Хэн үхлийг хүсдэг вэ?


Би энд тоо баримт, батлагдсан зүйлсийг дурьдмааргүй байна. Цэвэр миний эргэцүүлэл, миний харамсал бас миний ухаарал юм…

Хүний хувьд сул тал нь зарим зүйлсийг нүдээр үзэж, биеэр мэдрээгүй цагт түүний жинхэнэ мөн чанарыг өөрийн төсөөлөл төдийхнөөр зураглаад өрөөсгөлөөр ойлгодогт оршдог юм. Үхэл ч мөн адил. Хэн үхлийг хүсдэг вэ ? Үхлийг мэддэггүй хүн л үхлийг хүснэ…

Тэр одоо амьсгалахгүй, инээхгүй, хошин яриагаа дахиж ярихгүй, хамгийн сайн найзаа дахиж орцных нь үүдэнд хүлээхгүй. Энэ хорвоогоос тэр чигээрээ, юугаа ч үлдээлгүй – гагцхүү гуниг харууслыг л бидэнд үлдээгээд явчихсан. Цагийн зүү бага багаар хөдөлж байх шиг, миний амьдралын секунд бүр цаг өнгөрөх тусам тоологдож байгааг бас анзаарахад хүргэсэн. Гэхдээ би яг энэ сэдвийн тухайд хүн бүрийг мэдээсэй гэж хүслээ. Хэн үхлийг хүсдэг вэ ?

Халамж хүссэн, анхаарал хүссэн нэгэн л наснаасаа эрт алга болохыг хүсдэг юм. Хойд эцэг эхдээ адлуулсан айлын бяцхан хүүгийн зовлонгоос эхлүүлээд төрсөн эх эцэгтээ ч нүд үзүүрлэгддэг хүмүүс, хайрлуулахыг хүссэн нэгэн түүнд сэтгэлээ нээхгүй байхаас авхуулаад найзууд нь түүнд найр тавин хандахгүй байхаас … ганцаардсанаас.. тэд тэднийг харамсаасай, намайг хайрлаасай гэж бодоод алга болох сонголтыг хийчихдэг. Тийм ээ, жаргал зовлон ээлжилдэг нь үнэн хэдий ч нэг хийсэн үйлдэл буцаж өөрчлөх боломжгүй нь даанч харамсалтай. Толь хагарчихдаг, бид уйлаад ч дуулаад ч аврал эрэн хашхираад ч эргэж эвлэхгүй шүү дээ… тэр ийм л хэрцгий.

Учир ойлгохгүй балчирхан ухаантай явахдаа түүнийг хүсэж, мөрөөсдөг байснаа нуух юун.. Тэр нүгэлтэй хүслийг минь бурхан өршөөг, би яавч дахиж тэгж бодохгүй. Хайртай хүн минь, хүндэлдэг хүн минь авсанд орсон хойно оршуулах газар ч үгүй болоход л би ухаарсан. Тэр хүсэх зүйл биш, чамд юуг ч өгөхгүй байгаа бүхнийг чинь булаана… Чамайг хайрладаг тэр л хүмүүсийн гашуун нулимс чиний араас бороотой зэрэгцэн урсана, шаналал, нойр хоолгүй өдрүүд, өөрийгөө зүхэх хүмүүс…
Би амьдралын утга учрыг, хүн гэдэг амьтны оршихуйг хамгийн ихээр гайхширдаг байлаа. Гэвч амьдрах тусам, амьсгалах тусам бид дээрээс зарлиг тушаал аван энд ирсэн бус өөрийн дураар оршихуйгаа юуны төлөө байлгахаа шийдэх тийм айхтар эрх чөлөөтэй амьтан гэдгээ мэдэрч эхэлсэн. Өчигдөрхөн шийдсэн, миний оршихуйн зорилго минь харанхуйгаас гэрэл гэгээ хайх бус, харанхуйд гэрэл нь болж амьдрах учиртай. Бусдын амьдралд, бусдын оршихуйд халуун дулаан илч нэмье, ганцаардлыг нь үлдэн хөөе, урмын үгсийг ухаарлын үгсийг харамгүй урсгая.

Дахиж нэг ч хүний найз анхаарал халамж горилсоор энэ дэлхийгээс яваасай гэж би хүсээгүй учир л бичиж байна. Хорсолтойгоор бас нулимстайгаар,,, Бусдын амьдралд гэгээ нэм, харанхуйг нь үлдэн хөө… Хамтдаа жаргалтай амьдарцгаая, нэг жижигхэн газар амьдарч байгаа бичил биетнүүд гэдгээ ухаараад…Цагийн зүү бидний амьдралыг секунд минутаар тоолж бас хороож байна. Хэт урт биш хэдий ч хэт богино бас биш. Үхлийн дараа ямар амьдрал байхыг бид таашгүй, гэхдээ энд байгаа богино хугацаандаа амьдралыг бүрэн дүүрэн ашиглаарай.

Эргэцүүлэл бичсэн : С. Анужин


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
1
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
6
love
lol lol
2
lol
omg omg
3
omg
win win
0
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format