Эрдэмтэд нүдний харааг эрс сайжируулах аргыг олжээ.


Хүн бүр л бие махбодийнхоо эрүүл байдалд цаг ямагт анхаарал хандуулдаг. Гэтэл хүн амын дийлэнх нь хараа мууддаг асуудалтай тулгардаг. Ялангуяа 50 насыг шүргээд ирэхээр нүдний торлог бүрхэвч гэмтэх нь түгээмэл тохиолддог зүйлийн нэг. Үүнээс үүдэн хүмүүс хараагүй болох нь бий. Эхлээд аливаа зүйлийг харахад бүрэлзэн, тодорхой харагдахгүй болдог бөгөөд яваандаа хар толбо үзэгдэж илэрдэг. Энэ нь улам даамжран өнгө ялгахгүй, өрөө тасалгаан дотор байгаа үедээ бүр харж чадахаа больдог.

Сүүлийн үед энэ өвчнийг эдгэрдэггүй гэж үзээд байсан бол шинжлэх ухааны судалгаа үүнд нааштай хариуг өгчээ.

Хараагаа хэрхэн хамгаалах вэ?
Харвардын анагаах ухааны их сургуулиас хийсэн судалгаа нь харааны тал дээр асуудалтай насанд хүрэгчид бие организм дахь холестрины түвшингээ бууруулж чадвал уг асуудлаас ангижирч чадна гэдгийг нотолжээ. Бие органимзд холестрин ихээр хуримтлагдаад ирэхээр нүдний торлог бүрхэвчинд өөхөн давхарга үүсч үүнтэй холбоотойгоор хараа муудаж бүрэлздэг гэнэ.

Холестрины түвшинг бууруулах зорилгоор судалгаанд 23 өвчтөнийг оролцуулсан бөгөөд үр дүнд нь мэдээж хараа нь сайжирчээ. Тэгэхээр энд яг юуны тухай яриад байна гэхээр сармисыг хэлээд байгаа аж.

Хэрвээ та өдөр бүр тал хумс сармис идээд байвал байгалийн аргаар холестрины түвшинг бууруулж байгаа хэрэг юм. Түүнчлэн артерын даралт их байх нь нүдний торлог бүрхэвчний идэвхтэй үйл ажиллагааг дарангуйлдаг байна. Тэгэхээр нүдний торлог бүрхэвчийг хурц байлгахын тулд хангалттай хэмжээгээр хүчилтөрөгчөөр хангах шаардлагатай. Сармис бол цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах байгалийн гаралтай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.

Байцаагаар ЭМЧИЛЖ болох 10 өвчин

Хүнсний лангуун дээр элбэг байдаг хэдий ч бид байцаа хэмээх шимтэй ногооны талаар тийм сайн мэддэг билүү? Байцаа нь хүнсний ногооноос Brassica-гийн төрөл зүйлд багтдаг бөгөөд байцааны төрлийн ногоонд брокколи байцаа, цэцэгт байцаа болон навчит байцаа ордог ажээ. Байцаанд фолийн хүчил, төмөр, эслэг, манган, кали, магни, витамин В6, витамин А, С болон К агуулагддаг. Ийм олон төрлийн эрдэс бодис, витаминуудыг агуулдаг мөртлөө бага калоритай, антиоксидант шинж чанартай учир хүний биед олон төрлийн ашиг тустай байдаг юм. Ингээд байцааны ашиг тустай талуудтай хамтдаа танилцацгаая.

Байцаагаар эмчилж болох төрөл бүрийн өвчнүүд

1. Жин хасахад туслана
Эрүүл аргаар жингээ хасахыг хүсэгч хэн бүхний хувьд байцаа нь хамгийн сайн сонголт байх болно. Нэг аяга жигнэсэн байцаа нь ердөө 22 калори агуулдаг. Байцаанд агуулагддаг эслэг нь таны ходоодыг өлсгөхгүй учраас цатгалан мэдрэмж төрүүлнэ. Үүнээс гадна усны агууламж өндөртэй тул таны биенд сайн нөлөөтэй. 1950-иад оны үед байцааны дэглэмээр турдаг байсан бүсгүйчүүд цөөнгүй байсан билээ. Энэ аргыг 7 хоногийн турш хэрэгжүүлэхэд чамлахааргүй хэдэн кг-ийг хаядаг.

2. Зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй
Байцаанд агуулагддаг антоцианин нь зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг “үрэвслийг” дарах ид шидтэй байдгаас гадна цусны даралтыг хэвийн түвшинд нь барьж чаддаг. Тус ногоонд агуулагддаг кали нь зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулж, хүний биенд хуримтлагдсан илүүдэл давсыг биеэс гадагшлуулдаг сайн талтай.

