Ашиг орлогын үүд нээх маш нууц домын аргууд | Хадгалаад аваарай.


Мөнгөтэй холбоотой аливаа үйлдлийг хийж эхлэхийн өмнө мөнгө бол энерги юм гэсэн энгийн үнэнийг ухаарах нь зүйтэй. Тиймээс тэд таны хувийн энергийн нөлөөг нарийн мэдэрч байдаг. Гэхдээ мөнгөний энергитэй ажиллаж сурах нь тийм ч хэцүү бус.

Цагаан цаас аваад голоор нь нугал. Нэг тал дээр нь таны бодлоор баян болоход тань садаа болж буй шалтгаануудыг тэмдэглэ. Нөгөө талд нь амжилт, эд баялагт хүрэхээр тэмүүлэхэд тань тус болж байгаа бүхий л хүчин зүйлүүдийг бичээрэй.

Одоо цаасаа нугалсныхаа дагуу урж, хоёр хэсэг болгон хуваа. Садаа болж байгаа шалтгануудыг нэг нэгэр нь уншихдаа бие мах боддоо буй сөрөг энергийн бөөгнөрөл мөн байна гэж төсөөл. Тэгээд тэр бөөгнөрөл болгоныг нэг нэгээр нь гаргаж зохих мөрөнд нь /бичигтээ/ шингээгээрэй. Үүний дараа лаа асаагаад “Галын дөл бүхнийг ариусган бадрахын адил миний төөрөгдөл буруу бодол бүхнийг шатаан ариусга. Сөрөг муу бодол бүхэн надаас үүрд холбон зайлж мөнхийн галд шатаагдах болтугай. Ума хум гэж шившинэ.

Үүний дараа сөрөг мэдээлэл бүхий цаасаа лааны галд шатаана. Үнсийг нь газарт булах буюу жорлонд хийж усыг нь татаарай.

Харин одоо эерэг хүчин зүйлүүдийг бичсэн цаасныхаа нөгөө хэсгийг аваад гурвантаа уншина. Тэгээд “Эдгээр зөв бодол сэтгэл зүрхэнд минь соёолж, үүрд мөнхөд намай эзэмдэх болов. Миний андгай төмөр лугаа адил бат бэх тул хэлснээр минь болтугай” гэж шившинэ.Үүний дараа биеийнхээ духан дахь энергийн төвөөс /чакраас/ асар хүчтэй эерэг цэнэг гарч жагсалттай цаасыг цэнэглэж байна гэж төсөөл.Арваад минутын турш танд хэн ч садаа болохооргүй, чимээгүй, тайван газар суу. Тэгээд өөртөө байгаа мөнгөнөөс хамгийн том дэвсгэртийг аваад түүн дээр анхаарлаа төвлөрүүлж, сайтар хараарай. Нүдээ аниж, бүх биеэ сулла. Саяхан харж байсан мөнгөн дэвсгэртээ сэтгэлдээ түүнийг хоёр, гурав гэх мэтээр тоолохын аргагүй их мөнгө боллоо гэж төсөөл. Төсөөллөө өөрийн энергээр баяжуул.

Нэрт судлаач А.Свияшийн зөвлөгөөӨөрийгөө мөнгөөр хүрээлүүл. Мөнгийг амьдарч буй орон байрандаа, нүдэнд харагдахуйц ян бүрийн газар тавь. Мөнгөн дээр хараа тусах болгондоо баясан инээмсэглэж, мөнгөө төлж байна, орлого зарлагаа төсөвлөж байна гэж төсөөл. Мөнгөний тухай байнга бодсноор түүний энергийг өөртөө татаж чадна.Өглөө эрт сэрмэгцээ өөртөө хэрэгтэй байгаа мөнгө, түүний хэмжээг төсөөлж бодоорой. Тухайлбал, нэг бооолол арван мянгатын дэвсгэрт гэх мэт. Бодолдоо түүнийг илбэж, сайтар харж, үнэрийг нь мэдрэх гэж хичээ. Хэрвээ та төсөөлж чадахгүй бол сурталаа жинхэнэ мөнгөн дээр сургуулилж болно. Танд их мөнгө байхгүй ч өөртөө байгаа мөнгийг дахин дахин тоолж, мөнгөтэйгээ эелдэгээр ярилцан, түүнээс хурдан олуулаа ирэхийг хүсээрэй.

