Дэлхий дээрх хамгийн хүнд ажлууд


Хэрвээ та өөрийгөө хамгийн муу ажил, цалин багатай гэж бодож байгаа бол энэ нийтлэл таны бодлыг өөрчилнө гэж бодож байна.

Нью-Йорк хот дахь траншейны тагны үйлдвэр

Энэ үйлдвэрт энэтхэг эрэгтэйчүүд ажилдаг ба тэд нар жилд 2,750 орчим траншейны таг үйлдвэрлэдэг. Хайлсан халуун металлын температур 1200°C – 1400°C байна. Хайлсан халуун металлууд нь хүнд түлэгдэлт үүсгэж болох тул энэ ажлыг хамгийн аюултай гэж үздэг.

Индонези дахь хүхрийн олборлолт, Каван Жен галт уул

Каван Жен галт уул нь Жава хотод оршдог бөгөөд түүний өндөр нь 8,530 фут. Хүхрийн нуур нь галт уулын идэвхитэй бүсэд бий. Ажилчид нь хамгаалалтын хувцас, хийн баггүй орон нутгийн энгийн иргэд юм. Өдөржингөө энэ хортой аюултай нөхцөлд ажиллаад 5 доллараас ихгүй мөнгө авдаг.

Энэтхэгийн шугамын цэвэрлэгч 

Ямар ч хүн бохир усны цэвэрлэгчээр ажиллахыг хүсэхгүй болов уу? Тэдний ажил 12 цаг үргэлжилдэг бөгөөд тэд энэ хугацааны турш хог хаягдал, бохир заваан зүйлсийг амьсгалах болно. Ажилчид шугамын металыг цэвэрлэж хусахдаа зээтүү, нэмэр болохгүй тохиолдолд хоёр гараа хэрэглэдэг. Цэвэрлэгч нь тусгай тоног төхөөрөмж, хувцасгүй зөвхөн дотуур хувцастай ажилладаг бөгөөд үүнийхээ хариуд тэд өдөрт 5 доллар авдаг байна.

Үнэр шалгагч 

Тэд хөлс, үнэр дарагч болон үнэртэй усны компаниудад ажилладаг. Тэдний ажил нь бүтээгдэхүүнээ хүний суга руу цацаж, мөн тестийн бүтээгдэхүүнээ өдрийн турш үр дүнг нь үнэрлэх хэрэгтэй.

Сьерра Леон дахь алмаз олборлолт

Сьерра Леон дахь алмаз олборлолт нь бохир бизнес юм. Тус улсад олборлосон очир алмазыг нийтдээ 320 сая доллараар үнэлдэг боловч ажилчид их мөнгө авдаггүй. Коно дүүрэгт ойролцоогоор 250,000 хүн олборлолтоор ажиллана. Энэ нь тус улсын хамгийн ядуу бүс нутгуудын нэг юм.

Этиоп дахь давс олборлолт

Данакилийн уламжлалт үйл ажиллагааны нэг нь давсны олборлолт юм. Цөлийн температур 51 градус хүртэл өсөх тул энэ газар дэлхийн хамгийн халуун цэгийн нэг. Тиймээс энэ халуунд ажиллана гэдэг бас тийм ч хялбар биш юм.

Өндөрт ажиллаж буй цахилгаанчин 

Хятадын өндөр хүчдэлийн шугамын урьдчилан сэргийлэлтийг маш өндөрт хийдэг. Хэдийгээр цахилгаанчид нь аюулгүйн тоног төхөөрөмжөөр хангагдсан боловч цахилгаанд цохиулах эрсдэл маш өндөр байдаг.

Гэмт хэргийн газрыг цэвэрлэгчид 

Тэд хана, шал зэрэг бүх л газраас цус болон цогцосыг зайлуулах хэрэгтэй. Тэдний ажлын хамгийн хэцүү нь үнэр юм. Уг хэргийн газрыг цагдаагийнхан хэд хоногийн дараа олсон үед тэр газар амьсгалын аппарат хэрэглээд ч туслахгүй. Заримдаа цогцосыг хэдхэн сарын дараа олох ч тохиолдол байдаг. Энэ үед шавьж, мэрэгчид зэрэг үүрэлж маш аймшигтай болсон байна.

Шумуул судлаач

Хумхаа өвчний эсрэг тэмцэж буй эрдэмтэд шумуулнуудын талаар судлах хэрэгтэй байдаг. Үүний тулд Бразилийн эрдэмтэд өөрсдийгөө шумууланд санал болгодог байна.

Арктикийн хаа нэгтээ ажлын ердийн өдөр

Мэдээллийн эх сурвалж : www.Ololt.com

 

 


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
4
hate
confused confused
4
confused
fail fail
4
fail
fun fun
3
fun
geeky geeky
4
geeky
love love
0
love
lol lol
7
lol
omg omg
32
omg
win win
4
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format