3.Тархинд ч бас сайн нөлөөтэй
Йодоор баялаг учраас тархины хэвийн үйл ажиллагаанд тун сайн нөлөө үзүүлдэг. Йодыг зохистой тунгаар хэрэглэх нь настан буурлуудыг Альцгеймерийн өвчин, зөнөх өвчин тусахаас сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ажээ.

4.Хоол боловсруулалтыг сайжруулна
Уусдаггүй эслэгээр нэн баялаг тул хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Эслэгийг байнга хэрэглэснээр хүн өдөр бүр хүндээр бие засах боломжтой. Байцаанд агуулагддаг ус нь биеийг чийгшүүлж өгдөг учраас хүндээр бие засах үйл явцыг түргэсгэнэ.

5.Цусны сахарыг хэвийн байлгана
Байцааны антиоксидант шинж чанар нь цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгадаг ажээ. Байцааг тогтмол хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ буураад зогсохгүй инсулин үйлдвэрлэх явц ч сайжирдаг талтай. Эдгээрээс гадна байцаанд агуулагддаг эслэг нь сахарын шимэгдэлтийг удаашруулдаг болохоор сахарын өвчин тусах магадлал хамаагүй буурдаг болох нь тогтоогдсон байдаг.

6.Биеийг хоргүйжүүлнэ
Байцаанд агуулагдаж буй сульфат болон эслэг нь хүний биеийг хоргүйжүүлэх тустай. Эслэг нь хорт бодисыг хүний биед шингэхээс сэргийлдэг ба тэднийг биеэс ялгадас болгож гаргадаг байна. Өөрийнхөө биеийг хоргүйжүүлэхийг хүсч байгаа бол түүхий байцаагаар смүүти, салат, ундаа зэргийг хийж болно шүү.

7.Ходоодны шархыг эдгээнэ
Ходоодны салст бүрхүүл рүү очдог цусны урсгалыг нэмэгдүүлдэг учраас байцаа нь ходооны шархыг анагаахад сайн нөлөөтэй байдаг. Ходоодны шархаа эдгээхийн тулд:

Тал байцаа, 2 ширхэг лууванг жижиглэн хэрчинэ
Блендерт хийж шүүсийг нь шахаж гаргана
Тал аяга шүүсийг хооллохын өмнө болон унтахынхаа өмнө ууна
Хэдэн 7 хоногийн турш мөрдлөгө болгоод үзээрэй. Үр дүнтэй байх болно.

8.Үрэвслийг дардаг
Үрэвслийг тоохгүй явах нь олон өвчний үндэс болж байдаг. Нэн ялангуяа үе мөчний үрэвслийн суурь болдог ажээ. Тэгвэл өдөр тутамдаа байцааг хэрэглэснээр та үрэвслээ дарах боломжтой. Байцаанд агуулагддаг глутамин хэмээх бодис нь өвчин намдааж, үрэвслийг дарах үйлчилгээтэй. Мөн түүнчлэн витамин С, Е нь үрэвсэл үүсгэгч молекулаас биеийг хамгаалдаг ажээ.

9.Хөх чинэрэхэд сайн нөлөөтэй
Бяцхан үрээ хөхөөрөө хооллож байгаа ээжүүдийг зовоодог том асуудал бол хөх чинэрэх байдаг шүү дээ. Тэгвэл ийм үедээ та байцааны навчийг аваад хөхөн дээрээ тавиад үзээрэй. Хавдалт буурахаас гадна чинэрэх мэдрэмж ч багассан байх болно. Байцааны навчийг хөргөгчинд 30 минут байлгаад зовиуртай байгаа хэсэгтээ тавина. Тавьсан байцаагаа биеийн температуртай болоод ирмэгц өөр хүйтэн навчаар солиод тавиад байх хэрэгтэй шүү.

10.Шагайгаа булгалсан бол байцаа хэрэгтэй
Байцаанд агуулагддаг үрэвсэл намдаах шинж чанар нь таны булгарсан шагайнд тун хэрэгтэй эд. Шагайгаа эдгээхийн тулд та юуны түрүүнд байцааныхаа гадна талын навчнуудыг салгаж аваад нарийн үзүүртэй зүйлээр байцаагаа гадна талаас нь хэд хэд хатгаж өгнө. Ингэснээр байцаанд агуулагдаж буй шүүс гадагшлах юм. Үүний дараагаар мөнгөлөг цаасаар сайтар ороон зууханд хийж халаагаад өвчтэй байгаа хэсэгтээ 30 минутын турш тавьж өгнө. Дараа нь марлиар нямбайлан боож өгөөд л гүйцээ. Боолтоо өдөрт 2 удаа солих хэрэгтэй шүү.


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
5
hate
confused confused
3
confused
fail fail
5
fail
fun fun
3
fun
geeky geeky
2
geeky
love love
47
love
lol lol
12
lol
omg omg
11
omg
win win
2
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format