Мөнгө үржүүлэх, даллах домын аргууд

Хослон ургасан самар эд баялгийн бэлэгдэл – Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ.Самрын тухайд хушга,наргил модны самар гээд ямар ч самар байсан болно.Хамгийн гол нь самар маань нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх ёстой. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах ёстой.Та яагаад заавал самар гэж гайхаж байж магадгүй.Самар нь ихэнх орны тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө,элбэг хангалуун байдал, өсч үржих, дэгжиж дээшлэхийн бэлэгдэл болдог.

Хавирган саранд мөнгөө харуул – Мөнгө өсгөхөд саргыг ашигладаг энэ зан үйлийг хийж гнйцэтгэхэд хэцүү юм байхгүй.Учир хь сар шинэхэн байгаа үед буюу хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай гэх нь бий.Сар өсч томрох тусам таны халаасан дахь мөнгө нэмэгдэн үржинэ.эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явах зэс зоос олж ав.Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүл.Энэ зоосоо түрүүвчиндээ хадгал,алдаж үрэгдүүлж болохгүй. Шинэ хувцас авбал халаасанд нь энэ зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийнэ. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсэний дараа “хэзээ миний мөнгө тань өсөх нь вэ” хэмээн хүлээх хэрэггүй, мартчихвал сайн аж. Учир нь хүлээх тусам уддаг.

Байшин бариулж байгаа бол – Нэн эртний өргөн тархсан аргуудын нэг. Хэрвээ та хувийн сууц, зуслангийн байшин ч юмуу,өөрийн гэсэн ямар нэгэн барилга барьж байгаа бол байшингийнхаа урд талийн буланд,ханан завсараа хэдэн зоосон мөнгө хийж шавардана. Чингэж чадвал тэр байшинд амьдрах хүмүүс үргэлж баян чинээлэг, элбэг хангалуун байдаг гэнэ.Мөнгөөр тасарахгүй байх арга – Энэ аргыг нэн эртнээс Англи, шотландад хэрэглэсээр иржээ. Уг зан үйлийг эртний кельтийн шүтлэг бишрэлтэй хобоотой гэж үздэг.

Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа үргэлж хийж явбал мөнгөөр тасардаггүй гэнэ.Мэдээж яг ийм зоосийг олоход амаргүй, тэгвэл өөрөө түүнийг тусгайлан бэлдэж болно.Гэхдээ өдөр судраа нарийн сонгох ёстой. Тогтсон заншил ёсоор бол ням гаригт,тэгэхдээ шинийн 4-нөөс 12-ны хооронд (билгийн тооллоор) оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэлнэ,эсвэл бага зэрэг нугална. Энэ үед та анхааралаа сайтар төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” хэмээн шившээрэй.

Сүм хийдэд очихдоо – Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээд яваарай. Чингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хиймортой байдаг байж.Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ? – Маш богино хугацаанд, хурдан баяжихын тулд Оросууд маш энгийн зан үйлийг хийж гүйцэтгэдэг байна. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг аж.

Мөнгөө цуглуулахын ач тус – Одоо ч задгай мөнгө,жижиг дэвсгэрт цуглуулах нь моодноос гарч дээ. Гэхдээ л хүмүүс мөнгөө хуримтлуулж хадгалахыг хичээдэг. Магадгүй та мөнгөө долларт шилжүүлэн, гэртээ хадгалдаг байх. Эсвэл алт,мөнгө үнэт эдлэл болгосон нь найдвартай гэж үздэг байж болох. Ер нь аль ч аргаар мөнгөө цуглуулах нь сайн учир нь “мөнгө мөнгийг дагадаг” гэсэн сонин зүй тогтол байдаг.

Та мөнгийг хичнээн их хуримтлуулна төдий хэмжээгээр орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрвээ та цуглуулж байгаа мөнгөө ойр ойрхон гаргаж тоолоод байвал мөнгө өсөхөө байдаг.

Мөнгө хөрөнгийг даллан дуудах арга – Өөр нэгэн арга нь бол хуруундаа алтан бөгж зүүн борооны усаар угаал үйлдэх. Гэртээ муур тэжээх. Гэхдээ муурийн үс нь дор хаяхад л гурван өнгөтэй байх ёстой, харин муурын үс долоон өөр өнгөтэй байвал нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэнэ. Учир нь ийм өнгөтэй муур нь баяжихын баталгаатай тэмдэгт тооцогддог байна.*Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хийх нь ойрын үед хөрөнгөжих боломж олгодог гэнэ

Шинэ оны босгон дээр сүм хийдэд хандив өргө – Шинэ оны босгон дээр эсвэл Цагаан сарын өмнө ойролцоо байдаг бүх сүм хийдээр дараалан орж бага ч байсан хамаагүй хандив өргөж, амьдрал ахуй, өмч хөрөнгөө даатгадаг. Энэ нь дараа жилийн турш мөнгөөр тасрахгүй, баян чинээлэг байхын үндэс болдог ба манай улс төр,урлаг бизнэсийн томчууд ч үүнийг сайн мэддэг, мөрддөг байна.

