2019 онд EBarimt-ын азтан болохыг хүсвэл үүнийг заавал уншаарай.


1. Хэрвээ хэрэглэгчийн код, нууц үгээ мартсан 131313 дугаар руу асуултын тэмдэг бичиж явуулна. Анхаар: Анх ебаримт нээж байхдаа бичсэн утасны дугаараасаа явуулаарай. Ингэснээр таны утсанд хэрэглэгчийн код, нууц үг мессежээр ирнэ. өгнө.

2. Хэрвээ данс тохиргоонд бичсэн утасны дугаараа хэрэглэх боломжгүй бол Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж, хуучин хаягаа авах боломжтой.

3. Үнийн дүн зөрүүтэй гэсэн баримтыг засахын тулд тухайн баримтан дээрх ДДТД дугаар буюу 00000-ээр эхэлсэн тоог бичиж засна.

4. ААН илгээгээгүй гэсэн баримтыг устгаад дахин оруулна.

5. Хэрвээ бутархай дүнтэй баримт бүртгүүлэх гэж байгаа бол QR кодыг уншуулаарай.

6. Баримт бүртгүүлэхэд амжилттай бүртгэгдлээ гэсэн бичиг гарч ирсэн ч баримтууд дунд харагдахгүй байвал гараад, маргааш нь юм уу нөгөөдөр нь дахин ebarimt руугаа ороорой. Тэр үед бүртгүүлсэн ч харагдахгүй байсан баримт гарч ирэх болно.

7. Хувийн мэдээлэл хэсэгт бүртгүүлсэн таны данс хамтран эзэмшигчтэй байж болохгүйг анхаар. Хэрвээ бүртгүүлсэн данс хамтран эзэмшигчтэй бол мөнгө орохгүй болохыг анхаарна уу.

8. Хоёр аккаунттай бол ebarimt.mn сайт руу орж зааврын дагуу аккаунтуудаа нэгтгэнэ.

9. Хэрвээ сугалаагаар хонжвор таарсан бол хувийн мэдээлэл тань баталгаажсан бол 20 хоногт ордог. Баталгаажсан эсэхийг заавал нягтална уу.

10. Хэрвээ гар утаснаасаа Ебаримт руугаа орж байгаа бол 2018 он гарч ирэхгүй бол app store руугаа орж update хийнэ. Хэрвээ андройд утастай бол Play store руугаа орж update хийнэ.

11. Update хийсний дараа зарим хэрэглэгчийн код, нууц үг буруу байна гэсэн алдаа зааж нэвтрэх боломжгүй болж байгаа. Энэ үед нууц үгээ солиод дахин орно уу.

12. Ебаримтаа update хийгээгүй тохиолдолд 2018 онд бүртгүүлсэн баримтууд 2016 он гэсэн хэсэгт бүртгэгдэнэ. Харин update хийсний дараа 2018 он гэсэн хэсэгт автоматаар орох болно.

13. Баримт өгөхгүй байгаа ААН-ийг Татварын Ерөнхий газрын 18001288 болон 7577750 дугаарт залгаж “ховлож” болно. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг тус утасны оператораас лавлах боломжтой.

14. Хэрвээ дээр дурьдсан алдаануудаас өөр алдаа зааж байгаа бол Татварын ерөнхий газарт өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт очиж асуудлаа шийдвэрлүүлээрэй.

********************************

НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН ТАЛААР НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙШинэ, хуучин хуулийн зарим нэг ялгаатай зүйлүүдээс НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН ТАЛААР Өмнөх цувралаараа та бүхэнд НӨАТ төлөгч болох БОСГО-ын талаар тайлбар хүргэж байсан билээ. Харин энэ удаагийн нийтлэлээр НӨАТ-ын УРАМШУУЛАЛ гэж юу болох талаар тайлбар хүргэхээр зорилоо.Татвар төлөгчид нь нийгмийн баялаг бүтээгчид учир тэдэнд зориулан урамшууллын цахим системийг нэвтрүүлж компаниудын төлсөн НӨАТ-ын тодорхой хувийг буцааж олгох, урамшуулах замаар бизнесийн үйл ажиллагааг нь бүртгэлжүүлэх зохицуулалтуудыг дээрх хуульд тусгаж өгснөөр далд эдийн засгийг хумьж, татварын бааз суурийг өргөтгөх давуу тал бий болж байгаа нь өмнөх хуулиасаа онцлог болж байгаа юм.

Уг хуулийн 15.2.1.-д “энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох” гэж заасан байдаг. Нөхцөл шаардлага гэдэг нь албан татвар суутган төлөгчөөс албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх, худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх, бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх гэсэн үндсэн шаардлагыг хуульчилж өгсөн байна. Тодруулбал худалдаа үйлчилгээ эрхэлж буй бүх хуулийн этгээд /аж ахуйн нэгж байгууллага, иргэн / бүрт нэг стандартын төлбөрийн баримт хэвлэх тусгай төхөөрөмж суулгах бөгөөд уг төхөөрөмжөөс хэвлэгдэн гарсан худалдан авагчийн тасалбар бүр сугалаанд оролцох боломж бүхий тусгай дугаар, кодтой болох гэнэ. Уг төхөөрөмжийг Баянзүрх дүүргийн зарим нэг худалдааны төвүүд дээр ашиглаж туршиж үзсэн нь амжилттай болсон байна.

Өөрөөр хэлбэл та сард 300,000.00 төгрөгийн худалдан авалт хийдэг жилд 3,600,000.00 төгрөгийг худалдан авалт хийж баримт цуглуулсан гэж үзье. Тэгвэл буцаан авах таны татварын урамшуулал доорх тооцооллын дагуу олгогдох болно.

Жилд төлсөн НӨАТ-ын татвар = ((3600,000/1,1)*10%=327,272.73

Улсад үлдэх НӨАТ 8% = 261,818.18 Иргэдүүдэд очих урамшуулал 2% = 65,454.54

Аж ахуй нэгж байгууллагын санхүү бүртгэлийн хувьд өөрчлөгдөх зүйл байхгүй боловч бэлэн мөнгөөр хийгддэг нууцлаг борлуулалтыг тайлагнахаас өөр аргагүй болох юм.Дараагийн дугаарт аж ахуй нэгж байгууллагууд худалдан авалт хийсэн ч НӨАТ-ын татвараас хасалт хийгдэхгүй зарим зүйл заалтын талаар тайлбарыг хүргэх болно.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
9
hate
confused confused
11
confused
fail fail
5
fail
fun fun
8
fun
geeky geeky
1
geeky
love love
32
love
lol lol
22
lol
omg omg
23
omg
win win
11
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format