Мөнгө ч бас ийм. Хэрэв та ирээдүйтэй гэж бодсон зүйлсдээ хөрөнгө оруулалт хийж, ямар нэгэн “урвалд” оруулах юм бол дараа нь хэд дахин үржигдэн ирэх юм.

3. Тогтвортой цалин Ихэнх хүмүүс нэг ажлаа хийж, адил хэмжээтэй цалингаа авч, “Урд хормойгоороо хойд хормойгоо” нөхөж яваа билээ. Харин та насаараа ингэж хөдөлмөрлөлөө гээд баяжиж, хүссэн бүхнээ аван, хөрөнгө мөнгөнд санаа зовохгүй амьдарна гэдэг юу л бол. Өөрийн шинэ санааг хэрэгжүүлж, амьдралдаа эрсдэлтэй алхам гаргаснаар та алдаж болох хэдий ч алдаа дээрээ суралцан дахин цааш зүтгээд үзвэл заавал сайхан мэдээ дуулгадаг жамтай.

4. Хэт их зүйлс худалдаж авах Хэмнэж байж л баяжих зам нээгдэнэ. Гэхдээ хэмнэсэн мөнгөө зүгээр нэг хадгалаад байх нь буруу талаар дээр дурдсан. Бид хэдий хэрийн мөнгө олдог гэдгээ тоолгүй өмсөж зүүх, идэж уухдаа ихэнх мөнгөө салхинд хийсгэж орхидог. Үнэн хэрэгтээ бид хуучин хувцсаа угаагаад өмсөж, хэрэглэж дууссан зүйлсээ дахин ашиглаж болох хэдий ч үрэлгэн болоод хэнэггүй зандаа хөтлөгдөн буруу үйлдэл хийж явдаг байна. Өдгөө тэрбумтан болж, гялалзаж яваа бизнесмэнүүд бизнесээ амжилттай болж, хөрөнгөтэй болох хүртлээ маш их хэмнэж, хоёр идэхгүй хоосон хонолгүй явж байсан гэдэг.

5. Өөрийн биш хүний хүсэлд дарагдан явдаг Амжилтад хүрмээр байвал өөрийн зорилго тэмүүллээ дагах хэрэгтэй. Хэн нэгний хүсэл сонирхол, зорилгод дарагдан, дор нь ажиллах өч төчнөөн хүмүүс бий. Яг л өөрсдөө толгойгүй мэт л тэдний хүслийг биелүүлэх гэж зүтгэх аж. Гэхдээ мэдээж тэдгээр нь өөрсдийн хүсэл биш тул чин сэтгэлээ гаргаж, ажиллахгүй байх нь ойлгомжтой. Барын сүүл явснаас батганы толгой яв гэдэгтэй адилаар өөрийн хүсч байгаа зүйлээ хийж, зорилгодоо хүрэх ямар нэгэн алхмыг зориглоод үзээрэй.

6. Эрсдэлээс эмээдэг Ямар нэгэн эрсдэл гаргаж, өөрийнхөө оршин байгаа битүү хананаас гараагүй цагт амжилтад хүрч, алт мөнгөнд умбана гэж саналтгүй. Аясаараа явсаар л дуусах амьдралыг хүсэхгүй байгаа бол яг одоо өөрийгөө шинэчилж, зорилгодоо хүрэх алхам хий. Энэ л таны баяжих замыг нээж өгч байгаа хэрэг юм.

7. Зорилго байхгүй… Мөнгө гэдэг зүгээр байж байгаад ид шидийн мэт гараад ирнэ гэж юу байхав. Зорилго, зорилтгүй хүн хөрөнгө чинээтэй болж байсан түүхийг та лав сонсож байгаагүй байх. Өдөр бүрийг үр бүтээлгүй өнгөрөөж, их мөнгийг зөвхөн мөрөөдөж л яваа юм биш биз дээ? Зорилготой, тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй хүн л амжилтад хүрдэг юм шүү.

8. Эхэлж үрчихээд дараа нь хадгалдаг Олсон мөнгөө үрчихээд, үлдсэнийг нь хадгалах нь таны хийж байгаа хамгийн буруу үйлдэл гэж ойлго. Харин хадгалж хуримтлуулан, шинэхэн бизнесдээ хөрөнгө оруулснаар амжилт гарган, их хөрөнгөтэй болж дуртай бүхнээ худалдаж авах болно. Эхлээд мөнгөө хадгалаад үлдсэнг нь өөртөө зарцуул. Мэдээж орчин үед хүний хэрэглээ мундахгүй болжээ. Харин хөрөнгө оруулаад, эсвэл хадгалаад үлдсэн мөнгөндөө бүхий л зүйлсээ эвтэйхэн тааруулчих бизнес ухаан танд бий гэж найдъя.

9. Өөрийгөө голох “Би яаж чадах вэ дээ”, “Баяжих хүмүүс тусдаа төрсөн байдаг байх” гэхчлэн үргэлж өөрийгөө чамлаж, болохгүй бүтэхгүй гэх бодлоор тархиа дүүргэж яваа залуус маш олон байх юм. Хийж бүтээсэн зүйл ховор атлаа баян хүмүүсийг харж, азтайг нь гайхаж атаархах нь элбэг. Гэхдээ яагаад би баяжиж болдоггүй юм гэж өөрөөсөө асуугаад үз. Баячууд ч бас тань шиг л эхэлсэн. Харин таниас илүү ганц л зүйл нь тууштай зорилго, бүтээлч сэтгэлгээ байсан юм. Харин танд энэ байхгүй гэж үү?


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
4
hate
confused confused
1
confused
fail fail
2
fail
fun fun
4
fun
geeky geeky
1
geeky
love love
41
love
lol lol
12
lol
omg omg
9
omg
win win
8
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format