Хүүхдээ баян чинээлэг болгохыг хүсвэл – Бие давхар эмэгтэй төрөх хүүхдээ баян хүн болгохыг хүсвэл хэнээс ч, юу ч зээлдэж болохгүй гэнэ. Мөн хэдэн ширхэг зоосон мөнгийг хэлхэн зүүлт болгон зүүдэг байжээ.Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл – Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэхээр хандах гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэний навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэний навч, иш нь хатсан ч байж болно.

Анхны худалдан авагч тухайн өдрийн орлогийг тодорхойлдог – Худалдаа арилжаа бол баяжих мөнгөжих хамгийн хялбар аргуудын нэг юм. Гэхдээ хүн болгон наймаа хийгээд амжилт олдоггүй, “наймааны тэнгэртэй” хүн гэж тусдаа байдаг хэмээн манайхан ярьдаг. Хэрвээ та худалдаа арилжааны салбарт ажилладаг бол бид танд ашиг орлогоо нэмэгдүүлэх зарим аргыг зааж өгье.

Худалдаа хийж байхад хамгийн анхны худалдан авагчаас тухайн өдрийн ашиг орлого шууд хамаардаг.Тиймээс эхний худалдан авагч болон түүхий өгөх мөнгийг анхаарах шаардлагатай. Хамгийн эхний худалдан авагчид заавал хариулт өгдөг ба (мөнгөө тааруулж өгсөн байсан ч хамаагүй ) тэгэхдээ аз жаргал хүснэ. Хариулт нь Бэлэгдлийн шинжтэй боловч заавал өгөх нь чухал. Ингэснээр та худалдаа арилжааг ивээгч хүчинд өглөг өглөг өгч байгаа хэрэг. Харин эхний худалдан авагчийг явсаны дараа мөнгөө кассанд хийх гэж яарах хэрэггүй, хоёр алганыхаа хооронд бариад ашиг орлого ихтэй байх болтугай хэмээн шившин үлээж, үүний дараа сая далд хийнэ. Анхны орсон мөнгө тань бусад мөнгийг даллан дуудаж орлого сайтай байна.

Харин та хонь, ямаа зарах гэж байгаа бол ногт,цолбуур,оосорлосон , хөтөлсөн олсоо заавал авч байгаараа. Худалдан авагчид өгчихвөл буянаа өгнө.

Түрүүвчээ хоослох нь ядуурахын цондон – Юм худалдан авах гэж байгаа хүмүүс ч худалдаа арилжаанд хануур хандах хэрэгтэй.Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол.Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй шүү. Та өөрт хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай, гай болно шүү. Харин харамч эсэхийг нь яаж мэддэг вэ гэвэл барааны үнийг хямдруулах, татах гээд үзэхэд л мэдэгдэнэ. Хэрвээ наймаа хийж байгаа хүн үнээ буулгахыг хүсэхгүй байвал малгайгаараа духаа үрдэг гэнэ. Энэ тохиолдолд зарагч ямар ч л байсан үнээ буулгадаг байна.

Толь мөнгийг бэлгэддэг – Толинд олон утга байдаг гэж ярьдаг ч түүнд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Тиймээс толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг гэдэг.Мөнгөн зоос – Усанд орохдоо тоссон усандаа мөнгөн зоос хийж орвол сайн гэнэ. Ингэж усанд орох нь ирээдүйд заавал мөнгөтэй болгодог байна.

Усанд биш “мөнгөнд” ор – Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод түүнийг анхааралтай ширт. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөтэй энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөл. Дараа нь усан дотор орж зогсоод мөнгөний энергийг таны биеийн энерги шингээн авч байна гэж төсөөлөхтүн

МЭДЭЭГ УНШСАН ХҮН БҮР 2019 ОНДОО АЖИЛ ҮЙЛС НЬ СААДГҮЙ БҮТЭХ АЗ ОДООР ДҮҮРЭН БАЙЖ ОРЛОГО ӨНДӨР БУРЗАЙХ БОЛТУГАЙ ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Бидний бэлтгэсэн нийтлэл таалагдсан бол шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай. Таны ололт амжилтыг үндэс OLOLT.COM


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
1
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
0
fun
geeky geeky
0
geeky
love love
40
love
lol lol
5
lol
omg omg
0
omg
win win
1
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format